Засгийн газраас импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлд “Чингис бонд”-оос үлдсэн нэг тэрбум төгрөгийг зарцуулна гэдгээ мэдэгдсэн.
Үүнийхээ хүрээнд 1100 гаруй төсөл үйлдвэрлэгчдээс хүлээн авч сонгон шалгаруулалт нь эхлээд байгаа.
Импортыг орлож буй үндэсний үйлдвэрлэгчид түрүүчээсээ хөл дээрээ босч дотоодын хэрэгцээний тодорхой хувийг хангаж эхлээд байгаа.
Үүний нэг бол ургамлын тосны “Монгол алтан тос” үндэсний үйлдвэр.
Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны статистик мэдээллээр ургамлын тосны 92 хувийг импортоор, үлдсэн найман хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа.
Одоогоос долоон жилийн өмнө дотоодын нийт хэрэгцээний 30 хувийг хангахаар Дархан-Уул аймагт энэхүү үйлдвэр шаваа тавьж.
Австри, Герман, Бельги, Швейцарийн хамгийн сүүлийн үеийн, бүтээмж өндөртэй техникүүдийг суурилуулснаар ОХУ-д ч дээгүүрт тооцогдох хэмжээний үйлдвэрийг эх орондоо байгуулж чаджээ.
Гэтэл тухайн үед манайд огт байгаагүй шинэ үйлдвэр тул боловсон хүчин нэг ч байгаагүй учраас эхнээсээ л хүндрэл учирчээ.
Гэхдээ ОХУ-ын мэргэжилтнүүд авчран өөрийн ажилчдаа дадлагажуулан сургасаар өдгөө ургамлын тосны үйлдвэрлэлийн салбарт мэргэшсэн 100 гаруй ажилтантай болж чаджээ.
Ургамлын тосны түүхий эд гэхэд өтгөн хар өнгөтэй газрын тосноос ялгагдах зүйлгүй.
Шар буурцагны хагас боловсруулсан тосыг дөрвөн шат дамжлагаар оруулсны эцэст бүтээгдэхүүнээ гарган авдаг юм байна.
Эхлээд буурцагт ургамлын элдэв хальсаас нь салгаад дараагаар нь зөөлрүүлсэн усаар тосыг угаадаг.
Угаасан тосноосоо усыг буцаан салгахад өнөөх өтгөн, эвгүй үнэртэй тос арай шингэрч өнгө цайруулах дамжлагаар орно. Ингээд түүхий тосыг байгалийн гаралтай шүүгч нунтгийн хамт өндөр хүчин чадалтай холигчид оруулж өнөөх эвгүй үнэр, амтыг арилгаснаар савлахад бэлэн болдог байна.
Хэдхэн жилийн өмнө Монголчууд 12-15 мянган тонн ургамлын тос хэрэглэж байсан бол өдгөө нэг сарын тосны хэрэгцээ 25 мянган тоннд хүрчээ.
Харин тус үйлдвэр хоногтоо 100 тонн ургамлын тос үйлдвэрлэж цаашдаа бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд үйлдвэрлэлээ өргөтгөхөөр зорьж байгаа аж.
Бүрэн хүчин чадлаараа ажиллавал 250-300 хүн ажиллах учраас ажлын байр ч дагаад нэмэгдэх нь.
“Алтан” ургамлын тосны сайн, муу чанарыг хэрэглэгч та дүгнэх биз ээ.
Засгийн газарт ирүүлсэн 1100 гаруй төслийн хувьд бүхнийг тэгээс эхлэх төсөл байхад, үйлдвэрлэлээ өргөжүүлж, дотоодын хэрэгцээгээ хангах хүсэлтэй нь ч олон байгаа байх.
Хамгийн гол нь үндэсний үйлдвэрлэгчдээ нэмэгдүүлж хурдан хугацаанд өгөөжөө өгч, импортыг бууруулах төслүүдээ юуны түрүүнд дэмжих учиртай.
Ингэхийн тулд үйлдвэрлэл нь эхэлсэн, хэрэглэгчдийн хэрэгцээг хангах бололцоотой тийм л төслүүдийг сонгох нь улс эх орон төдийгүй, эдийн засгаа хурдан эргэлтэд оруулж боломж бүрдүүлэх биз ээ.