Иш эрхлэгчийн Хакүхо Мөнхбатын Даваажаргалтай Японд очиж хийсэн ярилцлагыг амласан ёсоороо уншигчдадаа хүргэж байна.
Хакүхогийн ярилцлага олон хэвлэлд нийтлэгдсэн. Бид түүний тухай бас ч багагүй мэднэ. Гэхдээ Иш эрхлэгч тэр хоёрын гурван цаг илүү хүүрнэсэн яриа олон сэдвийг хамарсан, сэтгэлээ нээж, илэн далангүй болсноороо ялгарах болов уу.
Сүмогийн, Ёкозүнагийн ертөнцөд тавтай зочилно уу.
Ухаалаг утасны тусламжаар хүү бид хэд Хакүхо их аваргын дэвжээг төвөггүйхэн олж, яг цагтаа хүрээд ирэв.
“Кокүгикан” ордноос тийм ч хол биш, албан газруудын бололтой, хөл багатайхан гудамжинд хүрэн вааран дээвэртэй, гурван давхар бор шаргалдуу байшин байна. Асуучих санаатай хүн амьтан харсан, ойр тойронд харагдах юм алга. Хүү утасныхаа зураг, хаягийг хараад мөн байна гэж танив. Би л монгол зангаараа асууж лавлаж, санаагаа амраах бодолтой аяглаж байгаа нь тэр.
Ашгүй түгжээтэй хаалга онгойж, нэг сүмоч гарч ирээд тэрүүхэнд тавьсан дугуйгаа унан хөдлөх гэж байна. Ухасхийж очоод асуулаа. Мэддэг англиараа Хакүхо ёкозүнатай уулзах ёстой юмаа гэв. Хакүхогоос өөр үгийг тэр ойлгож байгаа янз алга. Батгэрэл, Гэрэлээ гэж асуулаа, тэгтэл ашгүй “Гэрлээ, Гэрлээ” гэж хэд давтаад түүн рүү утасдаж өглөө.
Япон маягаар суудлаа эзэлж байтал Хакүхо аварга саарал торгомсог кимонотой, инээмсэглэсээр буугаад ирлээ.
Японоороо яриад Гэрлээ ирж явааг дохио зангаагаар надад ойлгууллаа. Арваад минутын дараа хатагтай М.Батгэрэл таксигаар ирлээ. Тэрбээр Хакүхо аваргын эгч, ярилцлага хийх зөвшөөрөл өгсөн эрх мэдэлтэй хатагтай болохыг өмнөх нийтлэлдээ дурдсан.
...Хаалгаар ороод япон заншлаар гутлаа тайлж, гурав дөрвөн гишгүүр гишгэж дараагийн хаалга онгойход л дэвжээ татами нь байж байх юм. Орон зай багатай Япон оронд, тэр тусмаа Токиод зай талбай хомс ховрын л нотолгоо байх. Дэвжээнийх нь наахна явган ширээ, дөрөв таван олбог байна.
Саарал мавашитай сүмоч хүрэн маваши дэлгээд тавьчихсан, арчаад зүлгээд л байна. Хакүхо аваргын ёслолын маваши юм уу даа гэж би таамаглав. Хатагтай биднийг тэрүүхэнд орхиод дээшээ гарлаа. Миний ойлгосноор аварга өрөөндөө амарч байгаа бололтой. Удалгүй Батгэрэл бууж ирээд сүмоч залууд японоор хэдэн үг хэлж, нөгөөдөх нь аваргын хүрэн мавашиг эвхэж тэрүүхэн талбайг чөлөөлж өгөв.

ААВ, ХҮҮ, ӨВӨӨ ГЭЭД ГУРВАН ҮЕИЙН АВАРГУУД БАЙВАЛ САЙХАН АА ГЭДЭГ МӨРӨӨДӨЛ БАЙДАГ ЮМ ШҮҮ ДЭЭ
-Хорин найм дахь түрүүгээ авч Эзэн хааны цом, Монголынхоо Ерөнхий сайдын цомыг гардаж, “Кокүгикан” ордныг шуугиулсан 69 дэх ёкозүна Танд Монголынхоо уншигч олны өмнөөс баяр хүргэе.
-Баярлалаа, монгол түмний минь буян заяа бас түшиж байна аа.
-Энэ удаагийн түрүү аль хэр амттай байв? Бас аль хэр хэцүү байв?
-Сайхан байлаа. Удахгүй би 28 хүрнэ. Хорин найм дахь түрүүгээ авлаа. Баяртай байна. Хэцүүгийн хувьд барилдаан болгон л амаргүй. Нэмэлт барилдаан гарлаа. Тэгэхээр сэтгэл санааны хувьд ч хүндхэн шүү дээ. Яг гурван жилийн өмнө Харүмафүжитэй байх аа, бас нэмэлт барилдаан хийж түрүүлж байсан. Тэр байдал давтагдлаа.
-Аль хэр амттай байв гэж асууж байгаа маань Харүмафүжи ёкозүна энэ удаагийн башёд зодоглож, түүнтэй барилдаад түрүүлсэн бол танд бүр их амттай, таашаалтай байх байсан болов уу гэдэг бодлоор л асуусан юм. Таны аав Даяар дуурсагдах, далай, даян, дархан аварга Ж.Мөнхбат (Хамт авахуулсан нэг зургийнхаа ард ДДДДД аварга Мөнхбат гээд таван Д-тэй гарын үсэг зурж надад өгснийг нь би Хакүхо аваргад өмнө үзүүлж ярьж байв) өөрөөсөө дутахгүй олон Д-тэй Х.Баянмөнх аваргатай (бас олон Д тавьж гарын үсгээ зурдаг юм. Тийм нэг ном нь надад бий.), Дамдин, Цэрэн, Цэрэнтогтох аварга гээд л монгол бөхийн томчуудтай үзэж байгаад түрүүлсэн бол “мөн ч амттай, аатай байлаа...” гээд ханхалзаж байх байсан даа гэж бодоод ингэж асууж байгаа юм аа.
-Өмнөх башёд ялагдаад байсан озэки Кисэносатог энэ удаа яллаа. Озэки Какүрюүтай нэмэлт барилдаан хийж түрүүллээ. Амтгүй байлаа гэж хэлмээргүй байна. Аав “..Анхны өдрийнх ч тэр, арав дахь, 15 дахь өдрийн барилдаан ч тэр, бүгд л аваргын төлөө байдаг юм шүү. Тэгэхээр ялж дийлж, даваа болгоныг авч байж л аваргад хүрнэ шүү чи...” гэж байнга захиж хэлдэг юм. Ингээд бодохоор аль ч даваа хэцүү, бас аль ч даваа амттай гэж хэлж болох юм уу даа.
-Мөнхбат аварга мэдээж Танд баяр хүргэсэн байх. Ер нь хэдийд нь баяр хүргэж ярьдаг вэ? Таныг түрүүлэхэд монгол түмэн зурагтынхаа өмнө дэвхцэх нь холгүй байдаг л даа. Та сүүлийн барилдаанд ялангуутаа олон дагуулаараа хамгаалуулаад, өрөө лүүгээ ороод үсээ засуулаад суучихдаг. NHK-ийнхэн тэр үеэр Танаас ярилцлага авч байгаа харагддаг. Дараа нь шагналын ёслол. Аав, ээжийнх нь баяр хүргэлт энэ бүхний аль зайгаар нь болдог вэ гэж л би сонирхоод байгаа юм.
-Энэ удаа баяр хүргэж яриагүй байна. Заримдаа тэд ярина. Бид ч залгах үе бий. Ер нь ихэнхдээ шагналын ёслол, дэвжээнд хүргэх ёслол дуусаад хүлээн авалт руу явж байх үеэр таардаг юм. Маргааш нөгөөдрөөс нь ярих үе ч бий.
-Өнөөг хүртэл яриагүй гэхээр таныг түрүүлдэгт тэд нэлээд дасаж, жирийн л хэрэг болжээ дээ?
-Ярих биз дээ тэд. (Тантай яриагүй юу гэж Батгэрэл эгчээсээ асуухад “Яриагүй” гэв.) Дэмжигчдийн хүлээн авалт, NHK-ийн шууд ярилцлага, дэвжээнийхэн, ойр тойрныхны дайллага цайллага гээд их оройтсон.
-Таны гэргий хатагтай Саёоко хэдийд нь баяр хүргэв? Ер нь яаж баяр хүргэдэг юм, үнсэх үү?
-Хэвлэл мэдээллийнхэнд зургаа авахуулах ёслол байдаг. Сүмогийн холбооныхон, дэвжээнийхэн, хамгийн ойрынхон баяр хүргэж сакэ өргөдөг. Тэр үеэр авгай, хүүхдүүдтэйгээ уулзсан. Хүүхдүүдээ үнсэнэ, тэвэрнэ, Саёокотойгоо үнсэлдээд тэврэлдээд байх боломж, зав зай мэдээж байхгүй л дээ. Гэхдээ л баяр хүргэж байгааг нь харц, байр байдлаар нь мэдэрнэ. Бид чинь авгай нөхөр болоод арван жил болж байна даа. Нэг нэгнийхээ баярлаж, санаа сэтгэл зовж байгааг хараад л мэдэх, мэдрэхээр болсон.
-Таныг дэмжигчдийн хүлээн авалтын зоог дайллагад тэр оролцсонгүй. Эхэнд нь гурван хүүхэдтэйгээ дөнгөж харагдаад л явчихлаа.
-Хүүхдүүдтэйгээ гэртээ харьсан. Тийм зоогт оролцдоггүй юмаа. Ёс жаяг нь тийм. Оройны ойр тойрныхны хүлээн авалтад ч Саёоко ирээгүй. Би өглөө 10 цагаас хэвлэлийн хуралтай байсан, тэнд оролцож ирээд дэвжээндээ түр амарч байлаа. Гэртээ ч хариагүй л байна.
М.Батгэрэл: -Манай Саёоко даруухан талдаа. Япон дэг жаяг тийм юм. Иймэрхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд ховорхон ордог. Япон эхнэрүүд хүүхдүүдийн сургууль соёл, хүмүүжил, нөхрийн ар талын алба ажлын ая тухтай нөхцөлийг хангах гээд аливаа дайллага ёслолоос ер нь холхон шүү гэв.
-Саёоко хатагтай сүмо хэр үзэх вэ? Зарим сүмочийн гэргий 15 өдрийнхийг үздэг юм шиг. Гоёмсог кимонотой, үс зүсээ сонгомол япон маягаар янзалсан царайлаг, залуухан хатагтай их л олон өдөр тусгай суудалд тухлаад башё үзэж буй харагддаг. Нэртэй сүмочийнх нь гэргий байх даа гэж боддог. Тэгээд л Таны гэргийг сүмогийн аль хэр балиашиг юм бол гэж асууж байгаа юм.
-Саёоко эхний өдөр, сүүлийн хоёр өдрийн барилдааныг сүмогийн ордонд ирж үздэг. Амралтын өдөр ч тэгж таардаг. Дэвжээнүүд өөр өөр журамтай байдаг юм билээ. Барүтогийн дэвжээнийхэн авгай хүүхнүүдээ сүмогийн ордон, дэвжээнд ирэхийг хориглодог гэсэн.
М.Батгэрэл: -Тэр хатагтай чинь сүмочийн гэргий биш ээ. Сүмо үздэг гэдгээрээ Япон даяар алдаршчихсан, тийм нэг хүүхэн байдаг юм. Тэр нь брэнд болчихсон.
-Осака, Нагоя, Фүкүока зэрэг Токиогоос өөр хотод болдог башёд та гэр бүл, хүүхдүүдтэйгээ хамт явах уу?
-Үгүй. Түрүүний миний ярьсан эхний болон сүүлийн хоёр өдрийн барилдааны үеэр л тэд ирцгээдэг.
-Өөр хотуудад барилдахад та том зочид буудалд байрлах уу?
-Үгүй. Сүмочид тун даруухан газар байрладаг. Бид дэвжээгээрээ нүүж очдог юм. Ганц нэг өдрийнх биш, 15 өдрийн барилдаан болохоор том нүүдэл болно. Сүмд байрладаг. Сүмо, сүмогийн дэвээ, шаваа, гар, хөлийн хөдөлгөөн, давс, элс, татами бүгд Японы эртний ёс заншил, уламжлал сүм, шашинтай холбоотой юм билээ. Энэ утгаараа япончууд сүмогоо их хүндэлж дээдэлдэг, сүмдээ байрлуулахдаа ч дуртай байдаг.
-Танай дэвжээ хэдэн бөхтэй вэ? Дээд зиндаанд та ганцаараа л байна уу? Танаас өөр монгол бөх байгаа юу?
-Арван сүмочтой. Дээд зиндаанд Рюүо Санчирболд бид хоёр байсан. Өнгөрсөн жил тэр зодог тайлсан. Одоо авгай хүүхэдтэйгээ Америкт амьдарч байгаа. Миний туслах, бас сайн найз минь байлаа. Зодог тайлах ёслол дээр нь би тэсэлгүй уйлсан. Найзын хувьд бид их дотно. Анх дэвжээнд ирэхээсээ л үерхсэн. Сүмогийн холбооны сүүлийн дүрэм журмаар дэвжээнд нэг л гадаад бөх байхыг зөвшөөрдөг болсон.
-Дэвжээндээ тэргүүлэх бөхийн үүрэг ямар байх вэ? Бас эрх ямба нь ямар байдаг бол?
-Дээд зиндаанд барилдаж байгаа сүмоч мэдээж дэвжээнийхээ нэр төрийг гаргаж байна. Тэгэхээр барилдаан бүр нь хариуцлага. Эрх ямба гэдгийн хувьд цолныхоо эрэмбээр л хүндлүүлнэ. Монгол бөхчүүд ч ялгаагүй аварга, арслан гээд эрэмбээрээ явдаг шүү дээ. Цолгүй бөхчүүд дэвжээний хар бор ажлыг бүгдийг ээлжээр хийнэ. Дэвжээгээ засах, цэвэрлэх, өрөө тасалгаа янзлах, хоол унд гээд хийх ажил ихтэй. Цолны эрэмбээрээ бэлтгэл хийнэ, тэр дэс дарааллаараа усанд орно, хоол унданд том цолтой нь эхэлж ам хүрнэ гээд л... Дэвжээний тэргүүн бөх тусдаа өрөөтэй байдаг. Том биш л дээ. Миний өрөө гэхэд л унтаж амрахад л таарахаар. Дөрөв таван сүмоч ороод суучихвал чихцэлдэх талдаа шүү. Бусад бөхчүүд маань нийтийн нэг том өрөөнд амьдарцгаадаг. Хоолны өрөө, гал тогоо тусдаа. Бэлтгэл хийдэг дэвжээ бидний хажууханд, тэр байна.
-Та хэдэн дагуул, туслахтай вэ? Тэд ямар үүрэгтэй байх вэ?
-Цолны эрэмбээс энэ тоо хамаардаг. Би есөн дагуултай байгаа. Тэд миний ажил албыг зохицуулах, бас харж хамгаалах үүрэгтэй. Ёкозүна гэдэг цол хувь хүнд хамаарахаасаа илүү Японы сүмо гэдэг энэ эртний уламжлалт соёл, ёс заншилд илүү хамааралтай юм.
-Энэ утгаар нь үзвэл Та зөвхөн нэг дэвжээ төдийгүй нийт Японы үндэсний сүмо гэх их спортын тэргүүн магнайд зогсож байна л даа. Аварга-Ёкозүнагийн эрх ямба, үүрэг гэж бас том юм байна биз?
-Олон туслах, дагуултай байх нь эрх ямбад хамаарах байх л даа. Үүрэг хариуцлага гэвэл эдлэх эрх ямбаасаа илүү өндөр. Ёкозүна ийм байх ёстой гээд олон үе дамжиж уламжлагдаад ирсэн ёс заншил байна. Сүмочдодоо үлгэр дуурайл болох үүрэгтэй. Сүмогийн холбооны өмнө Ёкозүна хэмээх өндөр цолыг хадгалж, түрүүлж байх том үүрэг хүлээнэ. Үзүүр, түрүүнд үлдэж чадахгүй гурав дөрөв унаад эхэлбэл цолоо хураалгах, бүр зодог тайлах асуудал яригдана шүү дээ. Ер нь ёкозүна унах эрхгүй дээ. Тийм л өндөр үүрэг хариуцлагын дор барилддаг болохоор башё болгон, барилдаан бүр биеийн хүч, сэтгэл санааны төвлөрөл, байнгын бэлтгэлийг дээд зэргээр шаарддаг.
-Туслах, дагуулууд бүгд танай дэвжээнийх байх уу?
-Нэг дэвжээ тийм олон сүмоч гаргаж чадахгүй. Манайхтай гал болдог, хамтарч бэлтгэл хийдэг дэвжээнээс зарим туслахуудаа авдаг. Тал нь манай сүмочид.
-Тэдний цалин хөлсийг та төлөх үү, эсвэл танай дэвжээ өгөх үү?
-Сүмогийн холбоо төлдөг. Сүмочдын цалинг ч Сүмогийн холбоо өгнө.
-Хаа газрын хэвлэл мэдээллийнхэн хэрэгт дуртай л даа. Уншигч, үзэгчдийг үүндээ дасгачихсан, нөгөөдүүл нь ч тиймэрхүү мэдээллийг хүлээж байдаг. Манай монголч уншигчид ялгаагүй болсон доо. Ёкозүнагийн сарын цалин пүнлүү ямар байдаг, Таны даваа бүртээ авдаг олон бандгар дугтуйнуудад хэдий хэмжээний мөнгө байдаг юм бэ? Бас түрүү бөхийн энэ башёгийн бай хэчнээн сая иен байсан бол гээд л...
-Миний өмнөх олон ёкозүна иймэрхүү асуултуудад хариулж байсан байх аа. Би ч энэ талын хариулт хэвлэл мэдээллийнхэнд өгч байсан санагдана. Сарын цалин гурван сая иен. Түрүүлсэн бөхийн бай шагнал 10 сая иен гэдгийг Японд ч, Монголд ч мэдэх байх аа. Дугтуйтай бооцооны хувьд нэгэнд нь 60 мянган иен байдаг. Түүнээс 5000 нь зардлын шимтгэл, 25.000 нь Сүмогийн холбоонд очоод, гар дээр 30 мянган иен ирдэг. Сүмоч зодог тайлахад тэр 25000-ыг нь Сүмогийн холбоо буцааж өгдөг журамтай юм.
Сүмогийн тухай яриа хөөрөө болох үеэр Абэ сайд “Сүмог олимпийн төрөлд оруулчихбал монгол, япон бөхчүүд бүх медалийг нь хуваагаад авчих байх даа” гэж тоглоом наргиа болгож байсан.
-Таныг барилдахад их л олон туг гарч ирдэг. Тэр туг болгон дугтуй гэдэг. Дагваа ёкозүна бооцооны дугтуйны дээд амжилт тогтоож гэнэ. Хэтэрхий олон туг дэвжээнд гарч, цаг их авч байна гээд туг, бооцооны тоонд Сүмогийн холбооноос хязгаар тогтоож, 30 болгож гэнэ гээд л манайхны зарим сонин хэвлэлд бичиж байв. Таны авсан бооцооны рекорд хэд бол?
-Асашёорюү аваргынх 52-д хүрчээ гэсэн тоо яригдаж байсан санагдана. Минийх ч тэнд бас хүрч байсан байх аа.
-Сая та түрүүлчихлээ. Өмнөх башёд Харүмафүжи, бас нэг башёд өчигдрийн үзүүрт үлддэг Какүрюү Ананд түрүүлчихсэн. Ахмад бөх Кёкүтэнхо Цэвэгням хүртэл нэг түрүү авчихлаа. Асашёорюү аварга 25 түрүүтэй зодог тайлсан. Монгол бөхчүүд халаа сэлгээгүй түрүүлээд байна гэдэг дургүйцэл япончуудад байдаг л байх даа.
-Өөрийнх нь сүмоч түрүүлээсэй гэдэг хүсэл япончуудад байлгүй яахав. Манай монгол сүмочид ч япон сүмочдоос хэн нэг нь түрүүлээсэй, ёкозүнатай болоосой гэж ярьж л байдаг юм. Япон ёкозүнатай болох хүсэл жирийн япон хүнд ч, Сүмогийн холбоонд ч бас байна. Кисэносато озэкид 14 давбал ёкозүна олгож болох юм гэдэг болзлыг Сүмогийн холбоо гаргасан ч болзлыг Кисэносато биелүүлж чадаагүй. Саяын башёд 13, түүнээс дээш давбал гээд болзлоо арай зөөлөн болголоо. Тэгтэл бүр олон уначихлаа. Кайо озэки нийтдээ тав түрүүлчихээд ёкозүна аваагүй шүү дээ. Дараалж хоёр түрүүлбэл гэдэг болзлыг Кайо биелүүлж чадаагүй юм. Миний мэдэхийн Точиазүма, Миябияма нар ч бас нэг нэг түрүүлж байсан санагдана. Түрүүлж байсан бөхчүүдэд цол өгөөгүй атлаа түрүүлээгүй Кисэносатод ёкозүнагийн болзол сонсгоод байгаа нь япон бөх ёкозүна болоосой гэдэг хүслийнх нь илрэл болов уу.
Аав, хүү, өвөө гээд гурван үеийн аваргууд байвал сайхан аа гэх мөрөөдөл байдаг юм ш дээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж ярьдаг даа. Ер нь миний багын мөрөөдөл биелээд байна л гэж боддог шүү. Монгол бөхөөр, сүмогоор ч аав хүү хоёр аварга манайд ч, Японд ч байхгүй юм.
Сүмо бол Японы ард түмний үндэсний спорт. Тийм болохоор япончууд япон их аваргаа хүсэх нь зөв өө. Ийм хүсэлтэй байна гээд япончууд, Сүмогийн холбоо монгол сүмочдод дургүйцэл илэрхийлэхгүй. Тийм байдал гаргахааргүй соёлтой ард түмэн. Манай Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Японд хийсэн айлчлалын үеэр эдний Ерөнхий сайд нь 200-гаад хүн оролцсон хүндэтгэлийн дайллага хийсэн юм. Сүмогийн тухай яриа хөөрөө болох үеэр Абэ сайд “Сүмог олимпийн төрөлд оруулчихбал монгол, япон бөхчүүд бүх медалийг нь хуваагаад авчих байх даа” гэж тоглоом наргиа болгож байсан. Ер нь монгол сүмочдод хандах хандлага дээр доргүй иймэрхүү л байдаг.
-Олимп гэснээс та сүмог олимпод оруулбал хүч үзэхэд бэлэн хэмээн ярилцлага өгсөн байсан санагдах юм?
-Япончууд үндэснийхээ спортоос олимпийн төрөлд жүдог оруулсан ард түмэн. Тэгэхээр сүмогоо оруулж чадахыг бас байг гэхгүй. 2020 онд Токиод олимп болно. Аав минь яг тавин жилийн өмнө Токиогийн олимпод чөлөөт бөхөөр зодоглож байсан. Сүмо олимпод орчихвол ааваасаа дутахгүй, медаль хүртэнэ гээд л үзэж таараа гээд бэлгэ дэмбэрэлийн талаас тиймэрхүү агуулгатай ярьсан юм.
-Танай аав монгол бөхийн их аварга, Та өөрөө Японы сүмогийн их аварга. Аав, хүү хоёр их аварга гэж хэлж болох юм даа. Та удам залгасан хүүтэй боллоо. Хүү нь, ач нь хоёр их аваргаа залгамжилбал гэдэг бодол мөрөөдөл танд төрдөг үү?
-Тийм мөрөөдөл байна аа, байна. Аав, хүү, өвөө гээд гурван үеийн аваргууд байвал сайхан аа гэх мөрөөдөл байдаг юм ш дээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж ярьдаг даа. Ер нь миний багын мөрөөдөл биелээд байна л гэж боддог шүү. Монгол бөхөөр, сүмогоор ч аав хүү хоёр аварга манайд ч, Японд ч байхгүй юм.
-Ваканохана, Таконохана гээд хоёр ёкоз үна чинь аав хүү биш бил үү?
-Биш ээ, Ваканохана ёкозүна чинь Таканохана их аваргын аавынх нь ах шүү дээ. Сүмотой би их л багаасаа холбогдох хувь заяатай байсан юм шиг. Аав Токиогийн олимпод оролцохдоо авчирсан юм болов уу, сүмогийн нэг сэтгүүл манай гэрт намайг зураг хөрөг ойлгодог цагаас л байдаг байсан. Японы бөхчүүд гэж ийм хүмүүс байдаг юм байна гэж би их л эрт харж байж. Бас нэг нэртэй сүмоч Монголд ирэхдээ аавтай уулзахаар манай гэрт ирснийг би санадаг юм. Би тэгэхэд зургаатай байж. Тэр нь сая миний ярьсан хоёр ёкозүнагийн өвөө 45 дахь ёкозүна Ваканохана байсан юм билээ. Тийм болохоор миний хувьд сүмо тохиолдол биш, хувь заяа минь байсан юм болов уу гэж би боддог.
ДЭВЖЭЭНИЙ ҮСЧИН БОЛОХ ДӨХӨВ
-Сүмоч болсон түүх тань ч адармаатай юм билээ. Гологдоод буцах гэж байсан үеийн тухай өөрөөс тань сонсмоор байна.
-Кёкүшюүзан ах, Кёкүтэнхо, Кёкүтэнзан Энхбат нар маань бидний сүмоч болох замыг тавьсан гавьяатай хүмүүс. Тэр хэд Элчин дээр оргож очихдоо Монгол руугаа буцчихсан бол, бас “Ошима” дэвжээний оякатагийн гэргий тэднийг гуйж уйлаагүй бол, Кёкүтэнзан Энхбат оякатагийн гэргийг өрөвдөж нөгөө хэдийгээ ятгаж үлдээгээгүй бол өнөөдөр монголчууд сүмод орох байсан ч юм уу, та бид хоёр ингээд энд сүмо яриад сууж байх байсан ч юмуу мэдэхгүй шүү дээ. Сүмоч болсон түүх маань адармаатай гэхээсээ юм юмны зааг ирмэг, ёстой л торгон ирэн дээр л шийдэгдээд яваад байж.
Аавыг наадмын бэлтгэлдээ гарахад нь багадаа би дагаад л явдаг байсан. Арван хэд хүрээд бас ч гэж барилдаж, бэлтгэл хийдэг болсон. Манай тэр галд Өсөхөө (аварга) , Батбаяр ах байсан байгаа юм. Бид сагс их тоглоно. Бага байсан болохоор би хоолоо барахгүй, Батбаяр ахад өгнө. Дараагийн жилийн бэлтгэлд гарсан чинь тэр ах ирсэнгүй. Би нэрийг нь санахгүй, нөгөө их хурдан гүйдэг ах хаачсан бэ гэж аав, бусад ахмадуудаас асуусан чинь Япон руу сүмо сурахаар явсан гэж байв.
-Тэгээд удалгүй хуучин танил, хурдан гүйдэг ах таныг дуудсан гэл үү?
-Батбаяр ахын аав Даваа гуай аавтай уулзаад намайг Япон руу явуулж сүмогийн сургуульд оруулах тухай ярьжээ. Аав зөвшөөрсөн юм шиг байгаа юм. Би чинь таван хүүхэдтэй айлын бага хүү. Аав ээжтэйгээ хамтдаа унтана, тэд ч намайг гараасаа салгахгүй. Аавынхаа 44-ний жил дээр гарсан болохоор эрх талдаа. Манай аав бас аавынхаа 44-ний жил гарсан, айлын 11 хүүхдийн нэг. Эрдэнэсант руу аавынхаа хамаатан садан руу зуныхаа амралтаар цөөн хоног явдаг байсныг эс тооцвол би гэрээсээ тэгтлээ хол явж үзээгүй амьтан байв.
2000 оны аравдугаар сарын сүүлчээр Даваа ах, нэг орчуулагч бүсгүйтэй долоон хүүхэд Япон нислээ. Осакад шууд очсон юм. Онгоцонд анх сууж үзэж байгаа нь тэр. “Кансай”-д буусан юм. Нэлийсэн их уснаас өөр юм харагдахгүй байхад онгоц доошлоод, усан дээр буух нь ээ. Ингээд л сүйрэх нь, яанаа гэж их айж явлаа. Далай руу далан тавьж байгуулсан болохоор онгоц буудаг нарийн зурвас нь харагдахгүй байж л дээ. Осакад биднийг япон багшид тушаагаад Даваа ах буцлаа. Манай тэр дэвжээ сонирхогчдын болон мэргэжлийн сүмоч бэлтгэдэг компанийнх байв. Тэнд сүмо сурангаа ажил хийж болдог, сүмогийнхны сургууль курс маягийн юм байсан. Өглөө үүрээр босгож гүйлгэнэ. Их халуунд хүнд мавашитай гүйх амаргүй. Тэр нь гуя, цавь холгоно. Сунгалт таталтын дасгал хийнэ. Том биетэй бөхчүүдтэй заримдаа бэлтгэл хийнэ. Хийсээд л өгнө.
Тэр шөнө ояката маань утасдаагүй өглөө болчихсон бол, Токиогоос тэр ахмад сүмоч Осакад ирж таараагүй бол би маргааш нь нутаг руугаа буцчихсан байх байлаа. Сүмоч болох хувь заяа минь яг л хутганы ирэн дээр шийдэгдээд яваад байсан байдаг юм гэж дээр хэлсэн нь ийм учиртай юм.
Сар хагасын дараагаас л юм болов уу даа, сүмогийн бололтой япон хүмүүс биднийг сонирхож, нэг хоёроор нь дуудаж уулзаж, шилж эхэлсэн юмдаг. Кёкүшюүзан, Кёкүтэнхо нар сайн барилдаад, Асашёорюү аварга жюүрёод гарч ирээд, дэвжээнүүд монгол бөх авах сонирхолтой болсон цаг үе байж. Хамт ирсэн хэд маань шилэгдэж явсаар байв. Сэншёо Баярбат, Дайоко Шаравнямбуу хоёр нэг өдөр борлоод явчихлаа. Дараахан нь Мооконами Базарсадыг бас нэг багш авчихлаа. Би тэгэхэд 15 настай, 62 кг жинтэй, 175 сантиметр өндөр байв. Гологдож үлдээд байгаадаа гомдолтойхон байлаа. Сурахаар ирсэн гурван сарын виз маань ч дууслаа. Тэр үед одооных шиг гэр оронтойгоо ярьчихдаг гар утас гэж байсангүй, 100 иен хийж ярьдаг гудамжны таксофоноор аавтайгаа ярилаа. Хүү нь Япон орон үзэж, бэлтгэл сургууль хийж, юм юм сурлаа. Та надад сайн багш олж байгаарай, хүү нь олимпод бэлтгэнэ гээд хэлчихлээ.
Тэгээд л аавдаа нэг шил юм, ээж, ах, эгч нартаа бэлэг сэлт авчихаад маргаашийн онгоцоор явна гээд оройхон багштайгаа, найз нөхөдтэйгээ соёонара-раrty хийлээ. Тэр үеэр багштай Токиогоос нэг ояката ярилаа. Монгол сүмоч авах гэсэн юм байх. Рюүо Санчирболд надаас өмнө тэр дэвжээний бөх болчихсон байж. Түүнээс дүү хүүхэд байвал авъя гэж. Надтай үлдсэн хоёр аль аль нь надаас насаар ах байв. Би Санчираас нэг дүү байсан юм билээ. Манай багш намайг туранхай, турь муутай хүү байгаа гэж үнэнийг л хэлж. Токиогийн ояката Санчираас л дүү бол хамаагүй гэсэн юм байх. “Удахгүй нэг хүн очно, наад хүүхдээ өгөөд явуулаарай” гэсэн яриа хөөрөө болоод байгаа хэрэг шүү дээ. Намайг авах гээд байгаа ояката маань цагтаа дээд зиндаанд озэки цолтой барилдаж байсан, бие жижигтэй ч дайчин барилдаантай сүмоч байсан гэдгийг хожим нь би мэдсэн юм. Ийм яриа болсны дараахан манай дэвжээнд нөгөө хүн нь ирлээ.
Токиогийн дэвжээний хуучин сүмоч гэнэ. Ажлаар Осакад ирээд буцах гэж байгаад оякатагийн даалгавраар намайг авахаар ирж байгаа юм байна. Тэр хүн ч ер нь турь муутай хүүхэд байна шүү гэдгийг Токио руу дуулгаж. “Нас залуу нь үнэн л бол хамаагүй, аваад ир” гэж Токиогийн ояката хэлсэн юм байх. Тэгээд л маргааш өглөө нь түргэн галт тэргээр Токиод ирж, дэвжээндээ очив. Нөгөө авч ирсэн хүнтэйгээ дэвжээний эзэн дээр орлоо. Намайг харангуутаа цочих шиг болсон. “Би чинь юу авчихав аа” гэж тэр бодсон байх. Тэгж л би “Миягино” дэвжээнд ирсэн юм.

-Дэвжээний эзэн ояката тань таныг ингэж сонгож авснаараа их бахархдаг байлгүй дээ.
-Баяртай байдаг биз дээ. Ер нь бид хоёр таарсан нь хувь заяа юм. Багшийн эрдэм, хөдөлмөр, шавийн хүч чармайлт нийлж байж өнөөгийн үр дүн гарсан байх аа. Би дэвжээндээ ирээд ч гологдож байлаа. Хуучин бөхчүүд “Манай ояката ер нь юу аваад ирэв ээ” гэж байсан гэдэг. Сүмочид өдөр бүр бэлтгэл хийгээд байхад намайг тэгс ингэсхийгээд олигтой бэлтгэлд гаргасангүй хэд хонолоо. Бас л голж байгаа юм байлгүй дээ гэж дотроо бодоод, шар хөдөлж байв. Зуун метрт 12 секунд гүйчихдэг, үндэсний бөхөөр мөнгөн медаль авч, сагсаар сургууль, дүүргийн аварга болж байсан тамирчин хүн шүү дээ би чинь. Манайд Кобо гэж цолтой бөх байсан юм. Кёкүшюүзан тэр хоёр нэг үеийнхэн. Нэг өдөр манай дэвжээнд Кёкүшюү ах ирчихсэн түүнтэй яриад л...
Тэгтэл Кобо намайг заагаад “Манайх ийм нэг шинэ бөхтэй болсон. Ер нь явахгүй байх аа, дэвжээний үсчин болгодог юм уу” гэж байна гэнэ. Шар улам гозойно биз дээ. Сэтгэл санаа тавгүй, япон хоол, нөхцөлдөө дасахгүй болохоор улам л туниа муутай болчихсон байсан биз. Юм юм сонсоод “Зүгээр ч нэг буугаад өгчихгүй дээ, гологдоод буцвал шившиг биз дээ, аварга аавын нэр хайран...” энэ тэр гэж бодож байлаа. Нэг өдөр багш миний хоол ундны дэг жаягт өөрчлөлт оруулж, өдөрт хоёр удаа хооллож, таван литр сүү уулгах шийд гаргав. Баахан будаа идүүлнэ. Тэгээд ихэнхдээ унтаж бай гэдэг заавар өглөө. Хоёр сар ийм дэг барив. Тарга хүч авч, хөлийн булчин их өвдөж байв.
Гуравдугаар сарын эхээр сүмогийн холбооны ээлжит үзлэг болж намайг жинлэж, хэмжив. Таван см өсөөд 180, жин 18-аар нэмэгдээд 80 кг болчихож. Ингээд л гуравдугаар сарын дундаас сүмогийн тэвчээр хатуужил шаардсан бэлтгэлд орлоо доо. Өглөө үүрээр босоод хоёр цаг мавашитай гүйдэг юм. Тэр нь цавины хэсгийг цус шүүртэл холгоно. Нэг нэгнийгээ түрж дэвжээнээс гаргадаг тэр бэлтгэл миний хувьд их хэцүү нь байсан. Элстэй хатуу татами хөлийн улыг зулгалах гэж байгаа юм шиг л болно. Сөхөрч унатал бэлтгэл хийлгэнэ шүү дээ. Олон ч удаа уйлсан. Энд л дэвжээний багш дасгалжуулагч, ояката нарын ур ухаан гардаг юм билээ. Гурав дөрвөн жил ингэж нүдүүлээд 2004 оны гуравдугаар сарын башёгийн жюүрёо зиндаанд түрүүлж, тавдугаар сарын Токиогийн башёд макүүчид барилдлаа. Ингээд л их аварга руу бага багаар дөхөж эхлэв.
Миний аз болоход ахмад бөхчүүд, багштайгаа сайхан харилцаатай байлаа. Тэдэнтэйгээ үг хэлээ ололцож чадахгүй таарамж муутайгаасаа залуу бөхчүүд сүмог орхих нь их байх юм билээ. Монгол залуус ч бас тэгж буцсан сонсогддог байв. Сүмогийн бас нэг хатуу нь нэг дэвжээнээс нөгөө дэвжээнд очно, шилжинэ гэж байхгүй.
-Хакүхо аваргын дэвжээ гэдгээрээ Танай “Миягино” дэвжээ их нэр хүндтэй биз.
-Манайх эртнээсээ нэртэй дэвжээ. 24 дэх ёкозүна Отори, 43 дахь ёкозүна Ёшибияма нар манай дэвжээнээс төрсөн.
-Түрүүлсэн бөхөд баахан цом, шагнал өгдөг. Тэр шагналуудыг ер нь хаана хадгалдаг юм бэ? Танай дэвжээ рүү явах уу?
-Эзэн хааны болон манай Ерөнхий сайдын цом, гадаадын олон том цом, ваар савууд сүмогийн ордондоо хадгалагддаг. Сүмо үзэх гээд гол хаалгаар орж ирэхэд ханын том үзэсгэлэн байдаг даа. Тэнд байдаг юм. Дагалдах шагналууд нь түрүүлсэн сүмочдоо ирдэг.
Үргэлжлэл бий.