“Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ нь Хууль Зүйн Яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныхаа хүрээнд охид эмэгтэйчүүдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилготой “ШӨНИЙГ ГЭРЭЛТҮҮЛЬЕ!” тайван жагсаалыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү жагсаал нь олон улсын хэмжээнд “TAKE BACK THE NIGHT!” уриалгын дор явагддаг бөгөөд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, түүнд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой ажээ.
Тайван жагсаал маргааш буюу 4-ний өдөр 18.30 цагт эхлэх бөгөөд тогтоосон маршрутын дагуу гар чийдэн, гар утасны гэрэл гэх мэт гэрэл гаргах хэрэгсэлтэйгээр алхах юм байна.
Жагсаалд оролцогчдод зориулсан нэгдсэн автобус Хууль зүйн хүрээлэнгийн зогсоолоос дээрх цагт хөдлөнө гэдгийг зохион байгуулагчид нь мэдээлжээ. Тус зогсоолоос 18:30-д жагсагчид автобусандаа сууцгаагаад зорилтот газартаа буюу Их нарангийн гэр хороололд очиж 15 минут жагсалтаа хийсний дараа автобусандаа сууж 20:00 цагт ХЗҮХ дээрээ бууцгаах юм байна.