gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Сүхбат: "Хангалттай" гэсэн ганц л дүгнэлт гаргах учиртай

Нийгэм
2007-12-15
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-12-15

Улсын мэргэжлийн хяналтын газрын Барилга, техникийн хяналтын улсын байцаагч Л. Сүхбаттай барилгад тавих хяналт, шалгалтын талаар ярилцлаа.

-Манайд баригдаж байгаа барилга хэдэн баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байх ёстой вэ?
-Бүсчлэл, тогтоц зэргийг судалж тухайн газарт ямар баллын газар хөдлөлт болох боломжтойг улсын хэмжээнд тогтоосон байгаа. Үүнд нь тохируулж барилга барих стандартыг мөрддөг. Тухайлбал, Сансарын тунель орчмоор зургаа, хотын төвд долоо, Туул голын ай сав газраар найман баллын газар хөдлөлтийн бүс байдаг. Гэхдээ тухайн газрыг нарийвлан
баллыг тогтоодог л доо. Ерөнхий ойлголт өгөхөд дээрх юм. Тухайн газрын газар хөдлөлтийн баллаас хамаарч баригдах барилгын стандарт нь ялгаатай. Жишээ нь, бага баллын газар хөдөлөлтэй бүс бол арматурын диаметр нь бага байх юм. Үүнийг "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх, барилгын норм ба дүрэм"-д заагаад өгчихсөн байгаа.

-Барилга барихад ямар хяналтыг даван туулж, зөвшөөрөл авах ёстой вэ?
-Барилгын компани зураг гарган. Үүнд Улсын экспертизийн алба хяналт хийж, баталгаажуулдаг юм. Өөрөөр хэлбэл, цахилгаан, сантехник, шугам сүлжээ зэрэг нь шаардлага хангаж байна уу, эрүүл ахуй, галын аюулгүй байдал ямар байна гэх мэтээр барилгатай холбоотой бүхий л зүйлийг нягтлана гэсэн үг. Мөн хотын ерөнхий төлөвлөгөөнд нийцэж байгаа эсэхийг ч хянадаг. Хянаж байгаа барилгуудыг кодлодог. Ингэснээр тухайн барилгыг хэн бариулж байгаа зэрэг мэдээлийг байцаагч мэдэх боломжгүй. Нэг үгээр хэлбэл, танил тал, арын хаалга гэдгийг хязгаарлаж байгаа юм.

Экспертизийн алба хянаж, нэгдсэн дүгнэлт гаргасны дараа манайд ирдэг. Бид дахин шалгана. Хэрэв зөрчил илэрвэл арилгаад ир гээд явуулдаг. Хамгийн сүүлд барилгын угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл өгдөг. Том барилга бол хэсэгчилж зөвшөөрөл өгөх нь бий. Тухайлбал, зоорийн давхараа барих зөвшөөрлийг эхний ээлжинд өгөх юм. Ингэхгүй бол компаниудад хүндрэлтэй.

-Барилга эхлүүлэх зөвшөөрөлд хэдэн хүн гарын үсэг зурдаг вэ?
-Өмнө нь 10-аад хүн гарын үсэг зурдаг байсан. Харин одоо гурав болсон. Энэ нь хот төлөвлөлт, газар, барилгын бүтээц, хийцийн зөвшөөрөлд зурах юм.

-Зарим компани барилгын зориулалтаа өөрчилдөг. Энэ болох зүйл үү?
-Газрын тухай хуулинд зориулалтыг нь өөрчлөхийг хориглосон байгаа. Хэрэв өөрчлөх шаардлагатай бол Улаанбаатар хотын ерөнхий архитекторт хандах ёстой.

-Барилга бариад дуусах явцад хэдэн удаа шалгадаг вэ?
-2-3 удаа шалгалт хийдэг. Эцсийн дүгнэлтээр хангалттай гэсэн хариу гарах учиртай. Жаахан зөрчил л байвал арилгуулна. Манайд есөн давхар сууцыг өндөр гэдэг. Харин өндөр барилгын нормыг шинчэлэн боловсруулж байгаа гэсэн.

-Байцаагчид үргэлж хяналт тавиад байх боломжгүй. Хэрэв хана цутгахдаа цементийг тогтоосон хэмжээнээс бага хийсэн байвал яаж мэдэх вэ?
-Лабораторийн шинжилгээ хийдэг. Үүгээр нарийн тогтоодог.

-Социализмийн үеийн барилгын чанар ямар вэ, хяналт тавьдаг уу?
-"Шалгалтын объектын харьяалал тогтоох тухай" тушаалын дагуу УМХГ 2000 куб метр эзэлхүүнтэй шинэ барилга, 14 мянган куб метр эзлэхүүнтэй хуучин барилгад хяналт тавих үүрэгтэй. Социализмийн үеийн барилгад дээрх эзлэхүүнтэй нь ховор. 1940-өөд оны барилгын чанар хэцүү болсон. Манайд хүсэлт тавьсны дагуу тухайн барилгад хяналт, шалгалт явуулдаг. Дүгнэлт гаргах л үүрэгтэй. Буулгах шийдвэрийг оршин суугчид шийднэ.

Г.Батзориг 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан