Амьд явах нь бүү хэл амар ч нүд аньж чадахаа байсан нийгэмд бид амьдарч байна.
Амраг залуугийнхаа гарт алтан амиа алдсан 21-хэн настай хөөрхий бүсгүйн хэрэг нийгмийг цочирдуулаад багагүй хугацаа өнгөрлөө.
Талийгаач сэжигтэнтэй хамт амьдарч байсан, танигдахын аргагүй болтлоо зодуулсан, эмнэлэгт хүргэгдсэн, зодуур нь үхэлд хүргэх шалтгаан болсон нь илэрхий атал талийгаач бүсгүй болон түүний ар гэрийнхнийг басамжилсан дүгнэлт шүүх эмнэлгээс гарсан.
Харгис хэрцгий найз залуудаа зодуулан ухаангүй шахам байхад хамгийн анх хандсан компьютер томографын чиглэлээр ажилладаг хоёр ч хувийн эмнэлэг үзээд “Хэвлийн дотуур гэмтэл” авсан болохыг тогтоосон байна.
Түүгээр ч барахгүй бүсгүйд хоёр удаа мэс засал хийсэн ГССҮТ-ийн эмч н.Цэнд-Очир хохирогчийг амьсгал хураахын өмнөх өдөр буюу өнгөрөгч сарын 14-ний 23 цагийн орчимд ар гэрийнхэнд нь хандаж “Танай охинд хоёр удаа мэс засал хийсэн боловч найдваргүй болсон байна. Гадны нөлөөтэй, зодуураас болж нас барсан. Та нар мэдэхгүй байна. Ар нуруу, хонго нь хүн харахын аргагүй болжээ. Цөс нь задраад бүтэн биеэр нь тархаж ногоон эрээн болсон байна. Ийм байхад ямар ч хүн засал авах боломжгүй болдог. Одоо бол тархины эд эс нь үхэжсэн. Аппаратаар л амьсгалж байна” гэжээ.
Гэтэл шүүх эмнэлэг хохирогчийн үхэлд хүргэсэн шалтгаан нь ”ЦӨСНИЙ ЦОРГОНЫ ҮРЭВСЭЛ” бөгөөд “ГАДНЫ НӨЛӨӨГҮЙ” гэж дүгнэв.
Удаах шалтгааныг “ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ, ҮХЖИЛ” хэмээн тодорхойлсон аж.
Хохирогчийн ар гэрийнхэн энэ бүгдэд эсрэг байр суурьтай байгаа бөгөөд гэмтлийн эмнэлэгт хагалгаа хийх үеэр элэг задарсан байсан учраас оёдол тавьсан. Үүнийг шинжээч дүгнэлтдээ оруулаагүй гэсэн юм.
Мөн бүсгүйн биеийн гадна хэсэгт үүссэн цус хуралтыг дутуу тоочихын сацуу дотуур цус алдалтын шалтгааныг тусгаагүй аж.
Гэмтлийн эмчийн дүгнэлтээр элэг задарснаас цус алдаж, улмаар цус тогтохгүй байсан учир эхний хагалгааг зогсоож цус тогтоох эмчилгээ хийсний үр дүнд дахин хагалгаа хийсэн байна.
Хохирогчийн авга эгч Оюунчимэг энэ талаар “Би дүүгээ гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэнийг сонсоод очсон. Гэтэл миний дүүгийн хамаг бие нь хөх няц, харахад нүд хальтармаар болсон байсан. Тэгээд би эмчлэгч эмчтэй уулзахад гадны нөлөөллөөс болж гэмтсэн байна. Ер нь найдваргүй шүү гэж хэлсэн. Миний дүү ямар ч хууч өвчингүйг би сайн мэдэж байна. Эрүүл саруул дүү минь бусдын гарт амиа алдсанд маш их гомдолтой байна. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна” хэмээн нулимсаа барьж ядан ярьсан.
Авга эгч нь нас барсан дүүгийнхээ цогцост итгэж ядан хөнжлийг нь сөхөж, эрүү нүүр, мөр, ар нуруу, гуяа хөх няц болсон байсныг харжээ. Үхлийн шалтгаан нь гаднын нөлөөтэй нь илэрхий байхад хөөрхий бүсгүйг "өөрийн үхлээрээ" нас барсан гэж шүүх эмнэлгийн дүгнэлт гарсанд ар гэрийнхэн нь гомдолтой байна.
Эндээс монголчууд бид амьд явах эрхгүй бөгөөд амьдрал ядуу бол амар тайван нүд аних ч боломжгүй болсныг харлаа.
Мөнгөтэй хүмүүс хүний амиар наадсан ч цэвэрхэн үлдэж чаддаг ийм харгис нийгэмд аж төрж байгаа гэж үү, бид. Нас барсан хүн үг хэлж чадахгүй. Зодуур амсаж, үхэл амьдралтай тэмцэлдэж байсан нүцгэн үнэнийг талийгаачийн цогцос, гэмтлийн мэргэжлийн эмч хэлээд өгсөн нь хангалтгүй гэж үү.
Энэ бол Монголын нийгэмд хүчирхийлэл ямар төвшинд цэцэглээд буйг харуулсан амьд жишээ.
Манай улсад 2013 онд 2000 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлд, 300 гаруй охид бүсгүйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж албан ёсоор бүртгэгджээ. Нэг хүний цаана нуугдмал хүчирхийлэлд өртсөн наад зах нь арван хүн байна гэж тооцвол энэ тоо 23 мянга болж байгаа талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Гэр бүлийн хүчирхийлэл бол хүний асуудал. Хүн л энэ аюулд цэг тавьж чадна” илтгэлдээ дурьджээ.
Сүх далайтал үхэр амар гэгчээр нэгэн сайхан үрийн амь нас зэрлэг балмадаар хөнөөгдсөний дараа нийгмээрээ цочрол авч байна.
Гэтэл аль хэдийнээ гэр бүлийн хүчирхийллийн улмаас 43 эмэгтэй амиа алдчихаад байгааг хэн ч анзаарсангүй.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийн 80 гаруй хувь нь охид бүсгүйчүүд байдаг бөгөөд хөдөө бөглүү газарт энэ хүчирхийлэл ёс уламжлал адил оршсоор байгаа аж.
Албаны эх сурвалжаас авсан мэдээгээр хүн амины хэргээр хоригдож буй эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь байнгын дарамт, гэр бүлийн таагүй харилцаанаас болж, нөхрөө хөнөөсөн байдаг гэнэ.
Өдрөөс өдөрт чих дэлсэх болсон энэ аймшигт хэргүүдээс болж хүн бүр ирээдүйдээ итгэх итгэлээ гээсээр байна.
Охид нь сайн хүнтэй учрахыг үлгэр домог мэт төсөөлж, эцэг эхчүүд нь охин үрсээ хүний гарын шүүс болох вий гэх айдастай амьдрах болж...
Урьд өмнө нь харанхуйгаас айж хүн барааддаг байсан бол одоо хүнээс зугтааж гэрийн мухар сахих нь хамгаас аюулгүй мэт санагдах болсон байна.
“Амар сайхандаа жаргажээ” гэх аз жаргалтай төгсгөл нь амьдад бус үлгэрт бас үхсэний дараа л тохиож буй гэлтэй...
Г.Одгарав odgarav.g@gogo.mn