gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Америк өрхийн орлого 51 мянган ам.доллар, харин Монголынх...

М.Гэрэл
Эдийн засаг
2013-12-09
0
Twitter logo

1929 оноос хойшхи их хямралаас хойш өдгөөг хүртэл нийт америкчуудын 46.5 хувь нь ядуу амьдарч буй талаар тус улсын Хүн амын тооллогын хорооноос мэдээлсэн юм.

Өнгөрсөн оны байдлаар АНУ-д дундаж өрхийн жилийн орлого 51 мянга 17 ам.доллар байгаа юм. Харин 2011 онд энэ үзүүлэлт 51 мянга 100 ам.доллар байжээ.

Тэгвэл иргэдийн орлого 2007 оны хямралаас хойш бүр 8.3 хувиар буурсан гэсэн үзүүлэлт бас байна.

“Бидэнд эдийн засгийн өсөлт байна.
Гэвч энэ нь нийт америкчуудад хүрэхгүй байна” гэж Эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн эдийн засагч Элиз Гулд хэлжээ.

1967 оноос хойш АНУ-ын дундаж болоод доод давхаргынхны амьдралын чанар буурсан бол баячуудынх улам нэмэгдсэн байна.

Дундаж давхаргынхны орлого 19 хувиар л өссөн бол топ таван хувьд нь оногдож буй хэсэг хүний орлого бүр 67 хувиар өссөн байна.

1999 оны байдлаар нийт америкчуудын амьдрал харьцангуй сайн байснаас дундаж айлын орлого жилдээ бүр 56 мянга 80 ам.долларт хүрч байсан байх юм.

Тэгвэл энэ дунд азиудын өрхийн орлого жилдээ хамгийн өндөр нь 68 мянга 600 ам.доллар бол латин америкчуудынх 39 мянга, харин хар арьстнуудынх 33 мянга 300 ам.доллар байна.

Хятад өрхийн орлого дунджаар 2100 ам.доллар

“Нью-Йорк таймс” сонинд нийтэлсэн Бээжингийн их сургуулийн судлаачдын мэдээллээс харахад хот бүрт өрхийн орлого харилцан адилгүй байгаа юм.

Өнгөрсөн жилийн байдлаар тус улсын нийт өрхийн топ таван хувь нь Хятадын нийт өрхийн орлогын 23 хувийг бүрдүүлж байжээ. Харин хамгийн сул дорой бүлэгт багтах таван хувь нь нийт орлогын ердөө л 0.1 хувийг эзэлж байгаа юм.

Өрхийн дундаж орлого нь өнгөрсөн жилийн байдлаар 13 мянган юань буюу 2100 ам.доллар байжээ. Тэгвэл арлын томоохон хот болох Шанхайд энэ үзүүлэлт 29 мянган юань буюу 4700 ам.доллар байна.

Монголын дундаж давхаргынхны орлогыг бодитоор гаргадаг уу?

Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2010 онд манай улсад ядуурал 38 хувьтай байсан бол өнгөрсөн онд 27 хувьд хүрч буурчээ.

 Харин өнгөрсөн оны байдлаар нэг монгол хүний сарын зардал 118 мянга 668 төгрөгөөс доош байвал ядуу гэж үзэх юм.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр бол өнгөрсөн оны байдлаар нэг өрхийн дундаж орлого 813 мянган төгрөг байсан бол энэ оны эхний улиралд 954 мянган төгрөг болжээ.

Үүнтэй санал нийлэхгүй хүмүүс ч бас байгаа юм.

Тухайлбал, эдийн засагч М.Пүрэвцогт “Үнэндээ нийт хүн амын 20 хувийг эзэлдэг чинээлэг давхаргынхан нийгмийн баялгийн 80 хувийг эзэмшиж байгаатай хүн амын ихэнх хэсэг буюу 80 хувийг харьцуулаад дундажлана гэдэг утгагүй, хуурсан тоонууд.

Манай нийт хүн амын дундаж орлого 950 мянган гаруй төгрөг боллоо гэдэг тоо ямар олон хүнийг хэлмэгдүүлж байгааг мэдэрмээр. Тэгснээ зарлага нь улсын дунджаар 800 гаруй мянга” гэж хэлсэн юм.

Тэгвэл www.mining.com -д мэдээлснээр манай улсын УИХ-ын гишүүдийн хөрөнгө 785 сая ам.доллар буюу 1.1 их наяд төгрөг бөгөөд үүний 64 хувийг топ дөрвөн улстөрч эзэмшиж байгаа юм.

Энэ дундаас хамгийн гайхмаар нь манай улстөрчдийн хөрөнгө эдийн засгийн өсөлтөөсөө ч түргэн хугацаанд өсч буй талаар тус сайтад бас онцолсон байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан