GoGo.mn сайт, “Хоолзүйч” Фэйсбүүк хуудас хамтран мэргэжлийн хоолзүйчдийн зөвлөгөөг хүргэж байна. Энэхүү мэдээллээрээ эрүүл хооллох, хүнсний бүтээгдэхүүн зөв хадгалах, өөрт тохирсон хүнсийг сонгож хэрэглэх зэрэг таны эрүүл мэндэд хэрэгтэй төрөл бүрийн мэдээлэл хүргэж байх болно.
Өнөөдөр дэлхийн хүн амын дунд маш олон төрлийн халдварын бус өвчлөлүүд газар авч байна. Ялангуяа хүүхдийн өвчлөл маш их нэмэгдсээр байгаагийн нэг гол буруутан бол дуу нэгтэйгээр чихрийн хэрэглээ гэж үзэж байгаа.
1940, 1950 оны үеийн чихрийн хэрэглээнээс, өнөөдрийн бидний чихрийн хэрэглээ хэд дахин өндөр болчихсон байгаа юм. Бодисын солилцоог хямраадаг, янз бүрийн өвчлөлд хүргэдэг, хүний биед явагдаж байгаа олон зуун химийн урвалд нөлөөлдөг, задрал буруу явагдаад байгаагийн үндсэн анхдагч зүйл бол чихэр гэдэг дээр мэргэжилтнүүд санал нэгдэж байна.
Нэг хэсэг энэ бурууг өөх тос руу чихэж байлаа. Өөх тос хэтэрвэл аюултай. Үүнээс илүү хор хөнөөл үзүүлж байгаа бодис бол чихэр юм. Хүүхдүүдэд чихрийг багаас нь ойлгуулахгүйгээр шууд хорьж, "Тэрийг, энийг болохгүй" гээд байхаар хүүхэд нууж иддэг, гэрээсээ өөр газар иддэг болно. Сэтгэцийн хувьд энэ нь дарамт болж, депресс үүсгэнэ. Энэ нь эргээд хүмүүжилд нь ч гэсэн нөлөөлж болно. Тийм учраас ээжүүд маш болгоомжтойгоор яагаад чихэр идэж болдоггүйг, яагаад өөх тосыг тааруулж идэх ёстой талаар зөв тайлбарлах хэрэгтэй.
Монголын нийгэмд өнөөдөр хоол тэжээлийн талаар буруу ойлголтууд газар авсан байна. Тийм учраас та бүхэн бидний явуулж байгаа энэ цуврал зөвлгөөнүүдийг системтэйгээр үзэж чадах юм бол өөртөө төдийгүй үр хүүхдэдээ ч хоол шим тэжээлийн боловсрол олох түвшинд хүрч чадна.
Тэгэхээр чихрийн хэрэглээ үндсэндээ бодисын солилцооны бүхий л зүйлүүдийг хямраадаг. Тиймээс хүүхдээ бор хоолонд оруулах цагаас нь эхлээд өгч байгаа тараг, аарцандаа аль болох чихэр оруулахгүйгээр, чихрийн амтанд дасгахгүйгээр сүүний өөрийнх нь амт, хоол хүнсний өөрийнх нь байгалийн натурал амтанд дасгах юм бол хүүхэд яваандаа чихэр болон өөр амтлагч зүйлүүд заавал хоол ундандаа хийж идээд байхгүй. Ийм дадал хэвшилтэй хүмүүсийг бид өсгөж бэлдэх ёстой.
Чихэр яагаад муу вэ гэвэл нэгдүгээрт, чихрэнд бидний биед хэрэгтэй амин дэм, эрдэс бодис, уураг, биологийн идэвхт бодисууд гэх мэтийн агууламж огт байдаггүй. Тиймээс чихрийг бид хоосон илчлэгтэй хүнс гэж нэрлэдэг. Чихрийг бий болгож байгаа глюкоз гэдэг бодис уураг тархины тэжээл болж, хэрэгтэй мэт байгаа боловч бид өнөөдөр хэмжээг нь ихдүүлж хэрэглээд аюултай болоод байгаа юм.
Хоёрдугаарт, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний гол амтыг бүрдүүлж байгаа нэг зүйл нь шошгон дээр фруктозын агууламжтай эрдэнэ шишийн сироп гэж бичсэн байдаг. Энэ нь маш чихэрлэг амттай бөгөөд хиймлээр үүсгэсэн чихэрлэг амтыг бий болгож буй фруктоз нь бидний биед задарч, боловсрогдож хаа нэгэн газар ашиглагддаггүй. Тэгэхээр фруктозын өндөр агууламжтай эрдэнэ шишийн сироп, чихрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнүүдийг та бүхэн хүүхдэдээ аль болох бага хэрэглүүлэх, зохих түвшинд барьж хэрэглүүлэх нь эрүүл мэндийг нь дэмжихэд хэрэгтэй юм.
Нөгөө талаар та бүхэн фруктозын агууламжтай гэхээр жимсэнд агуулагддаг фруктозтай андуурч ойлгож болохгүй. Жимсэнд агуулагдаж байгаа фруктоз бол бидний биед сөрөг нөлөө байхгүй. Харин янз бүрийн чихэрлэг амттай бялуу, мөхөөлдөс, ундаа, чихэр зэрэгт агуулагдаж байгаа фруктозын сироп эрүүл мэндэд сайн биш гэж ойлгоорой.
Фэйсбүүк хуудас : Хоолзүйч
Инстаграм хуудас : Хоолзүйч
Youtube сувгийн холбоос : Хоолзүйч