ЮНЕСКО-ийн “Хүн
төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн шилдэг дээжист өргөмжлөн
тунхагласан Монголын морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг хамгаалах нь”
төслийн хүрээнд зохион байгуулж буй Морин хуур наадам өнөөдрөөс эхлэн гурван
хоног үргэлжлэх юм байна. Энэ тухай өчигдөр зохион байгуулагчид нь сэтгүүлчдэд
мэдээлэл хийлээ.
Их наадмын үеэр
нээлт хаалтын нэгдсэн тоглолт, ёслолын арга хэмжээнээс гадна, залуу, өсвөрийн
морин хуурчдын уралдаан, Морин хуур урлаачдын
улсын III уралдаан зохиогдох бөгөөд
тус наадамд орон нутгаас нийт 200 орчим
төлөөлөгч оролцох аж. Морин хуур их наадмыг ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний
Комисс, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны Соёл, Урлагийн газар, Нийслэлийн
Соёл урлагийн газар, Морин хуурын төв, Ардын Уламжлалт урлагийг хөгжүүлэх “Икел” сан, Монголын Хөгжмийн зэмсэг
урлаачдын холбооноос хамтран зохион байгуулж байгаа юм байна.