gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Үнэлгээний биш үнэгүйдүүлдэг газар

Нийгэм
2013-12-12
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2013-12-12
Үнэлгээний биш үнэгүйдүүлдэг газар
Сүүлийн үед Улаанбаатар хотын автомашины тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, тэр хэрээрээ осол аваар гарах болсон.

Хуучныг бодвол жолооч нар ч газар дээрээ зохицолгүй хууль журмынхаа дагуу явах болж. Гэтэл үүнийг далимдуулаад байна уу, үнэлгээний газар гэх нэртэй байгууллагууд иргэдийн эвдэрч хэмхэрсэн эд хогшлыг зах зээлийн ханшны хамгийн доод ханшаар үнэлдэг юм уу, эвдрэл гэмтэл нь бодитоор тогтоогдохгүй байгаа талаар амтай болгон ярих болж. Амьдрал дээр ч олон жишээ байна.

Саяхан нэг танил маань Өргөө кино театрын орчимд явж байхад нь согтуу эмэгтэй улаан гэрлээр дайрч орж ирээд урд гупер, их гэрлийг нь хагалчихсан аж. Ингээд замын цагдаа дуудаж, эвдрэл гэмтлээ оношлуулахаар үнэлгээний газар руу явсан байна. Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн орчимд байх үнэлгээний газрын мэргэжилтнүүд нэлээд хэдэн гэмтэл байна гэж үзээд 447 мянган төгрөгөөр үнэлжээ. Бас нэг нэрийн хуудас өгсөн нь сэлбэгийн дэлгүүрийн утас гэнэ.

Жолооч найзын маань ярьж байгаагаар хэдэн залуус сууж байгаад машиныг нь гарч ирж нэг харчихаад, эвдрэл гэмтлийнх нь зургийг харж байгаад өнөөх дэлгүүр рүүгээ утас цохиод үнийг нь асуугаад биччихдэг юм байна гэв. Урд гупер, зүүн талын их гэрэл, 200 гр будаг нийлээд 447 мянган төгрөг болсон гэсэн шүү.

Гэтэл долоо хоногийн өмнөхөн дүүгийн маань машиныг бас нэг согтуу нөхөр араас нь хүчтэй мөргөж, их биеийг нь тэвшнээс нь урагш түрээд, хаалганууд нь онгойхоо больж, дээд хэсэг нь нугарсан, арын бүх зүйл нь хагарч гэмтсэний дээр дүүгийн маань бие их муу байв.

Осол мөн л Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гарч, өнөөх л үнэлгээний газар руу ортол хамаг юм нь хагарчихсан машиныг 420 мянган төгрөгөөр үнэлсэн байгаа юм. Үүнд эрүүл мэндийн асуудал энэ тэр огт хамаа байхгүй. Зөвхөн машины үнэлгээ л яригдана. Машинаа үнэлүүлчихээд засварын газарт очтол засварчин залуус “Энэ машиныг засах гэж суухаар зүгээр гэртээ хэвтэж байсан нь дээр. Ер нь засвар авахдаа хэцүү юм байна. Үнэлгээнийхэн яаж үнэлэхээрээ иймхэн мөнгөөр үнэлдэг байна аа” гээд авах засварын газар олдохгүй байв.

Тэгэхээр дээрх ослын зөрүү асар их, эвдрэл гэмтэл нь ч бас зөрүүтэй байгаа юм. Гэхдээ машины марк өөр л дөө, он бол бараг л ижил. Ийм л явдал амьдрал дээр байна. Уг нь сүүлийн үед автомашинтай хүн бүр жолоочийн хариуцлагын даатгалд хамрагддаг болоод байгаа. Ингэснээр жолооч осол гарвал тухайн даатгалын компани хохирлыг барагдуулна.

Гэтэл дээрх үнэлгээний компаниуд осолдсон машинуудыг засварлах хөлсийг хэтэрхий доогуур үнэлж, иргэдийг хохироосоор байна. Ерөнхийдөө үнэлгээний компаниуд зөвхөн будаг, замаск, хагарсан эд ангийн мөнгийг тооцож үнийн дүн тогтоодогоос бус ажлын хөлсийг нь шингээдэггүй нь харагдаж байгаа юм.

Ийм учраас жолооч нар илүү мөнгө төлөх шаардлагатай болно. Үүнээс гадна эрүүл мэндийн хохирлыг төлөх хүн бараг л байхгүй. Үнэхээр хэл ам хийдэг, заргач хүмүүс л эрүүл мэндийн хохирлын мөнгөө авдаг байх. Харин үлдсэн нь насны эцэст ослоос үүдэлтэй янз бүрийн өвчнөөр шаналдаг нь бодит үнэн.

Эмч мэргэжилтнүүд ослын гэмтэл тэр дороо мэдэгддэггүй, янз бүрийн урхаг учирч болно, тиймээс шүүх эмнэлгийн дүгнэлт эрт гаргуулах нь буруу гэх зүйлийг ярьж байхад хохироосон хүмүүс шүүх эмнэлгийн дүгнэлтийг харгалзаж байж хохирол барагдуулна гэх. Энэ хугацаанд өнөөх хүн эсвэл өвчтэй хэвээрээ явж байгаад дуусах, эсвэл өөрийнхөө мөнгөөр эмчлүүлэх гэсэн сонголт л үлдэж байгаа юм.

Бүр эсвэл осолд өртөхдөө хүнд гэмтэх, үгүй бол байнгын хамгаалалтын хэрэгсэлтэй явах гэсэн сонголт л үлдэх нь. Ингээд машинаа хямдхан үнэлүүлчихээд, илүү мөнгө төлж, эдийн засагтаа хохирол учруулж, насны эцэст өвчний үүр болох сонголтыг л үнэлгээнийхэн үлдээж байна гэхэд хатуудахгүй биз ээ.

Э.Туул

https://mgl.gogo.mn/news/2012/10/31/mongoliinmedee1031.jpg

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан