ГИХАЭГ-ынхан дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг иргэдэд хүргэхийн тулд хууль эрх зүй, технологийн шинэчлэлийг эхлүүлжээ.
Шинэ оны өмнөхөн батлагдсан Хилийн боомтын тухай хууль ирэх дөрөвдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлснээр Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим чиг үүрэг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шилжиж, нэр нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болж байгаа юм.
Ингэснээр тус байгууллага улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж бүртгэлийн нэгдсэн сан байгуулах үүрэг хүлээнэ.
Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газартай хамтран гадаадад зорчиж буй Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, манай улсад зорчиж буй гадаадын иргэдийг улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хяналт тавих юм байна.
Үйлчлүүлэгчид заавал Улаанбаатар хот орохгүйгээр тухайн хилийн боомт дээр виз, оршин суух зөвшөөрөл авч, хурууныхаа хээг өгдөг боллоо.
Дотоод боломжиндоо тулгуурлан шинэчлэл хийсний үр дүнд иргэдэд төрийн үйлчилгээг боловсронгуй, шуурхай үзүүлж, улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 2013 онд өмнөх оны мөн үеэс 23.2 хувиар нэмэгдүүлжээ.
Технологийн шинэчлэлийн хүрээнд хувийн урилга, визийн болон оршин суух зөвшөөрлийн бүртгэлийн анкетуудыг олгох үйлчилгээг цахим хэлбэрт оруулах, Буянт-Ухаа, Замын-Үүд зэрэг томоохон боомтоор үйлчлүүлж буй Монгол Улсын иргэдийг 2014 ондоо багтаан хурууны хээгээр хил нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
Тус газрын дарга Б.Пүрэвдорж БНПУ, Хонгконг, БНСУ-ын Цагаачлалын албаны удирдлагуудтай уулзаж, манай улсын иргэдийг хил дээрээс буцаадаг, хүнд суртал гаргадаг асуудлыг шийдвэрлэлээ. Түүнчлэн манай талаас БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж буй иргэдээс мөнгөн барьцаа авахгүй байх санал тавиад байгаа юм.
Э.Оргил