Монгол
Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Улсын их хурлаас батлан гаргасан
"Архидан согтуурахаас сэргийлэх хяналт тавих үндэсний хөтөлбөр" болон
бусад хууль тогтоомжийг сурталчлах, оюутан залуучуудын хууль эрх зүйн мэдлэгийг
дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Нийслэлийн
цагдаагийн газар, Хүүхэд залуучуудын газар, Монголын оюутны холбоо хамтран
Нийслэлийн их, дээд, сургууль, коллежийн багш оюутнуудын дунд "Архидалтын
эсрэг хамтдаа" дэвжээ тэмцээнийг хоёрдахь жилдээ зохион явууллаа. Тэмцээнд
Баянгол дүүргийн Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулийн "OUT
IAW" баг, Сонгинохайрхан дүүргийн Чингис хааны нэрэмжит “Их засаг” их
сургуулийн "Бүтээнэ, сөнөенө", Баянзүрх дүүргийн Цагдаагийн Академийн
"Түрүү булаагчид", Хан-Уул дүүргийн “Монгол” дээд сургуулийн "Их
Монгол" баг, Чингэлтэй дүүргийн “Улаанбаатар Эрдэм-Оюу” дээд сургуулийн
"ACT", Сүхбаатар дүүргийн “Билэг” дээд сургуулийн "Матрикс"
багууд оролцлоо.
Нэгдүгээрт байрт
“Матрикс” баг орсон байна.
Уг
тэмцээнийг зохион явуулснаар оюутан залуучууд, хүүхэд өсвөр үеийнхэнд
согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзах, бусдын дарамт, нөлөөнд автахгүй байх,
чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, зөв сонголт хийх мэдлэг хандлагыг
төлөвшүүлэх, оюутан залуучуудын дунд архидан согтуурахын хор уршиг түүнээс
үүдэн гарах сөрөг үр дагаврыг ухуулан таниулж, баяр ёслол, тэмдэглэлт үйл
явдлыг согтууруулах ундаагүй тэмдэглэж занших, дадал хэвшлийг бий болгох аж.
Б.Солонго