“Алдарт эх” одонг анх 1958 оноос эхлэн АИХТ-ийн Зарлигаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн олон хүүхэдтэй эхчүүдэд олгож ирсэн байна.
1958-2000 онд гэхэд л Улаанбаатар хотоос 42489 эх энэхүү одонгоор шагнагджээ. Үндэсний төв архивт хадгалагдаж буй “Алдарт эхийн одон”-гийн холбогдох баримтыг цахим хэлбэрт шилжүүлснээр эхийн одонгийн лавлагааг хялбар түргэн олгох бололцоог бий болгож, 2005 оноос эхлэн байгууллага иргэдэд үйлчилсээр иржээ.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж дөрвөн хүүхэд төрүүлсэн эх II, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй бол I зэргийн одон олгохоор хуульчилсан билээ. Энэ жилийн хувьд зургаан хүүхэдтэй нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, дөрвөн хүүхэдтэй хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийн тэтгэмжийг жилдээ нэг удаа олгохоор болсон.
Харин түрүүнд нь долоон хүүхэд төрүүлсэн бол нэг, таван хүүхэд төрүүлсэн бол хоёрдугаар зэргийн одонг олгодог байсан билээ.