Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Зөв монгол хүн”-боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд “Сурагч, оюутан, багш, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, тогтолцооны шинэчлэл хийх” зорилт дэвшүүлжээ.
Боловсролын салбарт хийж буй чанарын шинэчлэл, хүүхэд нэг бүрийг хөгжүүлж буй тэргүүн туршлага бүхий багш нарыг нээж, нийгэмд таниулах зорилгоор “Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш” сэдэвт уралдааныг хоёр дахь удаа зарласан.
Энэ жил нийт 53 бүтээлийг сэтгүүлчид ирүүлжээ. Сонин, телевиз, сайт, гэрэл зургийн төрлөөс тус бүрээс гурван байр эзлүүлж, радиогийн төрлөөс хоёр бүтээл шалгаруулж, нийт 14 бүтээлийн эздийг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсан байна.
Телевизийн төрөлд сэтгүүлч У.Болортуяа “Шинэчлэлийн салхи хөдөөд” сурвалжлагаараа нэгдүгээр байр эзэлжээ. Тэрээр орон нутгийг зорьж, цаг хөдөлмөр шингээн, хүүхэд бүрт хүрч ажиллах арга туршлага эзэмшсэн залуу багшийн ур чадварыг сурвалжилснаараа онцлогтой байлаа.
Түүний сурвалжлага багшийн ур чадвар ажилласан жилдээ биш, хичээл зүтгэл, шинийг эрэлхийлдэг сэтгэлгээтэй холбоотойг залуу багш нарт үлгэрлэн харуулж чаджээ. Энэ сурвалжлагын баатар х.Хунтогос багш Төв аймгийн 4-р сургуулийн монгол хэл, уран зохиолын багш бөгөөд хүүхэд бүртэй ярилцах нь түүний гол арга барил ажээ.
“Монгол хэл яах вэ, англи хэл тооны хичээлээ сайн сур” гэж сургадаг өнөө цагийн эцэг эхийн бодлыг орвонгоор нь эргүүлсэн хүн бол нийслэлийн 49-р сургуулийн багш Пүрэвсүрэн аж.
Хоёрдугаар байрт шалгарсан “ММ” агентлагийн сэтгүүлч Ц.Цэнд “Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш” бүтээлдээ мөн л монголхэл, бичгийн багшийг онцолжээ. Сэтгүүлчийн онцолсноор “Монгол хэл яах вэ, англи хэл тооны хичээлээ сайн сур” гэж сургадаг өнөө цагийн эцэг эхийн бодлыг орвонгоор нь эргүүлсэн хүн бол нийслэлийн 49-р сургуулийн багш Пүрэвсүрэн аж. Хичээлээ тасалдаг, элдэв хэл аманд өртөж, эцэг эхийнхээ чихийг халууцуулдаг байсан хүү нь Пүрэвсүрэн багшийн ачаар томоожиж, ном эрдэмд шамдах болсныг энэ сурвалжлагаас үзэж болно. Түүгээр зогсохгүй хүүхдүүд монгол бичиг, уран зохиолын хичээлээр дамжуулан эх оронч үзэл, монголоороо бахархах сэтгэлтэй болсон байна.
Гуравдугаар байр эзэлсэн МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Д.Ариунаа “Хүүхдийг хүүхдээр нь хөгжүүлдэг багш” бүтээлдээ 115-р сургуулийн бага ангийн багш Д.Алтанцэцэгийн нэг өдрийн хичээлийг бүтнээр нь бичиж, олон нийтэд хүргэжээ. Д.Алтанцэцэг багш хүүхдийг гэрийн даалгавраар хэт шахах биш, анги дээр байхад нь хүүхдийн анхаарлыг төвлөрүүлж, ямар ч хичээлийг цаг тухайд нь ойлгуулж, хүүхдийн ой тойнд суулгаж өгдөг арга барилтай аж. Энэ хэрээр хүүхдүүд нь хичээлийн цагийг сул чөлөөтэй өнгөрөөхгүй, тус бүртээ санаачилга гаргаж, бие дааж сурсан мэдсэнээ бусдадаа зааж сургах гэж уралдаж байгаа нь хүүхэд өөртөө итгэлтэй, сурах чадвартай болсныг илтгэнэ. Энэ арга барилд эцэг эхчүүд ч дуртай байдаг гэнэ.
Сонины төрөлд нэгдүгээр байр эзэлсэн “Өнөөдөр” сонины сэтгүүлч Э.Эрдэнэцэцэг “Шавь” цогцолбор сургуулийн багш н.Найманжинг онцолжээ. Энэ багш хүүхдийнхээ төлөө эцэг, эхтэй нь уулзах гэж айл айлын хаалга тогшин, нохойд хөөгдөн, давтлага өгөх анги танхим хүрэлцээгүй ч сургуулийн булан тохой ашиглан хүүхдүүддээ давтлага өгч, сургууль дээр хонох шахам ажилладаг ховор багш гэнэ. Тэрээр “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд ангийнхаа бүх хүүхдийг бүжигчин, хөгжимчин болгож, хамт олноороо сургууль, дүүрэг, нийслэлийн бүжгийн аварга хамтлаг болтол нь хөгжүүлжээ.
Иймд хүүхдүүддээ “Амьд бурхан, ээжээс минь өөрцгүй” хэмээн өргөмжлөгдөх болжээ.
Бас эрэгтэй хүн, тэр дундаа 20 гаруйхан настай залуу эр цэцэрлэгийн багш хийж, хүүхдүүд тойруулан сууж, эгээ л ээж нь юм шиг халамжлан хүмүүжүүлж байгааг сэтгүүлч Э.Эрдэнэцэцэг хоёр дахь сурвалжлагадаа өгүүлсэн байна.
Энэ багш хүүхдийнхээ төлөө эцэг, эхтэй нь уулзах гэж айл айлын хаалга тогшин, нохойд хөөгдөн, давтлага өгөх анги танхим хүрэлцээгүй ч сургуулийн булан тохой ашиглан хүүхдүүддээ давтлага өгч, сургууль дээр хонох шахам ажилладаг ховор багш гэнэ.
Сонингийн төрөлд хоёрдугаар байр эзэлсэн “Ардчилал” сонины сэтгүүлч х.Цэдэвсүрэн “Математикийг ч монгол хэлээр тайлбарладаг” нэртэй, 93-р сургуулиас бэлтгэсэн сурвалжлагаараа бага ангийн багш Ж.Нарантуяагийн арга барилыг онцолжээ. Хүүхдийг өөртөө итгэлтэй, зөв монгол хүн болгон төлөвшүүлэх эхний алхам бол эх хэлээрээ яруу тод зөв ярьж сурах гэнэ. Эх хэлээрээ зөв, ойлгомжтой ярьж сурсан хүүхэд бүх хичээлдээ жигд сайн байдгийг Ж.Нарантуяа багш туршлагаасаа олж харжээ.
Сонингийн төрөлд гуравдугаар байрт сэтгүүлч Б.Цогнэмэхийн ”Хүүхэд бүрийг эхлээд хүн болгоё, тэгэхдээ зөв монгол хүн шүү” нийтлэл шаглгарсан байна. Тэрээр нйгмийн хөгжлийн гол тулгуур нь эрдэс баялаг бус, өөрийгөө хөгжүүлэгч зөв монгол хүн гэдгийг гаргаж тавьжээ.
Мөн л хүүхэд бүрийг хөгжүүлдэг багшийн эрэлд гарахдаа Боловсролын салбарын хамгийн хүнд, адармаатэй нөхцөлд ажилладаг, хүнийг хүн болгодог чухал хүмүүс болох бага ангийн багшийг онцлохыг зорьжээ. Ингээд 102 дугаар дунд сургуулийн 1в ангийн багш Б.Адъяагийн бүтэн өдрийн хичээлд суусан байна.
Эндээс бага ангийн сургалт өөртөө итгэлтэй, эргэцүүлэн бодож өөрийгөө илэрхийлэх чадвартай, сурах чин хүсэлтэй монгол хүн болгон төлөвшүүлэхэд чиглэж байгааг ойлгож, олзуурхан бичжээ. Б.Адьяа багш чадварт суурилсан мэдлэг, ёс суртахууныг дээдэлсэн хүмүүжлээр зөв монгол хүнийг төлөвшүүлэхдээ хүүхдэд өрсөлдөн өмчлөх, эдээр засаглах ухааны боловсролыг дээдлэхээс өмнө багад нь эв найртай хамтарч амьдрах боловсрол олгохыг зорьж байгааг сэтгүүлч онцолжээ.
Сайтын төрөлд тэргүүн байр эзэлсэн сэтгүүлч Г.Сонинбаярын “Талын оргил” бүтээлд хөдөөгийн эгэл жирийн, биеийн тамирын багш Пүрэвжавын тухай өгүүлжээ. “Өдөр бүр ном уншиж, тархины гимнастик хийхгүй бол хүний оюун ухаан хөгширч эхэлнэ”. Түүн шиг хүн өдөр бүр гүйхгүй бол тамирчин хүн бие бялдрын хийгээд сэтгэл зүйн доройтолд орно” хэмээн захьдаг Пүрэвсүрэн багш бүх хүүхдийг гүйлтийн спортоор хичээллэх зорилго, хүсэл мөрөөдөлд хөтөлдөг шитдэн аж.
Спортыг урлаг, уран зохиол, философи шиг хүний оюун сэтгэлгээ, зүрх сэтгэлийн гүнд аваачиж чаддаг энэ эрхэм орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг ашиглан, хөнгөн атлетикийн цахим үзүүлэн, тайлбаргүй 400 үзүүлэн зэргийг сургалтандаа ашигладаг болжээ. Үүнээс гадна футтеннис хэмээх шинэ спортын дүрэм боловсруулан, туршсан нь үр дүнд хүрчээ. Пүрэвжав багш уг спортоо олон нийтэд түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Жирийн хүмүүсийн хувьд бараг л айж, зугтдаг эдгээр хүүхдүүдэд хэнээс ч дутахгүй эрдэм, боловсрол эзэмшүүлж, бие даасан хувь хүн болгон сургууль төгсгөж буй нь энэ багшийн том гавьяа гэдгийг онцолжээ. Б.Туяацэцэг багш хөгжлийн бэрхшээлтэй арван сурагчийг 10-р цэцэрлэгээс хүлээн авч, Монголын анхны саажилттай хүүхдийн ангийг нээж байжээ.
Сайтын төрөлд хоёрдугаар байрт шалгарсан сэтгүүлч х.Хулантахийн “Чин сэтгэлээсээ ажилладаг багш л хүүхэд бүрийг хөгжүүлж чаддаг” бүтээлд мөн л цаг хөдөлмөр шингэжээ. 25-р дугаар тусгай сургуулийн багш Б.Туяацэцэгийг онцолж, түүний заах арга барилыг бусад багш нар болоод олон нийтэд хүргэхийг зорьсон байна. Түүний хувьд саажилттай хүүхэд нэг бүрийг сургаж чаддагаараа хорвоогийн олон багшаас ялгардаг. Жирийн хүмүүсийн хувьд бараг л айж, зугтдаг эдгээр хүүхдүүдэд хэнээс ч дутахгүй эрдэм, боловсрол эзэмшүүлж, бие даасан хувь хүн болгон сургууль төгсгөж буй нь энэ багшийн том гавьяа гэдгийг онцолжээ. Б.Туяацэцэг багш хөгжлийн бэрхшээлтэй арван сурагчийг 10-р цэцэрлэгээс хүлээн авч, Монголын анхны саажилттай хүүхдийн ангийг нээж байжээ.
Энэ төрөлд гуравдугаар байр эзэлсэн сэтгүүлч х.Анхцэцэг “Горхи бүхэн далайд цутгадаг” бүтээлээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумыг зорьж бэлтгэсэн гэнэ. Хөдөөд хүүхэд нэг бүрийг хэрхэн хөгжүүлж, тэдний авьяасыг нээж байгааг н.Төрөө багшаар үлгэрлэн харуулжээ. Сургуулийнхаа коридорын ханыг уран зургийн галерей, музей гэж андуурахаар тохижуулсан нь н.Төрөө багшийн санаачилга, түүний хүүхэд нэг бүртэй тулж ажилласны үр дүн юм байна.
“Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш” сэдэвт, сэтгүүлзүйн шилдэг бүтээлүүд
Радиогийн бүтээл
|
Байгууллагын нэр |
Сэтгүүлчийн нэр |
Бүтээлийн нэр |
Байр эзэлсэн байдал |
1 |
Монголын үндсэний радио |
Жаргалсайханы Элдэв-Очир |
|
I |
2 |
Шинэ монгол радио |
Оргойн Долгорсүрэн |
“Чин сэтгэлээсээ ажилладаг багш л хүүхэд бүрийг хөгжүүлж чаддаг” |
II |
Гэрэл зураг
|
||||