Дархан суманд өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд том оврын автобус явахаар боллоо.
Нэг бүр нь 26 хүний суудалтай, нийт 100 хүний багтаамжтай DAEWOO маркийн 10 автобус Авто вокзал, аймгийн ЗДТГ, Үйлчилгээний төв, Холбоо, 380 айл, 17-р сургууль, Дархан зах, 15-р сургууль, 18-ын буудал, Дархан сумын ЗДТГ гэсэн чиглэлээр явна.
Өдөр бүр өглөөний 07.00 цагаас үдшийн 22.00 цагийн хооронд иргэдэд үйлчлэх юм. Хот дотор нийтийн тээврийн үйлчилгээнд явах энэ автобусаар том хүн 300, хүүхэд 200 төгрөгөөр зорчих юм байна. Эдгээр автобусыг тус аймгийн "Элит хөгжил" компани 100 хувь өөрийн хөрөнгөөр Солонгос улсаас оруулж иржээ.
Одоогоор энэ хувийн компаний нөхөн олговрыг шийдэгдээгүй байгаа. Иймд холбогдох хуулиудад заасанчлан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудыг үнэ төлбөргүй зорчуулах мөн оюутан сурагчдад хөнгөлөлттэй үнээр үйлчлэх боломжгүй байгаа аж.
А.Бямбасүрэн