“Жигүүр гранд” группийн Маркетинг, борлуулалтын албаны борлуулалтын ажилтан С.Нарангэрэлийг сар тутмын “Гранд ньюс”сонины ярилцлагын зочноор урьж ярилцлаа.
-2013 оны үзүүлэлтээр Оны шилдэг борлуулалтын ажилтан болсон. Шагналын халуун дулаан үг одоо ч тасраагүй байгаа байх гэж найдаж байна. Шагнал авсны дараа юу бодогдож байсан бэ?
-Шагнал гардуулах ажиллагааны хойно ажлаа хийгээд завгүй зогсож байтал нэрийг минь гэнэт дуудсан. Эхэндээ итгээгүй. Харин манайхан намайг гар гэж хэлсэн. Шагнал гардуулсан Гүйцэтгэх захирал Б.Халиунаа “Улам хичээж ажиллаарай” гэж захьсан. Шагнал авсны дараа хүн бүр чин сэтгэлээсээ баяр хүргэж байсан. Хүмүүсийн үгнээс их урам авсан л даа. Миний хийсэн ажлын төлөө, мөн ирээдүйд хийх ажилд маань урам өгч байна даа гэж бодсон. Бас нэг айдас төрсөн. Хүмүүс надад ингэж итгэж байхад итгэлийг нь алдах вий гэж айсан. Илүү их хариуцлага хүлээлгэж байгааг ойлгосон.
-Гэхдээ шагнал авсны дараа “Би ч үнэхээр сайн борлуулалт хийсэн шүү” гэсэн бодол төрж байсан уу?
-Нуулгүй хэлэхэд төрсөн. Жилийн эцсийн тайлан төлөвлөгөө гаргаж байхад 2013 онд 74 гэрээ хийсэн байсан. “Гэгээнтэн”-ий 180 айлын орон сууцны борлуулалт эхлэх гэж байхад “Хэн нь хамгийн ихийг борлуулах” бол гэж бид өөр зуураа ярьж байсан. Борлуулалт дууссаны дараа би 50 орчмыг борлуулсан байсан. “Нарангэрэл борлуулалтаа давуулан биелүүллээ” гэж манай нэг хүн хэлэхэд итгэмээргүй юм шиг санагдаж байсан. Надад гэрээ хийгээгүй сар гэж байгаагүй. Хамт олон маань үүнийг үнэллээ гэж бодож байна.
-Сайн борлуулалт хийдгийн нууц нь юундаа байна вэ?
-Үйлчилгээний салбар ер нь их хэцүү гэдгийг манайхан надаар хэлүүлтгүй мэдэх байх. Гэхдээ эргээгээд тэр хүмүүсээсээ их урам авдаг. “Чиний юмаа тайлбарлаж ойлгуулж байгаа чинь сайн. Харьцахад их урамтай байдаг” гэсэн үгийг би нэг бус удаа сонсож байсан.
Би захиалагч нарыг сонголт хийхэд нь тусалдаг. Хүмүүс “Жигүүр гранд” гэдэг брэндийг зориод ирж байгаа учраас хүн нэг бүрийг алдахгүйг хичээдэг. Ихэнх нь хүн ямар байр авах вэ гэдэг дээрээ эргэлзсэн орж ирдэг. Компани болон орон сууцны давуу талуудаа тоочсоны дараа олонхи хүний эргэлзээ арилж худалдан авалт хийдэг. Зарим нь тэр дороо худалдан авна. Нөгөө зарим нь хэсэг хугацааны дараа ханддаг. Нэг байр аваад чанарыг нь мэдсэн хүн дараа дараагийнхаа худалдан авалтыг хийдэг, бусдадаа “аваарай, чанартай юм билээ шүү” гэх мэтээр аман сурталчилгаа хийж нөлөөлдөг. Хүмүүсийн энэ сайхан хандлага ажилд маань эрч хүч өгдөг.
Захиалагч нартай харьцах амаргүй л дээ. Дотоод зураг төслийг зарим хүн өөрчлүүлэх нь бий. “Энэ ханыг нураамаар байна. Энд хана гаргая“ ч гэдэг юм уу. Үүнээс гадна хүндрэлтэй асуудал гардаг уу гэвэл үйлчилгээний байгууллага л юм чинь гарна шүү дээ. Би компанийн нүүр царай болоод явж байгаа хүний хувьд энэ хүнд ингээд тус больё, үүнийг нь холбогдох хүмүүстэй нь ярилцаад өөрчлөх боломжтой бол өөрчлөх талаас нь шаргуу ажилладаг. Надаар дамжуулж компанийг маань дүгнэнэ. Чанарыг нь нэгэнт мэдэрсний дараа эргээд надтай харьцах учраас хүн бүртэй аятайхан харьцах юмсан, хүнд аятайхан сэтгэгдэл төрүүлчих юмсан гэж хэрэндээ л хичээдэг.
-Бэлэн болсон орон сууцыг зарахад ямар юмны хүндрэл гардаг юм бэ гэж зарим хүмүүс боддог шиг санагддаг?
-Харин тийм. Зүгээр сууж байгаад борлуулалт хийдэг гэж боддог байж магадгүй. Бид нар үнэндээ бол хөлийнхөө тавхайг эргэтэл гүйдэг. Захиалгын мөнгийг цагт нь оруулахаар захиалагчидтайгаа ярилцана. Янз бүрийн ааш авиртай хүмүүс таарна. Тэр бүртэй хэл амаа ололцоно. Манай өрөөнд орж ирсэн хүмүүс “Та нар ямар их ярьдаг юм бэ. Толгой өвдчихлөө” гэж хэлдэг. Дэргэд нь байж гэмээн хэцүүг нь мэдрэх ажил. Ер нь хэрэглэгчдэд үйлчлэх гэдэг бол хүнд салбар. Амар ажил гэж хаана ч байхгүй, ажил бүр өөрийн гэсэн онцлогтой.
-Борлуулалтаас гадна маркетингаар ажилладаг. Одоо ямар ямар брэнд хариуцан ажиллаж байна?
-Надад хариуцаж ажиллаагүй брэнд гэж бараг байхгүй дээ. “Жигүүр гранд”-ын салбар болон брэнд бүгд ямар нэгэн хэмжээгээр надаар дамжсан байдаг. Заримыг нь эхлүүлээд хаядаг. Яг одоо бол паркетан шалны “HARO” болон барилгын маркетингийг хариуцан ажиллаж байна. Интернэт ухна, гадуур ямар нэгэн шинэ сонин зүйл хайна. Аль болох шинэ содон зүйл хийх юмсан гэж хичээж ажилладаг. Маркетингийн ажил өөрөө их сонирхолтой. Шинэ санаа олно, өнөөхөө боловсруулна, төлөвлөнө, тэгээд телевизийн болон бусад сурталчилгаа хийнэ, үр дүнгээ харж суухад сайхан байдаг. Тэр бүрээс суралцах нь илүү кайфтай. Нэг зүйл бариад авбал дуусгаж байж санаа амардаг. Дуусгаагүй ажил сэтгэлд байнга хадагдаж, үргэлж шаналгаж байдаг.
-Өөрийг чинь компанид их багадаа орсон гэдэг юм билээ?
-Гуравдугаар курсийн оюутан байхдаа “Гранд клуб”-т ресепшнээр ажилд орж байсан. Хоёр жил ажиллаад сургуулиа төгсөөд, дараа нь Сингапур улсын Европийн их сургуульд бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Сингапураас ирээд анх Худалдааны маркетингийн албаны даргаар ажиллаж эхэлсэн. Захирал надад том үүрэг даалгавар өгсөн л дөө. Анхандаа их сандардаг байсан. Одоо бол тэр үеэ бодоход газар тэнгэр шиг л санагддаг.
-Аавыг чинь Дамдины Сүхбаатар гэдэг, урлагт элэгтэй хүн гэж сонссон?
-Аав маань уул уурхайн инженер мэргэжилтэй. Зах зээлд орохтой зэрэгцээд хувиараа компани байгуулж ажилласан. Хийгээгүй ажил, ороогүй салбар гэж байхгүй дээ. “Нисванис” хамтлагийг хөл дээрээ босоход нь аав маань чадах чинээгээрээ тусалж байсан. Дүү бид гурав тор дүүрэн идэх уух юм бариад л 45 дугаар сургуулийн спорт зааланд бэлтгэл хийж байхад нь очиж л байсан.
Аав маань саяхан Алтан гадас авсан. Одоо Эрдэс баялгийн зөвлөлд ажилладаг, уул уурхайн чиглэлээр компаниудад зөвлөгөө өгдөг ажил хийдэг.
-Дүүг чинь дуучин Марта гэдгээр нь зарим хүн мэднэ. Дүүгийнхээ уран бүтээлд хэр их зөвлөдөг вэ?
-Мартаг манай гэр бүлийн бүх гишүүн дэмждэг. Их сургуульд байхдаа “Би дуучин болно” гэхэд нь гайхаж хүлээж авч байсан. Харин сүүлд нь клип нь цацагдаад, зурагтаар хараад дүүгээрээ бахархах сэтгэл төрж байсан. Аав маань бүх талаар ивээн тэтгэнэ. Ээж маань зөвлөнө. Ээж маань санхүүгийн мэргэжилтэй ч урлаг уран сайхны талаар хоосонгүй. “Нисванис” хамтлагийн ахлагч Амгаа сүүлд нь дүүд маань нэг гоё дуу хийж өгсөн.
-Нарангэрэлийг хүнтэй суугаагүй, ганц бие гэж сонссон. Хэзээ гэрлэж бараалах төлөвлөгөөтэй байна вэ?
-Найз залуутай. Мэдээж эмэгтэй хүн учраас хүний эхнэр, хүүхдийн ээж болно. Харин тэр болтол хувь хүний хувьд сурч боловсрохыг хүсч байна. Сэтгэл зүй салбар надад их сонирхолтой санагддаг. Байгууллагын болон бизнесийн сэтгэл зүйн чиглэлээр сурахаар төлөвлөж байна. Англи хэлээр өдөр бүр харилцахгүй болохоор мартах вий гэдгээс эмээдэг. Тийм учраас англи хэлний ярианы чиглэлийн курст үе үе суудаг. Багадаа ажил хэрэгч бүсгүйчүүдийг кинон дээрээс хараад ийм хүн болох юмсан гэж мөрөөддөг байсан. Мөрөөдлөө биелүүлээд явж байгаа ч хувь хүний хувьд одоо эзэмшсэн дадлага туршлага, мэдлэг боловсролоо улам нэмэгдүүлэхийг хүсч байна.
-Ярилцсанд баярлалаа.