“Бестселлер-2007”
оны шилдэг ном шалгаруулах ёслол “Интерном” номын их дэлгүүрт өчигдөр боллоо.
Монголд анх удаа зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагаанд БСШУЯ-ны соёл,
урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дагвадорж, хэвлэлийн
“Жиком пресс” компанийн захирал Д.Ганболд, “Болор цом”-ын эзэн, модернист
яруу найрагч Б.Галсансүх нарын олны танил хүмүүс хүрэлцэн иржээ. “Шилдгийн
шилдэг бестселлер”-ээр 90 гаруй мянган үг хэллэг, 135 мянган орчуулга багтаасан
“Оксфорд-Монсудар” англи, монгол толь бичиг шалгарсан бол “Амжилтын шилдэг бестселлер”-ээр
психотроникийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан Стивен Ковейн “Бүтээмж өндөртэй хүний
долоон дадал” ном тодорчээ.
“Монгол уламжлал” академийн ерөнхийлөгч, зохиолч Л.Дашням гуай “Монголчууд хэлтэй бол хөлтэй гэж ярьдаг. Оксфорд-Монсудар толь хэл сурах хүнд хөл байтугай жигүүр ургуулна” гэж хэлсэн юм. Хамгийн богино хугацаанд амжилт олсон номоор “Өдрийн сонин”-ы нэгдүгээр орлогч эрхлэгч, МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” ном тэргүүлсэн байна. Төр нь иргэдээ шөнө хөнжилд унтаж байна уу, дээлээ нөмрөн хэвтэж үү гэдгийг хүртэл хянаж байсан үеийн зугаатай түүх, наргиантай баримтаас бүтсэн энэ бүтээлээ зохиогч “Эх түүхтэйгээ инээмсэглэн байж танилцах явдал” гэж дүгнэжээ. Шилдэг маркетингтай бестселлерээр Монголын утга зохиол судлалын тэргүүн, профессор Д.Гүн-Үйлсийн “Англи хэлийг алхам алхмаар” цувралууд, манлайлагч бестселлерээр Ц.Баатархүүгийн “Ажил хэргийн гурвалжин” номууд шалгарлаа. Олны хүртээл болсон хэмээх шалгаруулалтад зохиогч Ц.Оюунгэрэлийн оюутан залууст зориулсан “Америкт суралцсан тэмдэглэл” гарын авлага, “Сонгодог бэлгийн бестселлер”-ээр АНУ-ын тэргүүн хатагтай асан Хиллари Клинтоны “Миний амьдралын түүх” ном тус тус тодорчээ.
Хатагтай Ц.Оюунгэрэл “Америкт хөглөсөн хувийн намтар, долоон булчирхайгаа тоочиж бичсэн ном маань ийм амжилтад хүрнэ гэж төсөөлсөнгүй” хэмээн өгүүлж байсан. “Хүүхдийн шилдэг бестселлер” номинацид “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Гайхамшигт нүд” танин мэдэхүйн найман цуврал оржээ. “Шинжлэх ухааны нээлтүүд”, “Хорхой шавьж”, “Үлэг гүрвэл”, “Далайн дээрэмчин”, “Хүний бие”, “Цайзууд ба рыцариуд”, “Дэлхий”, “Цаг агаар” зэрэг хүүхэд залуусын оюуны хүрээг тэлэх эдгээр цувралыг эцэг эх, багш нар ч их уншсан байна. Цаст Түвдийн эрдэмтэн мэргэдийн оройн чимэг, гурван ертөнцийн амьтан бүгдийг гэгээрүүлэгч багш хэмээх Богд Зонховын туурвисан “Бодь мөрийн зэрэг” сургаалын бүтээл “Хамгийн хүндэтгэлтэй бестселлер”-ээр тодорч айл гэрийн шүтээнд залагдав. XIҮ зуунд мэндэлсэн дорно дахины их мэргэний эл бүтээлийг “Нэпко паблишн” хэвлэлийн газраас хэвлэжээ. Инээдтэй ч гэмээр нэг зүйл нь хөтлөгч бүсгүйн “Зохиолч Богд Зонхов та тайзнаа гарч ирж шагналаа авна уу” гэсэн андуурал номын хорхойтнуудад мартахын аргагүй хөгжөөнтэй дурсамж үлдээв.
Энэ оны хамгийн их шуугиан тарьсан бүтээлээр зохиолч Д.Энхболдын “Казиног номхотгосон түүх” хэмээх АНУ-д амьдарч буй монгол залуугийн бодит амьдралаас сэдэвлэж бичсэн роман нэрлэгдэв. Харийн нутагт аж төрж уран бүтээлээ туурвиж буй түүний шагналыг охин Э.Мягмарсүрэн нь гардаж авсан юм. Шилдэг арван номын өргөмжлөлийг гардуулсны дараа “Монголын лектор төв”-өөс “Оны онцлох гурван ном”-оор доктор Б.Батчулуун, Ц.Нямсүрэн нарын орчуулсан “Өрнийн мэргэн ухаан”, сэтгүүлч О.Чинзориг, Ж.Батсүх нарын хамтран бичсэн “Монголын авьяаслаг бизнесменүүдийн нууц”, зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Шүрэн бугуйвч” туужийг тодруулснаа зарласан билээ.
Л.Батцэнгэл