![](https://mgl.gogo.mn/news/2013/12/12/kiwi.jpg)
Киви хамтлаг 10 жилийн ойгоо угтах гэж байна. Тэд “Киви-2014”, “Кiwi Greatest hits” хэмээх хос цомог гаргасан. Өнөөдөр тэд цомгийнхоо хэвлэлийн бага хурлыг “UBS” телевизийн байранд хийлээ. Хуралд Киви хамтлаг болон хос цомог дээр хамтран ажилласан уран бүтээлчид оролцсон юм.
Киви-2014 цомогт 14 дуу багтсан байна. Хөгжим, дууны бичлэгийг хөгжмийн продюссер Рагу Раман, Туана нарын уран бүтээлчид хийсэн бол шинэ цомгийн зураг авалтыг ‘Black zebra” студийн зураглаач О.Базаррагчаа хариуцаж, эхийг “Black zebra” студи бүтээжээ. Мөн Киви хамтлагийн 2014 оны стиль имижийг дизайнер Д.Энхмаагийн “Queen fashion house” хариуцан ажиллажээ.
Амтлаг жимсний нэрээр овоглосон дуучид “Кiwi Greatest hits” цомогтоо үе үеийн уран бүтээлүүдээсээ сорчлон эмхэтгэсэн гэнэ. Хамтлагийн гишүүн П.Алтанцэцэг хуучны дуунуудаа шинэчилж дуулсан нь цомгийн бас нэгэн онцлог болсныг хамтлагийн гишүүд дурьдлаа.
Хамтлагийн продюссер, ая зохиогч Б.Ангирмаа, “Хос цомгоо гардаж авсандаа баяртай байна. Хамтран ажилласан нийт уран бүтээлчидээ ажлын амжилт хүсье. Цаашид ч олон сайхан бүтээл дээр хамтран ажиллах болно” гэв.
Цомгийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Арвай үндэс” ХХК ажиллаж байна.
З.Бямбасүрэн