gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Ногоон барилгын олон улсын стандартыг хангасан амины орон сууцанд ГЭРЧИЛГЭЭ олголоо

О.Хандмаа
Нийгэм
2021-10-13
397
Twitter logo
О.Хандмаа
397
Twitter logo
Нийгэм
2021-10-13
ФОТО: Ногоон барилгын олон улсын стандартыг хангасан амины орон сууцанд ГЭРЧИЛГЭЭ олголоо EDGE гэрчилгээ болон дурсгалын самбар гардуулав. Зүүн гараас: Хатагтай Дуняа Хоффманн, GIZ-ийн Барилгын эрчим хүчний үр ашиг төслийн захирал, ноён Э. Золбоо, Барилга Хот Байгуулалтын Дэд сайд, ноён М.Төмөрбаатар, хатагтай Х.Гандулам, сууц өмчлөгчид, ХБНГУ-ын Элчин сайд ноён Ёорн Розэнберг, ноён Н.Ганбаа, "Сакура Проперти" ХХК -ийн захирал, хатагтай Л.Ядамсүрэн, Ганбаагийн ээж

Монгол Улсад дэлхийн ногоон барилгын стандартын шаардлагыг хангасан EDGE гэрчилгээг Баянгол дүүргийн Гандангийн дэнжид байрлах амины орон сууцанд албан ёсоор олголоо.

Энгийн мэт хоёр давхар байшин харагдавч Барилга, байгууламжуудын байгальд ээлтэй байдлыг үнэлдэг Дэлхийн банкны группд багтдаг Олон улсын санхүүгийн корпорацаас нэвтрүүлж буй ногоон барилгын үнэлгээний EDGE (Excellence in Design for Greater Efficiencies) гэрчилгээг авах 102 стандартыг хангажээ. Энэ нь барилгын салбарт онцгой үйл явдал болсон талаар Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо EDGE гэрчилгээг гардуулах үеэр хэлсэн юм. Тэрээр “Энэ бол барилгын салбарт хийх ёстой хамгийн гол ажлын нэг юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын тоо эрс нэмэгдэж, хэрэглээ өндөр түвшинд хүрсэн. Энэ нь байгалийн доройтол үүсэх шалтгаан болж байна. Бидний байгаль дэлхийгээ хамгаалах, хайрлах гол ажлын нэг бол ногоон барилгын ажил юм. Өнгөрсөн хугацаанд Барилга, хот байгуулалтын яамнаас ногоон барилгын чиглэлээр олон ажлыг хийсээр ирсэн. Гаднын болон дотоодын байгууллагуудтай хамтарч төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр байна. Үүний нэг нь ногоон барилгын EDGE систем юм” хэмээлээ.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ), Улаанбаатар хотын захиргаанаас хамтран хэрэгжүүлсэн “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд 18 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн нь иргэн М.Төмөрбаатарыг хүссэн байшингаа бариулахад дэм болжээ.

Гэрийн эзэн М.Төмөрбаатар “Манай гэр бүл ийм сайхан байшинтай болсондоо сэтгэл хангалуун байгаа. Өвөл дулаахан, дотроосоо дулаанаа алддаггүй.  Агаар шүүгчтэй учир өвлийн нөхцөлд айлтгүй. Түлээ, нүүрс түлэхгүй. Агаар бохирдуулахгүй, байгальд ээлтэй сайхан байшинтай болсон. Энэ төслийг хэрэгжүүлж буй хамт олонд чин сэтгэлээсээ баярлалаа. Төслийн хүрээнд бидэнд 18 сая төгрөгийн дэмжлэгийг олгосон. Манай гэр бүл хамгийн эхэнд урьдчилгаа болгож төлбөрийн 10 хувийг төлсөн. Ингээд Хас банкнаас ногоон зээл авснаар бид байшинтай болох боломж бүрдсэн юм. Барилгын материалын үнэ өсөөгүй байх 2020 оны ханшаар 1 м2  талбайг 1 сая 450 мянган төгрөгөөр авсан. Манай байшин олон улсын стандартын 100 гаруй үзүүлэлтийг хангасан тул өнөөдөр EDGE гэрчилгээг гардан авлаа” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

МОНГОЛ УЛСАД ЯГ ҮҮНТЭЙ АДИЛ НОГООН БАЙШИН, БАРИЛГУУД ОЛНООР БИЙ БОЛНО ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг:

Өнөөдөр гэрчилгээг нь өгч буй энэхүү жижигхэн байшин Монгол Улсын ногоон барилгын анхны төлөөлөл болж буйгаараа онцлогтой. Олон улсын стандартад нийцсэн ногоон барилга, байгууламжийг Монголд нутагшуулах бүрэн боломжтойг харууллаа. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас хамтын ажиллагааныхаа хүрээнд 2018 оноос хойш Монгол Улсын барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлж ирсэн. Үүний үр дүнг харахад таатай байна. Магадгүй хэдэн жилийн дотор Монгол Улсад яг үүнтэй адил ногоон байшин, барилгууд олноор бий болно гэж найдаж байна.

Монголын банкны холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ “Энэ орон сууцны дулааныг нарны эрчим хүчээр хангадаг. Цонх нь гурван давхар учраас дулаанаа гадагшаа алдахгүй. Байшингийнхаа орой дээр агаарын шүүлтүүртэй. Байшингийн дотогш цэвэршүүлсэн агаар нэвтрэх юм. Ийм барилга олон баригдаасай гэж хүсэж байна. Герман Улсын засгийн газар, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийнхэнд тусгайлан баяр хүргэе” хэмээсэн юм.

БИД ДУЛААН ХАНГАЛТЫН АСУУДЛЫГ ЯРЬДАГ Ч ДУЛААНЫГ ХАДГАЛАХ ТАЛААС НЬ ЯРЬДАГГҮЙ

“Сакура Проперти” ХХК-ий Захирал Н.Ганбаа:

Пассив барилга, байшинг олныг бүтээгээсэй гэсэн үүднээс “Пассив барилгын хүрээлэн”-г бий болгосон. Үүгээр дамжуулж энэ арга технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх юм.  

Бид энэ байшинг хоёр сарын хугацаанд захиалгын дагуу барьсан. Маш хүйтэн, эрчим хүчний хомсдолтой, агаарын бохирдолтой хотод шинэ уур амьсгал, шинэ эрчим хүчний эх үүсвэр үүсгэж байгаа гэж бид харж байна. Орон сууцнаас хэмнэлттэй, илүү тав тухтай орчныг бүрдүүлж буйгаараа онцлогтой.

Пассив барилга дулааныг гадагшлуулахгүйгээр дотор нь түгждэг. Нарны хавтангуудаар халаалтын ачааллыг бууруулдаг. Эрчим хүчийг дулаан болгож хуримтлуулах төхөөрөмжийг дотор нь байршуулсан. Энэ айлын тухайд нарны эрчим хүчээр дулаанаа шийдсэн. Тооцооллыг маш сайн хийснээр барилга, байшин бүтдэг.

Жижиг, суурин газрыг төлөвлөхдөө бид дулаан хангалтын асуудлыг ярьдаг ч дулааныг хадгалах талаас нь ярьдаггүй. Дулаан хамгаалалтыг сайн хийвэл дулаан хангалтын хэрэгцээ байхгүй гэдгийн жишээг харуулж баяртай байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ АМИНЫ ОРОН СУУЦЫГ ХӨНГӨЛӨЛТТЭЙГӨӨР БАРИУЛАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛНЭ

Монголын тогтвортой санхүүгийн холбооны төсөл, хамтын ажиллагааны менежер М.Оюунгэрэл:

Гэр хороололд 230 гаруй мянган өрх бий. Бид гэр хорооллыг өөрчлөхгүй хэвээр байлгаж байгаа тохиолдолд агаар, хөрс, усны бохирдлыг ярих боломжгүй. Гэр хорооллыг орон сууцжуулна гэж төлөвлөдөг. Хорооллуудыг босгодог ч 20-30 мянга нь л орон сууцанд ордог. Үлдсэн 200 мянган өрхийг дэд бүтэцтэй холбож чадахгүйгээс хойш эрчим хүч, усаа шийдсэн пассив байшин, барилгыг барих нь нэг шийдэл юм. Үүний тулд хувийн хэвшил, төр хамтарч ажиллах нь чухал.

Манайд эрчим хүчний хэмнэлттэй байтугай амины орон сууц бариулахад зээл байдаггүй. Тэгэхээр энэ бол эрчим хүчний хэмнэлт үүсгэх, амины орон сууцыг хөнгөлөлттэйгөөр бариулах нөхцөлийг бүрдүүлж байгаа төсөл юм. Энэ бол туршилтын төсөл гэдгийг онцлох нь зүйтэй. Бид Уур амьсгалын ногоон сангаас санхүүжилт авахаар төлөвлөн ажиллаж байна. Ойрын хэдэн жилийн дотор  Төр, хувийн хэвшил хамтран хөрөнгө оруулсан “Монголын ногоон санхүүгийн корпорац” үндэсний ногоон банкийг байгуулах гэж байгаа. Улмаар эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг хөнгөлөлттэйгөөр бариулах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан