Энэ үгийг өдөр бүр хэлэх шаардлага гараад байна.
Өчигдөр өглөө “Зайсан- III, IV хороолол” чиглэлийн автобусанд мөнгөө төлтөл кондуктор тасалбар өгсөнгүй. Ганцхан надад өгөхөө мартсан юм болов уу гэтэл дараагийн хүмүүст ч тасалбар өгч харагдсангүй. Орой нь автобусанд суутал ёстой л “өст хүн өлийн даваан дээр” гэдэг шиг өнөөх кондуктортой таарлаа.
Ажиглавал мөн л тасалбараа өгөлгүй, зорчигчдын мөнгийг цүнхлээд л яваад байна. Энэ удаад “Тасалбар өгөхгүй бол 400 төгрөгөө өгөхгүй” гэсэнд кондуктор тасалбар дууссан гэх тайлбар өгсөн юм.
Автотээврийн тухай хуулийн 12.4-т “Тээвэрлэгч нь автотээврийн хэрэгсэл (таксинаас бусад)-ээр зорчих хөлсийг төлсөн зорчигчид хэвлэсэн зорчих тасалбар олгоно” хэмээн заасан байдаг. Тэгэхээр зорчигч танд тасалбар өгөхгүй байна гэдэг нь нэг талаараа хууль зөрчиж байгаа хэрэг юм.
Зарим кондуктораас тасалбараа нэхэхэд үнгэлдэж үрчийсэн, өмнө нь хэрэглээд хаягдсан ганц тасалбар халааснаасаа гаргаж өгөх нь ч бий. Мөн зарим нь тасалбар байгаа атлаа нэхсэн нэгэнд нь л өгч харагддаг.
Кондукторуудын энэхүү үйлдэл орлого төлөвлөгөө өндөр гэж гомдоллон, цалин хөлсөө чамласан нийтийн тээврийнхнийг өдөртөө хэдэн төгрөг шамшигдуулдаг бол гэсэн асуулт дагуулж байна.
Нийслэлийн нийтийн тээврийн газар руу утсаар холбогдон иргэн хүний хувиар энэ талаар асуухад “Та нийтийн тээврийн үйлчилгээ авсан л бол үйлчлүүлсэн баримтаа авах ёстой. Кондуктор танд заавал билет өгөх ёстой. Хэрэв кондуктор танд тасалбар тасдаж өгөхгүй бол та тухайн автобусанд суухгүй байж болно” гэсэн хариуг өгсөн юм. Тэгэхээр тасалбар өгөхгүй кондуктортой автобусанд нэг ч хүн суухгүй гэж ойлгож болох нь. Харамсалтай нь идэр есийн хүйтэн эхэлчихсэн энэ үед хэн ч тасалбараас болж суусан автобусаа солих гээд явахгүй нь лавтай. Уг нь бол нийтийн тээврээр үйлчлүүлж буй зорчигч бүр тасалбар авах шаардлагаа нэрэлхэлгүй тавьж байвал энэ мэт үйлдлүүд багасах боломжтой юм.
Хэрэв улсын болон хувийн нийтийн тээврийн аль ч компани зорчигч танд тасалбар өгөхгүй бол Нийтийн тээврийн газрын 326352, 321490 дугаарын утсанд мэдэгдэх боломжтой юм байна. Гэхдээ та тухайн автобусныхаа дугаар, чиглэл зэрэг мэдээллийг сайтар мэдэж байх ёстойг битгий мартаарай.
Б.Сондор