ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх даваа гарагт Ватиканд түүхэн айлчлал хийнэ гэж ВВС мэдээлж байна.
ЗХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Никита Хрушев одоогоос 52 жилийн өмнө Ватиканд албан захидал илгээж байжээ. Хрушев 1961 оны 11-р сарын 25-ны өдөр 23-р дугаар Пап лам Жиованнигийн төрсөн өдөрт зориулан, захидал илгээж, дэлхийн энх тайванд Пап ламын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлсэн байна.
Хүйтэн дайны ид үед Кремлийн дээд тушаалын хүн ийнхүү анх удаа захиа илгээсэн нь ЗХУ-Ватиканыг ойртуулсан байдаг. Гэвч нэгэнт үүссэн мөсөн уулыг хайлуулж чадаагүй юм. Коммунизм болон ЗХУ задран унахад Польшид төрсөн 2-р Пап лам Жан Полийн удирдлага доорх Ватикан улсыг гол буруутнаар нь нэрлэж байлаа.
Хоёр орон 2009 онд харилцан элчин сайдын яамдаа нээснээр бүрэн дипломат харилцаа тогтоож байжээ. Ирэх даваа гарагт болох ерөнхийлөгч Путин, пап лам Франсисийн анхны уулзалт хоёр орны харилцаанд эерэг нөлөө авчирна гэж үзэж байна.
Ватиканы хэвлэлүүдэд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Католик шашны тэргүүнтэй уулзах хүсэлтийг өөрөө гаргасан гэжээ. Энэ сарын 25-26-ны өдрүүдэд Италид айлчлах ерөнхийлөгч Путин яагаад Пап ламтай уулзах болсныг олон янзаар тайлбарлаж байна. Иргэний дайны хөлд нэрвэгдсэн Сирийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцсон Путин Паптай уулзсанаар дэлхийн бодлогын гол тоглогч гэдгээ батлан харуулахыг зорьж байна гэжээ.
Мөн Путин өөрийгөө Ойрхи Дорнод дах Христийн шашинтнуудын хамгаалагч гэж харуулахыг хүсч, Үнэн Алдартны сүм болон Католик шашны хоорондох мөсөн уулыг хайлуулахыг зорьж байна гэж Италийн хэвлэлүүдэд бичжээ.
Пап лам 9-р сард Орост болсон Их 20-ийн уулзалтын өмнө ерөнхийлөгч Путинд ил захидал илгээн, Сири рүү цэрэг илгээхгүй байж, энхийг эрхэмлэх бодлого баримтлахыг хүссэн юм. Үүнээс Пап лам Сирийн эсрэг баримтлах Оросын бодлогыг дэмжиж байгааг харж болно.
Одоогоор хоёр талын аль аль нь батлаагүй ч Оросын Үнэн алдартны шашны тэргүүн Кирилл Пап ламтай гурав дах улсад уулзах тухай яриа гараад байна. Пап лам өнгөрсөн 3-р сард томилогдсоноосоо хойш Үнэн алдартны шашинтнуудад төвийг баримталсан мессеж илгээсээр ирсэн. Түүний тангараг өргөх ёслолд анх удаа энэ шашны томоохон төлөөлөл оролцсон юм. Иймд Пап лам Франсис, Үнэн алдартны шашны тэргүүн Кирилл нар уулзах өндөр магадлалтай.
Америкийн Вашингтон Пост сонин, “Пап лам дэлхийн олон төрийн тэргүүнтэй уулзсан. Харин Путинтай хийх уулзалт нь онцгой.” Гэж мэдээлжээ. Учир нь 1989 онд Михаил Горбачев, 2-р Пап лам Жан Польтой уулзсан байдаг. Үүнээс хойш ахин дээд хэмжээний уулзалт хоёр талын хооронд болоогүй байна.
Б.Чимгээ