“Автобус 1” ОНӨААТҮГ-ын хэсэг ажилчид өнөө өглөөнөөс эхлэн ажил хаялт зарласан тухай бид мэдээлсэн.
Цалин бага, цаг орлогын төлөвлөгөө өндөр зэрэг шалтгаанаас болж ажилчид ийнхүү гэнэтийн ажил хаялт зарласан.
Өглөө 108 автобус гарахаас 30 нь ээлжиндээ гарч үлдсэн автобусны жолооч, кондукторууд ажил хаялтад оролцсон байна.
Гэвч тэд одоогийн байдлаар албан ёсоор ямар нэгэн шаардлага хүргүүлээгүй бөгөөд Нийтийн тээврийн газрын удирдлагууд ирээд тэдний энэ үйлдлийг ажил таслалт болохыг хэлжээ.
Удирдлагууд болон ажилчид одоог хүртэл энэ асуудлаар ярилцсаар байгаа ч тодорхой шийдэлд хүрэхгүй байсаар байна.
Ажилчдын хувьд цаг орлогын төлөвлөгөө бодит байдалтай уялдаагүй хэт өндөр байгааг хэлж байлаа. Харин удирдлагуудын хувьд ажилчдынхаа нийгмийн асуудал, ажиллах нөхцлийн талаар бодлогын түвшинд ажиллаж байгааг ойлголцохгүй байгаагаас ард иргэдийг хохироож болохгүйг хэлсээр байсан юм.
“Автобусанд суух буй хүмүүс ховордсон, үйлчлүүлэгчдийн хувьд ихэнх нь төлбөр төлдөггүй иргэд байдаг нь орлогод нөлөөлж байна. Гэтэл энэ нөхцөл байдлаа харж үзэлгүй орлогын төлөвлөгөөг өндөр тавьж байна. Энэ сард гэхэд оюутан сурагчид амарсан байтал төлөвлөгөөгөө бас л өндөр тавьсан. Удирдлагын хувьд ажлаа сайн хийж байгаа. Үр бүтээлтэй ажил олон хийсэн. Бид удирдлагаа огцруулах талаар асуудал тавиагүй. Эдийн засагчдын тал дээр асуудал байна гэж үзэж байна” хэмээн тус компанийн кондуктор ярьж байна.
Тэрээр маргаашнаас эхлэн ажилдаа гарна хэмээн хэлж байлаа.
Кондукторуудын хувьд сарын үндсэн цалин 350 мянган төгрөг. Үүн дээр орлогын хувиас шалтгаалан нэмэгдэл авч, сард гар дээрээ 600-700 мянган төгрөг авдаг байна.
Жолооч нар үндсэн цалин 450 мянган төгрөг, нэмэгдэлтэйгээ 800-гаас 1 сая 200 мянган төгрөг авдаг аж.
“Автобус 1” ОНӨААТҮГ маргааш хуваарийн дагуу ажиллаж чадахгүй байх магадлалтай. Иймд иргэдийг хохироохгүй байх тал дээр анхаарч ажиллахыг Нийтийн тээврийн газраас хүсчээ.
А.Сүрэн