Үзэсгэлэнгийн нээлтийн дараа цэргийн сонины үе үеийн төлөөлөл, сэтгүүл зүйн судлаач, шүүмжлэгчид оролцсон “Монголын цэргийн сонины үүсэл, хөгжилт, шинэчлэл” эрдэм шинжилгээний бага хурал боллоо.
Цэргийн сонины түүхэн замнал, нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, ардчилсан үзлийн төлөвшилтөнд оруулсан хувь нэмэр зэрэг сэдвээр доктор, бэлтгэл хурандаа Х.Шагдар, “Львов клуб” ТББ-ын гүйцэтгэх захирал, сэтгүүл зүйн ухааны доктор, бэлтгэл хурандаа Г.Сумьяа, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, бэлтгэл хурандаа А.Баярмагнай, Б.Чантуу нар илтгэл тавихаас гадна “Улаан од” сонин Монголын чөлөөт хэвлэлийн эх болох талаар “Сэрүүлэг констракшн” компаний захирал, сэтгүүлч С.Баярмөнх, Олон улсын энхийг дэмжих ажиллагаан дахь цэргийн сонины гүйцэтгэж буй үүргийн тухай “Соёмбо” сонины сурвалжлагч, ахлах дэслэгч Д.Мэндбаяр, Цэргийн сонины өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар “Соёмбо” сонины эрхлэгч, хурандаа Г.Нямдорж, орлогч эрхлэгч, дэд хурандаа П.Батнайрамдал нар илтгэжээ.
“Соёмбо” сонины хамт олон Монгол улсын салбарын шилдэг хэвлэлээр 2010, 2013 онуудад шалгарч байжээ. Монголын сэтгүүлчдийн эвлэлийн өргөмжлөл хүртсэн, мөн цэргийн сонины түүхийг харуулсан гэрэл зургийн цомог, цэргийн сэтгүүлчдийн ажил амьдралын тухай түүхийн ном бүтээсэн өрнүүн амжилтаар 90 жилийнхээ ойг угтжээ гэж Батлан хамгаалахын яам мэдээлэв.