Засгийн газрын ээлжит хуралдаан 10.00 цагаас Төрийн ордны хуралдааны танхимд эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар нийт 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөгөө баталсны дунд иргэдэд хүлээлт үүсгээд байгаа “Буянт-Ухаа 1” хорооллын захиалгын журам багтаж байгаа. Тус хорооллын эхний ээлжийн 567 айлын орон сууц ашиглалтад орсон ч журам батлаагүйгээс өнөөдрийг хүртэл захиалга авч эхлээгүй.
Харин өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар журмыг нь баталвал Төрийн орон сууцны корпораци иргэдээс захиалга авч эхэлнэ. Мөн өнөөдөр Монгол, Польшийн Засгийн газар хоорондын протоколыг батлах тухай, Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай, “Оюутан-цэрэг” хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.