“УИХ удахгүй сөрөг хүчингүй болно”. АН, МАН нэгдэх нь гэж ойлгуузай. Тийм юм болохгүй. Харин яг одоо боловсруулалтын шатандаа явж байгаа Өрийн удирдлагын тухай хууль батлагдсанаар МАН-ын “сөрөг хүчин” үүргээ биелүүлэх боломж үгүй болохыг хэлж байгаа юм.
УИХ 2010 оны зургадлугаар сард Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан билээ. Энэ хуулийн 19.3-т “...улсын нийт өрийн өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2011 оны төсвийн жилд 50, 2012 оны төсвийн жилд 60, 2013 оны төсвийн жилд 50, 2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна” хэмээн заасан байдаг. Ингэж бид төсвийн сахилга батыг тогтоосон юм.
Энэ бол МАН, АН-ын тун ч давгүй хамтын ажиллагаануудын нэг нь байв. Улсыг өрийн тулам болгохоос сэргийлж байгаа чухал хууль учир байн, байн гар хүрэхээс сэргийлж, “УИХ-ын гишүүдийн 2/3-оос дээш хувийн дэмжлэгээр өөрчлөлт оруулах” заалтыг ч суулгаж өгсөн.
Энэ бол хуулийг хугацаа нь гүйцэж, үр дүн гартал өөрчилж болохгүй гэсэн санаа. Гэтэл өрийн хэмжээ хуульд заасан 40 хувиас хэтэрч, Японоос бонд босгох боломжгүй болоод ирэнгүүт энэхүү хуулийг хамт батлалцсан МАН-аас ажилгүй болгохоор шийдсэн байна. Төсвийн тогтвортой байдлын хуульд өөрчлөлтөөр оруулах гээд чадаагүй “улсын нийт гадаад өр ДНБ-ий 60 хүртэл хувьтай тэнцэж болно” гэсэн заалт Өрийн удирдлагын тухай шинэ хуульд яг дүрээрээ сууж байгаа юм байна.
Үүний учрыг олоход амархан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулахад заавал МАН-тай зөвшилцөнө. Хуулийг хамтарсан Засгийн газрын үед, МАН, АН хамтарч баталсан. Хуулийн хувь заяаг баталсан субъектууд адилхан даах учиртай гэдэг утгаараа МАН заавал орно.
Харин Өрийн удирдлагын тухай хуулийг бол чуулганд ирсэн гишүүдийн 50-иас дээш хувийн саналаар л баталчихна. Хамгийн багадаа 21 санал байхад л хангалттай. Ингээд л МАН ажилгүй болж байгаа юм. Энэ операцийг эрх баригч нам сөрөг хүчинд эрх мэдлээ гайхуулж байгаа үйлдэл ч гэж хэлж болно.
Эрх баригчид зээл авах гэж зүтгээд байгааг буруутгах аргагүй. Эдийн засгийн өсөлтөө дэмжих, хурдацыг нь нэмэгдүүлэхийн тулд санхүүгийн эх үүсвэр зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ заавал ингэж шинэ хууль баталж “тоглох” шаардлага үгүй. Өрийн удирдлагын тухай хуульд өртөй холбоотой бүх л асуудлыг тодорхой болгож өгнө гэж эрх баригчид ярьж байна.
ҮАБЗ, Монголбанк, СЗХ, иргэний нийгмийн төлөөлөл оролцсон Өрийн удирдлагын бодлогын зөвлөл байгуулагдах талаар ч ярьж байгаа юм билээ. Ингэж өртэй холбоотой асуудлуудаа нэг тийш нь болгоод авах нь уг нь зөв. Гэвч урьд өмнө баталсан хуулиа өөр нэг хууль батлах замаар үгүйсгээд байвал энэ улс оронд юу болох вэ. Миний мэдэхээр, Үндсэн хуульд гишүүдийн 2/3-ын саналаар өөрчлөлт оруулдаг.
Сая батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг мөн 2/3-аас дээш саналаар өөрчилнө гэсэн байсан. 2/3 гэдэг бол хуулийг тогтвортой байлгах гэсэн санаа л яваад байна. Гэтэл АН-ын одоо хийж байгаа ажил бол босгоо давж чадахгүй болохоороо Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах биш “Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах” гэсэн өөр нэгэн шинэ хууль гаргаж ирж асуудлыг шийдэж байгаагаас ялгаагүй болчих гээд байна.
Ийм маягаар нэг шинэ хууль батлагдах болгонд өмнөх хууль нь үнэгүйднэ. Ийм маягаар “2/3-аас дээш хувийн саналаар” өөрчлөгдөх бүх хууль яваандаа ижил утгатай шинэ хуулиудын өмнө хүчин мөхөстөх юм биш байгаа гэсэн эмзэглэл ч төрнө.
Х.Батсайхан