gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.05
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Энхболд: Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэхээр боломжтой бүх арга хэмжээг авч байна

Б.Сондор
Эрүүл мэнд
2021-06-26
4581
Twitter logo

Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хангамж, цалин, урамшууллын талаар хөндөгдөж буй асуудлыг ярилцах, авч буй арга хэмжээгээ танилцуулах зорилгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй холбогдож өөрийн санаачилгаар уулзалтыг зохион байгуулжээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд салбарынхаа талаар танилцуулж, төсвийн тодотголоор зарим асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Х.Ариунаа болон дэд дарга  Ч.Нарантуяа нар тавьж буй шаардлагаа танилцуулав. Эрүүл мэндийн салбарын 20 орчим мянган эмч, сувилагч, асрагч нар цалингаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагад гарын үсэг зурсан ба шаардлагаа холбогдох байгууллагуудад хүргүүлнэ гэдгээ үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл мэдэгдлээ.

Мөн үйлдвэрчний эвлэлийн төлөөллийн зүгээс эмч нарын илүү цагийн урамшуулал, өрхийн эмнэлгүүдэд олгож эхэлсэн 70,000 төгрөгийн санхүүжилт, вакцинжуулалтын хатгалтын мөнгө нь анхан шатан дээрээ шилжиж ирэхгүй байгаа талаар мэдээллийг солилцов.

Коронавируст КОВИД-19 өвчний хөнгөн хэлбэрийг гэрээр нь хянаж буй өрхийн эмнэлгүүдэд 70000 төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй. Өнөөдрийн байдлаар 85 өрхийн эмнэлэг нэхэмжлэхээ ирүүлж 500 гаруй сая төгрөгийг өрхийн эмнэлгүүдэд шилжүүлсэн гэдгийг Даатгалын Ерөнхий газрын дарга Бямбасүрэн мэдэгдлээ.

Үүнээс гадна вакцинжуулалтын тарилт бүрд 5000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас  санхүүжүүлэхээр шийдвэр нь гарсан. Үүний дагуу эрүүл мэндийн даатгалын сангийн 7 орчим тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна. Аймаг орон нутгийн эрүүл мэндийн газарт 3 тэрбум гаруй төгрөгийг шилжүүлсэн бол Нийслэлийн эрүүл мэндийн газраар дамжуулан дүүргүүдэд 4,5 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэдэг мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга Бямбасүрэн өглөө.

Эрүүл мэндийн яамны зүгээс эмнэлгүүдэд очих ёстой санхүүжилтийг дор бүр нь шийдэж, бас холбогдох байгууллагыг шахаж ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа. Мөн авсан санхүүжилтээрээ эмнэлгүүд эмч, ажилчдадаа илүү цаг, урамшуулал, цалин хангамжийг нэмж өгөх бололцоог бүрдүүлсэн гэдгийг дуулгав. Энэ дагуу зарим эмнэлгийн удирдлага ажилчдынхаа цалинг нэмж, урамшуулал өгч байгаа талаарх сайн жишээг үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл танилцуулсан юм.

Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьж буй үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага дээр боломжтой бүх арга хэмжээг авч ажиллана.

Эрүүл мэндийн яамны зүгээс санхүүжилтийг дор бүр нь шийдвэрлэж байгаа. Гагцхүү өрхдөө дүүрэг нь дүүрэгтээ нийслэлийн эрүүл мэндийн газар нь хуваарилах ёстой. Энэ хуваарилалт нь яагаад гацаад байна. Юунаас болоод очихгүй байна гэдгийг яамны зүгээс анхааруулж, зохих шийдвэрийг гаргаж байгаа. Үүн дээр нэмээд үйлдвэрчний эвлэлийн байгууллага судалж, бас мэдээллийг зөвөөр ойлгуулах шаардлага байгаа талаар уулзалтаар хөндөгдөв.

Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зүгээс ковид-19 өвчнөөр өвдсөн эмч, эмнэлгийн ажилчдын цалинг бүтнээр нь бодож өгдөг болох тал дээр арга хэмжээ авч өгөхийг Эрүүл мэндийн сайдаас хүсэв. Уг хүсэлтийг хүлээн авч, бүх эмнэлгүүдэд цалинг нь бүтнээр нь олгох, листээр бодохгүй байх чиглэл өгнө гэж  Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдлээ.

Цар тахлын энэ хэцүү цаг үед эмнэлгийн удирдлагууд менежментээ сайжруулж, эмч ажилчдынхаа цалин хангамжийг өсгөх, урамшууллыг өгөх бололцоог гүйцэтгэлийн санхүүжилтээр олгож өгсөн. Гэтэл үүнийг ашиглаж чадахгүй эмч, ажилчдаа хохироож буй эмнэлгийн удирдлагууд байна. Тэдэнд анхааруулах арга хэмжээ авч, шаардлагатай бол хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авч ажиллах болно гэдгийг яамны удирдлага уулзалтын үед мэдэгдлээ.

Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьж буй үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага дээр боломжтой бүх арга хэмжээг авч ажиллана. Салбарынхаа цалингийн доод хязгаарыг тогтоож өгнө. Босго цалинтай болгож, дээшээ хэдэн ч төгрөгийн өндөр цалин авдаг болох бололцоог нээхийн төлөө ханцуй шамлан ажиллаж байна. Монгол улсын засгийн газарт эмч, эмнэлгийн ажилчдын цалин хангамж, нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр маш олон удаагийн санал өгч, танилцуулга хийсэн. Удахгүй нааштай шийдвэрүүд гарна. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд салбарынхаа талаар танилцуулж, төсвийн тодотголоор зарим асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд уулзалтын үед танилцууллаа.

Энэ удаагийн уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга Бямбасүрэн, Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Х.Ариунаа, дэд дарга Ч.Нарантуяа Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн үйлдвэрчний хорооны дарга Л.Энхсайхан, ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн үйлдвэрчний хорооны дарга Д.Соёлмаа, Гэмтэл согог сэргээн засах төвийн үйлдвэрчний хороон дарга С.Норжмаа, СХД-ийн эрүүл мэндийн төвийн үйлдвэрчний хорооны н.Цэвэлмаа, Өрхийн эрүүл мэндийн төвийн үйлдвэрчний хорооны дарга н.Цогтбаатар нар оролцлоо. 

Эх сурвалж: ЭМЯ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан