Өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурал хуралдаж Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны хяналтын зөвлөлийн гишүүдэд олгох урамшуулал, Гадаад, хөрөнгө оруулалтын тухай, Монголбанкны тухай, мөн Компанийн тухай, Хадгаламжийн даатгал, Даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ. Байнгын хорооны дарга Д.Ганхуяг эхлээд ГХӨО-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар танилцууллаа. Энэ нь манайд өсөн нэмэгдэж хөрөнгө оруулалт, түүнийг даган байгуулагдаж байгаа гадаадын компаниудын бүртгэл рүү илүүтэй чиглэж байв. Үүнтэй холбогдуулан гишүүд саналаа хэллээ.
Гишүүн Ц.Дамиран:
-ГХӨО-ын
тухай хуулийг гадаад, дотоод гэж ялгалгүй нэг мөр болгоё. Өнөөдөр 1-10 мянган
ам.доллартай гадаадын нэг нөхөр орж ирээд компани байгуулж байна. Хоёр саяас
дээш ам.долларын хөрөнгө оруулсан бол Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байна.
Гэтэл гадаадын гэлтгүй дотоодын, өөрсдийн хөрөнгө оруулалт нэмэгдсээр. Тиймээс
эрх зүйн зохицуулалт хийх цаг болсон. Гадаадынхныг зөвхөн бүртгэж байя. Хуулиа
зүгээр л Хөрөнгө оруулалтын тухай болгож өөрчилье. Энэ талаар нухацтай ярих
шаардлага байна.
Гишүүн А.Мурат:
-Санал нэг
байна. Заавал гадаадын гэж ялгахаа болье. Бүлэг, зөвлөл дээр тодорхой ярьж
хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дахин оруулж ирэх саналтай байна гэснээр байнгын
хорооны гишүүд асуудлыг хойшлуулав.
Дараа нь гишүүд Монголбанкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ. Энэ нь гэнэтийн ашгийн 68 хувийн татвартай холбоотой аж. Тодруулбал, Төв банкинд алтаа хадгалуулсан нэрээр дээрх татварыг төлөхгүй байгаа "Алтан дорнод Монгол" зэрэг зарим компаниас татварыг нь гаргуулах тал дээр эрх зүйн зохицуулалт хийх Засгийн газрын санал дээр үндэслэжээ.
Гишүүн М.Зоригт:
-Энэ
компанийн талаар байнга яригдаж байна. Улс татвараа авч л таарна. Харин хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах нь хаашаа юм бэ. Энэ тал дээр ажлын хэсэг байгуулъя
гэсэн санал тавьснаар мөн л хойшлогдов. Энэ асуудалтай холбоотойгоор Байнгын
хорооны хуралд сууж байсан Монголбанкны шинэ дэд өрөнхийлөгч Д.Энхжаргалаас
сэтгүүлчид хурлын завсарлагаар зарим зүйлийг тодрууллаа.
-"Алтан дорнод Монгол"
ХХК-иас татвар авах тал дээр танай банк ямар санал, байр суурьтай байгаа вэ?
-Энэ бол
татварын албаны асуудал. Саналыг Засгийн газраас оруулж ирсэн болохоор бид
өмнөөс нь хариулах боломжгүй. Санал, байр суурь бол бидэнд бий. Удахгүй гаргаж
илэрхийлнэ.
-Монголбанк тус компанитай гэрээ
байгуулсан. Гэрээний дагуу татвараа авах боломж бий юу?
-Гэрээ бол
өөр тусдаа асуудал.
Б.Болд