Ховд аймагт эхэлж гарсан адууны томуу газар авсаар байна. Тус аймгийн Булган суманд энэ оны аравдугаар сарын сүүлчээр гарсан энэ өвчин сар гаруйн хугацаанд таван аймгийн 24 суманд тархжээ. Өвчилсөн адууны тоо 28 мянгад хүрлээ. Үүний 40 хувь нь эдгэрчээ. Одоо Монгол орны салхины дээд талд 17 мянгаад адуу ханиадтай байна. Агаар дуслын замаар халдварладаг энэ өвчин салхи даган уруудсаар Завхан аймагт зочиллоо. Хамгийн сүүлд тус аймгийн Яруу, Алдархаан суманд гарсан томуу өнгөрсөн хоногт болсон цасан шуурганы үеэр Ургамал, Сантмаралын хилийг давжээ.
Алдархаан, Дөрвөлжин сумын хил дамжин оршдог Багахайрханы отрын бүс нутагт олон азарга адуу оторлож буй тухай мэдээ Хүнс, хөдөө аж ахуйн яаманд иржээ. Тэнд 8400-гаад адуу томуугаар өвчлөөд байгаа аж. Нэг дор олноор бөөгнөрсөн адуунд энэ өвчин халдварласан нь мэргэжилтнүүдийн сэтгэлийг түгшээх болжээ. Тэнд байгаа адууны тоог нарийвчлан гаргаж хүчрэхгүй байгаа гэж орон нутгаас мэдээлсэн байна. Адууны ханиадны голомттой нутгуудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан ч халдвар эрчимтэй тархаж буй.
Ханиад хүрсэн хүн бүр нас бардаггүй шиг томуу туссан адуу ч тэр бүр хорогдоод байхгүй. Аравдугаар сарын 26-наас хойш дөрвөн адуунд томуу, сахуу хавсарсны улмаас хорогдсон. Харин хүйтрэх тусам адууны томууны вирус идэвхжиж, улам хүчтэй довтолно. Энэ хэрээр адуу турж эцнэ. Туранхай адууг томуу амархан буулгаж авснаар олноороо хорогддог аж. Үүнээс л малын эмч нар болгоомжилж байгаа юм. Өдөр бүр шахам хялмаа хаялж, хүйтний эрч чангарч байгаа нь тэднийг нойргүй хоноход хүргэж байна. Тун удахгүй ес эхэлнэ. Гэтэл вакцин байдаггүй.
Баруун аймгийн адуун сүргийг вакцинжуулахад 800 гаруй мянган тун вакцин шаардлагатай. Вакцин гаргаж авахад тахианы үр тогтсон өндөг хэрэгтэй. Тэгтэл манай улсад зөвхөн хүнсний зориулалттай буюу таваарын өндөг худалдаалдаг. Тиймээс ХХААЯ-ны мэргэжилтнүүд, "Биокомбинат" үйлдвэрийнхэнтэй хамтран Монголдоо үржлийн өндөг гаргаж авахаар энд тэндээс тахиа цуглуулжээ. Ингэхэд 2000 эм, 200 азарган тахиа олдсон байна. Дөрвөн эм тахианд нэг азарган тахиа ногдож байвал вакцин хийхэд тохирох өндөг гардаг аж. Гэтэл тэдний цуглуулсан 10 эм тахианд нэг азарга ногдож байгаа юм. Азарган тахиа ховор эрээд олдохгүй эрдэнэ, сураад олдохгүй сувд болоод байна.
Энэ байдлаас гарах арга нь гадаадаас үржлийн өндөг авах. Өмнөд хөршид шувууны томуу гарч, хүн нас бараад байгаа болохоор Хятадаас өндөг, тахиа авах хориотой. Засгийн газар ч ийм шийдвэр гаргаж, шувууны мах, өндөг, шувууны гаралтай бүтээгдэхүүн оруулж ирэхийг хориглосон. Хойд хөршид азарган тахиа нүдний гэм болжээ. Тус улсаас энэ сарын эхээр үржлийн 10 мянган өндөг авч, вакцин гаргаж авахаар ажиллаж байна. Гэтэл наад зах нь 350 мянган өндөг хэрэгтэй байгаа юм.
Х.Болормаа