gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.20
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Оны шилдэг 10 ном тодров

Соёл урлаг
2007-12-14
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2007-12-14

“Бестселлер-2007” оны шилдэг ном шалгаруулах ёслол “Интерном” номын их дэлгүүрт өчигдөр боллоо.

Монголд анх удаа зохион байгуулж байгаа энэ үйл ажил­лагаанд БСШУЯ-ны соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дагвадорж, хэв­лэлийн “Жиком пресс” компа­нийн захирал Д.Ганболд, “Бо­лор цом”-ын эзэн, модернист яруу найрагч Б.Галсансүх нарын олны танил хүмүүс хүрэлцэн иржээ. “Шилдгийн шилдэг бестселлер”-ээр 90 гаруй мянган үг хэллэг, 135 мянган орчуулга багтаасан “Оксфорд-Монсудар” англи, монгол толь бичиг шалгарсан бол “Амжилтын шилдэг бест­селлер”-ээр психотроникийн хүрээлэнгээс эрхлэн гарга­сан Стивен Ковейн “Бүтээмж өндөртэй хүний долоон да­дал” ном тодорчээ.

“Монгол уламжлал” академийн ерөн­хийлөгч, зохиолч Л.Дашням гуай “Монголчууд хэлтэй бол хөлтэй гэж ярьдаг. Оксфорд-Монсудар толь хэл сурах хүнд хөл байтугай жигүүр ургуулна” гэж хэлсэн юм. Хамгийн богино хугацаанд амжилт олсон номоор “Өд­рийн сонин”-ы нэгдүгээр ор­логч эрхлэгч, МЗЭ-ийн шаг­налт зохиолч Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэл­чин” ном тэргүүлсэн байна. Төр нь иргэдээ шөнө хөнжилд унтаж байна уу, дээлээ нөм­рөн хэвтэж үү гэдгийг хүртэл хянаж байсан үеийн зугаатай түүх, наргиантай баримтаас бүтсэн энэ бүтээлээ зохиогч “Эх түүхтэйгээ инээмсэглэн байж танилцах явдал” гэж дүгнэжээ. Шилдэг маркетинг­тай бестселлерээр Монголын утга зохиол судлалын тэр­гүүн, профессор Д.Гүн-Үйл­сийн “Англи хэлийг алхам алхмаар” цувралууд, манлай­лагч бестселлерээр Ц.Баа­тар­хүүгийн “Ажил хэргийн гурвалжин” номууд шалгар­лаа. Олны хүртээл болсон хэмээх шалгаруулалтад зо­хиогч Ц.Оюунгэрэлийн оюу­тан залууст зориулсан “Аме­рикт суралцсан тэмдэглэл” гарын авлага, “Сонгодог бэл­гийн бестселлер”-ээр АНУ-ын тэргүүн хатагтай асан Хил­лари Клинтоны “Миний амьд­ралын түүх” ном тус тус то­дор­чээ.

Хатагтай Ц.Оюун­гэрэл “Америкт хөглөсөн хувийн намтар, долоон бул­чирхайгаа тоочиж бичсэн ном маань ийм амжилтад хүрнэ гэж төсөөлсөнгүй” хэ­мээн өгүүлж байсан. “Хүүх­дийн шилдэг бестселлер” номинацид “Монсудар” хэв­лэлийн газраас эрхлэн гар­гасан “Гайхамшигт нүд” танин мэдэхүйн найман цуврал оржээ. “Шинжлэх ухааны нээлтүүд”, “Хорхой шавьж”, “Үлэг гүрвэл”, “Далайн дээ­рэмчин”, “Хүний бие”, “Цай­зууд ба рыцариуд”, “Дэлхий”, “Цаг агаар” зэрэг хүүхэд залуусын оюуны хүрээг тэлэх эдгээр цувралыг эцэг эх, багш нар ч их уншсан байна. Цаст Түвдийн эрдэмтэн мэргэдийн оройн чимэг, гурван ертөн­цийн амьтан бүгдийг гэгээ­рүүлэгч багш хэмээх Богд Зонховын туурвисан “Бодь мөрийн зэрэг” сургаалын бүтээл “Хамгийн хүндэтгэл­тэй бестселлер”-ээр тодорч айл гэрийн шүтээнд залагдав. XIҮ зуунд мэндэлсэн дорно дахины их мэргэний эл бү­тээлийг “Нэпко паблишн” хэвлэлийн газраас хэвлэжээ. Инээдтэй ч гэмээр нэг зүйл нь хөтлөгч бүсгүйн “Зохиолч Богд Зонхов та тайзнаа гарч ирж шагналаа авна уу” гэсэн андуурал номын хорхойт­нуудад мартахын аргагүй хөгжөөнтэй дурсамж үлдээв.

Энэ оны хамгийн их шуугиан тарьсан бүтээлээр зохиолч Д.Энхболдын “Казиног ном­хотгосон түүх” хэмээх АНУ-д амьдарч буй монгол залуу­гийн бодит амьдралаас сэдэв­лэж бичсэн роман нэрлэгдэв. Харийн нутагт аж төрж уран бүтээлээ туурвиж буй түүний шагналыг охин Э.Мягмар­сүрэн нь гардаж авсан юм. Шилдэг арван номын өргөмж­лөлийг гардуулсны дараа “Монголын лектор төв”-өөс “Оны онцлох гурван ном”-оор доктор Б.Батчулуун, Ц.Ням­сүрэн нарын орчуулсан “Өр­нийн мэргэн ухаан”, сэтгүүлч О.Чинзориг, Ж.Батсүх нарын хамтран бичсэн “Монголын авьяаслаг бизнесменүүдийн нууц”, зохиолч Б.Шүүдэрцэ­цэгийн “Шүрэн бугуйвч” туу­жийг тодруулснаа зарласан билээ.

Л.Батцэнгэл 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан