gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Топуудаа “тэтгэвэрт” гаргах дургүй “Гоёл” наадам

У.Бадамцэцэг
Соёл урлаг
2013-12-02
0
Twitter logo
У.Бадамцэцэг
0
Twitter logo
Соёл урлаг
2013-12-02

“Гоёл-2014” наадмыг үзээд хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл энэ.

Мөнхийн залуу тодотголтой анхны топ Э.Одгэрэл, ирээдүйн топуудыг үйлдвэрлэгч топ Д.Болормаа, акул топ гэгдэх Д.Цолмон, Ч.Туяацэцэг, Х.Ундраа, Д.Пүрэвсүрэн, Г.Уранцэцэг, Э.Сэлэнгэ зэрэг шилдэг моделиуд “Гоёл” наадамд ул мөрөө яах аргагүй гүн шингээжээ.

Он цаг улирч “Гоёл” наадмын тайзыг эзэгнэгчид залуужиж байгаа ч архагуудын орон зай яах аргагүй энэ үдэш дутагдав.

Жил жилийн “Гоёл” наадам топуудаа тэтгэвэрт гаргах дургүй нь харагдаж байлаа.

25 жилийн ой тохиож буй гэдгээ онцолсон болохоор үзэгчид энэ үдэш үе үеийн Топуудыг нэгэн зэрэг харах нь гэсэн нь талаар болов.

Анхны "Топ модель" цол хүртснээс хойш "Гоёл" наадмыг барагтай л өнжөөгүй Э.Одгэрэл энэ үдэш шагнал гардуулах үүрэг хүлээснээс өөрөөр тайзнаа гарсангүй.

“Гоёл-2014” наадмаас урьтаж загвар өмсөгч С.Ариунбилэг, “Азийн топ модель” О.Ариунзул, Т.Туяамаа “Гоёл-2010” наадмын шилдэг загвар өмсөгч Х.Бадамгэрэл нарын хооронд ширүүхэн өрсөлдөөн явагдана гэж таамаглал дэвшүүлсэн.

Наадмын үдэш ч тааврыг баталж О.Ариунзул, Х.Бадамгэрэл, С.Ариунбилэг нар загварын коллекциудын гарааг ээлжлэн манлайлан гарч ирцгээсэн.

 Үнэхээр ч бусдаасаа илт давуу ялгарч чадаж байсныг хэлэх нь зүйтэй болов уу.

Сарын өмнө үрийн зулай үнэрлэж хүүтэй болсон Х.Бадамгэрэлийг тайзнаа гарч ирэхэд үзэгчид халуун алга ташилт бэлэглэж байлаа.

Наадмын дундуур үдшийн даашинзны коллекцийн эхлэлд 2007 оны Топ модель Г.Уранцэцэг гартаа цэцэг барьсаар гэнэтхэн гарч ирэхэд үзэгчид шуугиад л явчихав.

1997 оноос хойш загварын ертөнцөд хөл тавьсан Г.Уранцэцэгийн хувьд ч яалт ч үгүй энэ үдэш “Гоёл-2014” наадмын тайзанд ганцаараа ноёрхож чадсан. Өөрөө ч үүнийгээ мэдэрч тайзнаа тун бардам алхаж байлаа.
 Мөн “Топ модель” Э.Сэлэнгэ түүний хамт энэ үдшийг чимлээ.

Топ модель авснаас хойш тайзнаа ховорхон гарсан О.Уянга, Ч.Уранбилэг, Г.Алимаа, О.Пүрэвдулам нарт үзэгчид шүүмжлэлтэй хандаж байсныг дурдах нь зүйтэй болов уу.

“Гоёл-2014” наадмын шилдгүүд

 Шилдэг зохион бүтээгч Гранпри шагнал: “Аяс кашмер” ХХК  Оюунбилэг
“Гоёл-2014” наадмын топ модель:
С.Ариунбилэг
Шилдэг загвар эрэгтэй өмсөгч: Чинзориг
Шилдэг загвар эмэгтэй өмсөгч: Сарнай
Шилдэг загвар зохион бүтээх товчоо: “Дархан минж” ХХК
Топ-5  дизайнер:
1. “Шилмэл загвар” ХХК-ийн загвар зохион бүтээгч Д.Өнөболор
2. “Сити” Дээд сургуулийн загвар зохион бүтээгч н.Отгонзаяа
3. “Best tailor” ХХК-ийн загвар зохион бүтээгч н.Биндэрьяа
4.  "Muse art house" ХХК-ийн дизайнер Г.Цас
5.  “Diamond fashion” ХХК-ийн загвар зохион бүтээгч н.Алтанчимэг
Шилдэг залуу дизайнер: н.Түвшинзаяа
Тусгай шагнал:
1. Хятадын загвар зохион бүтээгч Лю Ин
2. Загвар зохион бүтээгч н.Сарангэрэл
Монголын дизайнеруудын академийн шагнал-хүндэт одонгийн эзэн: дизайнер Х.Батзаяа

Б.Ирээдүй

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан