-Найман бүсгүй & Найман асуулт-
Үндэсний портал GoGo.mn сайтаас Мартын 8-ны өдрийг тохиолдуулан "Найман бүсгүй & Найман асуулт" буланг гаргаж, салбар бүрийн найман эмэгтэйгээс найман хариулт авлаа.
Анх “Гала” хамтлагаас гараагаа эхэлсэн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо саяхан үрийн зулай үнэрлэсэн билээ.
Түүнтэй ярилцахад бүх зүйлийг гэрэл гэгээтэйгээр харж, аливаад эерэг ханддаг зан чанартай нь мэдрэгдэж байсан юм. Тэрээр ээж болж, урлагийн тайзаа хэсэг зуур орхиод байгаа. Өдгөө охиноо өсгөх ажилд голчлон анхаарлаа хандуулж байгаа гэнэ.
Түүнээс “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулж дараах найман асуултанд хариулт авсан юм.
-Эмэгтэйчүүдийн баяр таны хувьд ямар баяр вэ. Та баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?
Би эмэгтэй хүн болж төрснөөрөө бахархдаг. Учир нь эмэгтэй хүнд байгалиас заяасан гайхалтай шинж чанарууд байдаг. Маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Тэгэхээр тэрхүү гайхалтай шинж чанараараа нийгэмд нөлөөлдөг бүхий л эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, дуу хоолойг нь сонсдог өдөр учраас надад сайхан санагддаг.
Үрийг нь төрүүлээд, насан туршийн амьдралаа хамтдаа туулахаар дэргэд нь байгаа эмэгтэй хүнийг хэн нэгнээр орлуулшгүйгээр, чин сэтгэлээсээ хайрлах хэрэгтэй
Энэ өдөр би ээжийгээ хамгийн түрүүнд баярлуулдаг. Харин хүний хань болсон учраас энэ жил намайг нөхөр маань баярлуулах байх гэж бодож байна. Мөн охин бид хоёрын хамгийн анхны Март болж байна.
Энэ дашрамд танай сайтыг уншиж байгаа нийт ээжүүд, охид бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.
-Та Монгол эрчүүдээ ямар байгаасай гэж хүсдэг вэ?
Өнөөгийн нийгэмд эмэгтэй хүнд түшиг тулгуур болохоор, аливаад мэдрэмжтэй буюу эмэгтэй хүнийг ойлгож мэдэрч, ямар хайр халамж хэрэгтэйг сайн мэддэг эр хүн хэрэгтэй байгаа.
Бид бүгд л эх хүнээс төрсөн. Тэгэхээр эмэгтэй хүнийг хайрлахгүй байхын аргагүй. Ялангуяа үрийг нь төрүүлээд, насан туршийн амьдралаа хамтдаа туулахаар дэргэд нь байгаа эмэгтэй хүнийг хэн нэгнээр орлуулшгүйгээр, чин сэтгэлээсээ хайрлах хэрэгтэй. Нийгэмд тодорхой хэмжээний байр суурь эзэмшсэн, гэр бүлээ сайн сайхан авч явж байгаа эмэгтэй хүний цаана “мундаг” эрчүүд байдаг гэж боддог.
Сүүлийн үед гэр бүл салалт ихсэх хандлагатай байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Гэр бүл сална, эцсийн дүнд эмэгтэй хүн хүүхдээ авч үлдэж, бүх асуудлыг үүрдэг. Хүнд хамгийн эрхэм нандин зүйл гэр бүл байдаг учраас үнэнч тууштай, хосуудыг замын дундаас шантрахгүй байгаасай гэж хүсдэг.
-Таны ямар зан чанар ажилдаа амжилт гаргахад нөлөөлдөг гэж боддог вэ?
Амьдралдаа цөөн хэдэн зарчмыг баримталдаг. Тэр нь шударга байх, хийж байгаа зүйлдээ итгэл үнэмшилтэй байх, хүнлэг байх гэсэн гурван чанарыг эрхэмлэж явдаг. Би аливаа зүйлд хэн нэгний санаа бодлыг дагахаас илүүтэй өөрийнхөө итгэл үнэмшлээр шийдвэр гаргадаг. Тиймдээ ч өөрийнхөөрөө шийдсэн зарим сонголт маань миний амьдралд сайн сайхан өөрчлөлтүүдийг авчирсан. Мөн би ганцаараа сайн сайхан амьдраад байхгүй хэн нэгэнтэй хуваалцахыг хүсдэг. Аливаад хүнлэг хандаж, буян түгээж явбал дараагийн удаад сайн төрөл олно гэдэгт би итгэдэг. Ер нь хүн л болсон хойно хэн ч хүнлэг байх хэрэгтэй, энэ чанарыг хэзээ ч алдаж болохгүй.
Монголынхоо охид, бүсгүйчүүдээр маш их бахархдаг. Зоримог, дайчин, өөрсдийгөө илэрхийлж чаддаг, мэдрэмжтэй гээд дурдаад байвал олон сайхан шинж чанартай.
-Охид бүсгүйчүүдийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?
Яг тийм байгаасай гэхээсээ илүүтэй одоо байгаа шинж чанараа улам өнгөлж яваасай гэж хүсдэг. Учир нь би Монголынхоо охид, бүсгүйчүүдээр маш их бахархдаг. Зоримог, дайчин, өөрсдийгөө илэрхийлж чаддаг, мэдрэмжтэй гээд дурдаад байвал олон сайхан шинж чанартай.
-Та яг одоо юунд сэтгэл зовж байна вэ?
Сэтгэл зовоосон олон асуудал байдаг. Жишээ нь урлаг соёлын хүрээнд байдаг найз бүсгүйчүүдтэйгээ уулзаж, ярилцахад нэг ижил зүйл бидний сэтгэлийг зовоож байгаа нь анзаарагддаг. Тэр нь өөрсдийн хүчээр, шударгаар хөдөлмөрлөж байхад зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сайтуудаар болох бүтэхгүйгээр бичих, амжилтад хүрэхэд түүнийг нь үгүйсгэх, ард нь хэн нэгэн байгаа мэтээр ташаа мэдээлэл тараадаг. Урамшуулж, дэм хайрлаж чадахгүй бол зүгээр тайван орхих хэрэгтэй. Монголчууд бид цөөхөн хүн амтай ч гэлээ генийн хувьд чадвартай, ховор ард түмэн шүү дээ. Бид ямар ч салбараар дэлхийн тавцанд гарах боломж байдаг юм шиг санагддаг. Гэтэл энэ боломж нийгэмд байдаг зарим хүмүүсийн сөрөг хандлагаас болж саараад байх шиг. Бие биедээ урмын үг хайрлаж дэмжиж, аливааг сөрөг бус эерэг талаас нь харч сурах хэрэгтэй байна.
-Та хүүхдээ хүмүүжүүлэхдээ юуг анхаардаг вэ?
Би хүүхдээ хайраар дутаахыг хүсдэггүй. Мэдээж эцэг эх бүр л үр хүүхдээ хайраар дутаахгүйг хичээдэг байх. Хүүхдийг өсгөх арга барил, хандлага зэрэгтэй холбоотой бүхий л зүйлс хайраас эхтэй мэт санагдаж, хайртай холбож ойлгодог. Хоол хийж өгөхдөө ч хайраа шингээх хэрэгтэй мэт. Тиймээс охиноо ирээдүйд ямар хүн болж төлөвших нь шууд надаас хамааралтай учраас эелдэг, зөөлөн харилцааны хэлбэрийг сонгодог.
Би жирэмсэн байхдаа үнэхээр их завгүй байсан. Гадуур их явах ажилтай, ханатлаа унтах боломжгүй байсан ч жирэмсний хүндрэл өгч охин маань намайг зовоогоогүй. Учир нь би “Ээжийгээ ойлгоорой” гээд охинтойгоо байнга ярьдаг байсан. Ер нь хүүхэд өсгөх арга барил маш чухал. Учир нь бид ирээдүйн Монгол улсын иргэнийг бэлдэж байгаа. Миний бодлоор одоо байгаа нийгмийн зарим сөрөг зүйлс, бухимдал зэргийг өөрчлөх хүмүүс бидний үр хүүхэд, шинэ үеийнхэн маань гэж боддог. Тиймээс гэр бүл болгон үр хүүхдээ хайраар дутаахгүй, бүх сэтгэл зүрхээ зориулж, зөв арга барилаар өсгөж хүмүүжүүлээсэй гэж хүсдэг.
-Таныг юу хамгийн их баярлуулдаг вэ?
Сүүлийн үед твиттер, фэйсбүүкт би идэвхтэй байх болсон. Түүгээр дамжиж ирэх хүмүүсийн чин сэтгэлийн урмын үг намайг их баярлуулдаг. Завгүй байсан ч ирсэн мессежүүдэд хариу өгч, талархлаа илэрхийлэх цаг гаргахыг хичээдэг. Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан шүү дээ. Би охиноо хэн нэгнээр харуулаагүй өөрөө өсгөж байгаа. Ядрах үе гаралгүй л яахав. Тиймээс урам зориг хайрласан үгс хүчтэй нөлөөлж, эрч хүч өгдөг.
Түмний хүүхдийг ялгалгүй яг ижил нөхцөлд үйлчлэх төрөх эмнэлгийг бий болгож, эхчүүдэд олгох нийгмийн халамжийг дээшлүүлэх хэрэгтэй мэт санагдсан
-Та Монгол Улсынхаа өнөөгийн болоод ирээдүйн хөгжилд хэр итгэлтэй байдаг вэ?
Монгол улс маань хөгжиж байна. Хөгжсөөр ч байх болно гэдэгт итгэдэг. Мөн соёл урлаг, бизнес, эдийн засаг гээд бүхий л салбарт амжилт гаргаж дэлхийн томоохон улсуудын нэг болно гэж боддог. Манай улсын төр засгийн алсын хараа, түүнд чиглэсэн төлөвлөсөн зүйл байгаа байх. Улс орныг бүрдүүлдэг нэгж болох айл, гэр бүл болгон аз жаргалтай, үр хүүхэд нь эрүүл саруул, хүн амын өсөлттэй улс болно гэдэгт итгэдэг.
Мөн үүн дээр нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Эх хүн болоод би нэг зүйлийг анзаарсан. Хүн амын өсөлтийг зохицуулах төрийн бодлого дутмаг мэт. Наад зах нь төрөхийн эмнэлгүүд мөнгөтэй хүнд үйлчилж, ядарсан эмэгтэй төрөхөд хэцүү болсон мэт харьцангуй тогтолцоо бий болсон юм шиг санагдсан. Түмний хүүхдийг ялгалгүй яг ижил нөхцөлд үйлчлэх төрөх эмнэлгийг бий болгож, эхчүүдэд олгох нийгмийн халамжийг дээшлүүлэх хэрэгтэй мэт санагдсан. Эдгээр асуудал сайнаар шийдэгдэх байх гэдэгт итгэлтэй байна.