“Чулуун судар - Соёлын өв” нэртэй нэгэн сонирхолтой үзэсгэлэн Үндэсний номын санд өнөөдөр боллоо.
Тус үзэсгэлэнд “Чулуун судар-соёлын өв” төслийн багийнхан хийсэн ажлын үр дүн, үйл явцынхаа талаар тайлагнасан юм.
“Билгүүн номч сан” ТББ-ын тэргүүн, МУСГЗ, доктор, профессор Г.Аким санаачлан үсэг зүй судлаач, доктор профессор, Төрийн шагналт Ц.Шагдарсүрэн, Улаанбаатар их сургуулийн Археологийн танхимын эрхлэгч, доктор, Д.Эрдэнэбаатар, МУИС-ын Түрэг судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Ц.Баттулга, МУИС-ын эх бичиг судлалын ангийн оюутан Д.Буянбаатар, ССАЖЯамны Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат зэрэг бүрэлдэхүүнтэй төслийн багийнхан есөн аймагт 8000 орчим км зам туулж хайгуул судалгааны ажил хийжээ.
Тэд үүний үр дүнд руни, худам монгол, тод монгол, ланз, түвэд, хятад, уйгур, согд, тамга тэмдэг зэрэг есөн төрлийн 30 гаруй бичээсийн сийлмэлийн дардасыг авснаа ийн дэлгэсэн юм.
Манай улсын хэмжээнд хад чулуунд сийлж үлдээсэн бичиг үсгийн болон тамга тэмдэгийн үйлсийг нэг дор хуулбарлан эмхтэгсэн, олон улсын шаардлага хангахуйц бүртгэн баримтжуулсан бүртгэл мэдээллийн сан байдаггүй бөгөөд төслийн багийнхан хадны сийлмэл үсэг, бичиг, тамга тэмдэгийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан бий болгох зорилготой ажиллаж байна.
Г.Цас