Улсын минь нийслэл Улаанбаатар өдрөөс өдөрт өнгө үзэмж нэмж байгааг хэлэх хүмүүс цөөнгүй бий. Ялангуяа өнгөрөгч зуны улиралд бүтээн байгуулалтын ажлууд өрнөсөн нь иргэдийн таалалд ихэд нийцсэн.
Гэвч сайны хажуугаар саар байна. Жишээ нь, морь харахыг хүссэн хүн хаа дуртай, тааралдсан булан тохойд бие засчихдаг нь хэрээс хэтэрлээ. Магадгүй хүн бүр ийм явдалтай нэг бус удаа таарч байсан гэвэл хилсдэхгүй байх. Хажуугаар нь зөрөх охид хүүхнүүд санаа нь зовсондоо нүдээ дарах шахам болоод хурдан хурдан алхаад өнгөрдөг. Харин эрчүүд адилхан эр хүмүүс болохоор гэж боддог юм уу бас л харсан ч хараагүй мэт өнгөрдөг.
Булан тохой бүр жорлон уу?
Ойр хавьд нь нийтийн бие засах газар (City toilet) байхгүй, үнэхээр тэсгэл алдвал ойролцоох цайны газар, дэлгүүрийн 00-д нь орж болдоггүй юм байх даа гэх бодол төрөх юм. Адилхан л хүн болсон хойно, зовлонгоо хэлсэн нэгэнд юу боллоо гэж хүн “үгүй” гэж хэлэх вэ дээ.
Зарим нь бүр хүүхдийн цэцэрлэг, сургууль, тоглоомын талбайн ойролцоо хээв нэг гэгч нь шээн зогсож байгааг хараад дур гутах юм. Түүнийг харсан хүүхдүүд ингэж болдог юм байна гэсэн ойлголт авч гадаа “буланддаг” иргэдийн үргэлжлэл болж хувирна.
Мөн зарим эцэг эхчүүд хүүхэд юм чинь яав л гэж боддог юм уу олны нүдэн дээр хүүхдийнхээ өмдийг нь тайлаад шээлгэж орхидог.
Энэ нь хүүхдийн толгойд “хаа дуртай газраа буюу гадаа шээх нь хэвийн үзэгдэл” гэх ойлголтыг суулгаж байгааг томчууд ч анзаарах ёстой.
Зуны аагим халуунд зарим газраар өнгөрч гарахад хамраа дарахаас өөр аргагүй байдаг бол өвлийн улиралд шаргал мөсөн довцог болсон байх нь их хотын үзэмжийг доройтуулж байна.
Замын голд, автобусны хаалгаар тэр ч бүү хэл төв талбай дээр хүртэл ичиж зовох ч шинжгүй морь харах иргэд байх юм. Мөн гадаа бие засвал захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар 5000 төгрөгөөр торгодгийг иргэд мэддэг болов уу. Нөгөө талаасаа иргэдийн хэрэгцээг хангахуйц нийтийн бие засах газрууд Улаанбаатар хотод үгүйлэгдэж байна.
1.2 сая хүн амтай Улаанбаатар хотод 11-хэн “City toilet” байдаг
Нийслэл хотод сүүлийн жилүүдэд нийтийн бие засах газар хэд хэдийг барьсан. Эхний ээлжинд худалдаа үйлчилгээний төвүүд, замын сүлжээ бүхий автобусны буудал зэрэг олон хүнтэй газруудад барьжээ.
Гэсэн ч 1.2 сая хүн амтай Улаанбаатар хотод 11-хэн “City toilet” байгаа нь хангалтгүй тоо юм. Нийслэлийн хотын Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Т.Энх-Амгалан дахин 20 нийтийн бие засах газар барихаар төлөвлөсөн байгааг хэллээ.
Мөн байршлаасаа хамаараад нийтийн бие засах газраар өдөрт үйлчлүүлэх хүний тоо янз бүр байдаг бөгөөд нэгд нь өдөрт 50 гаруй хүн үйлчлүүлдэг бол хүний хөл хөдөлгөөн ихтэй газар баригдсанд нь 250-300 хүн үйлчлүүлдэгийг “City toilet” төслийг хариуцаж ажилладаг “Улаанбаатар Сан” ХХК-ын ашиглалтын албаны ажилтан Д.Туул хэлсэн юм. Цагийн хуваар нь 08.00-22.00 цаг хүртэл байдаг аж.
Зарим оронд нийтийн бие засах газрыг ингэж шийджээ
Гадаадын тэр дундаа европын орнуудад хүнд хүрэх үйлчилгээ, бүтээгдэхүүнийг аль болох хялбарханаар шийддэг. Жишээ нь, Англид гаднаасаа хогийн сав шиг харагдах, доороо дугуйтай, зөөврийн авсаархан хэрэгслийг /Weelie bin urinal/ хотын зарим хэсэгт байрлуулсан байдаг аж /Зураг №1/. Манайх ч энэ туршлагыг нэвтрүүлбэл нийслэлийн булан тохой бүрд, мөн баар цэнгээний газруудын ойролцоо тавьж болох юм. Гэхдээ энэ нь эрчүүдэд зориулагдсан жорлон аж.
/Зураг №1/
Мөн 22 настай Эдди Ганделмэн гэх нэгэн эр нийтийн бие засах газрын сонирхолтой дизайныг гаргасан байна. Түүний зохион бүтээсэн жорлон нь “морь харах зуураа мод услах явдал” гэнэ. Энэ нь гэхдээ модыг хүний шээсээр шууд услахгүй, түүнийг шүүн хэрэглэх бөгөөд үүнд идэвхижүүлсэн нүүрс, нунтаг шохойн чулуу болон ногоон элсийг ашиглах юм байна. /Зураг №2/
/Зураг №2/
Канад улсад шөнийн цагт газар доороос гарч ирдэг нийтийн бие засах газар байдаг аж. Учир нь шөнийн цагаар гадаа гудамжинд бие засах үзэгдэл өндөр хөгжилтэй оронд ч мэр сэр байдгаас үүдэж энэхүү аргыг хэрэглэжээ. “Ухаалаг” бие засах газрыг орой 22.00 цагт гар удирдлагаар ил гаргаж 03.00 цагт буулгадаг аж. /Зураг №3/
Зарим оронд орон сууц, хотхон, худалдааны төвийн газрын эрх олгохдоо тухайн бүс нутагт нийтийн бие засах газар шинээр нэмж барих шаардлагыг тавьдаг аж. Манайд ч мөн энэхүү аргыг хэрэглэж болох юм.
Соёл гэдэг энгийн зүйлээс л эхэлдэг. Хүн бүр гадаа хог хаяхгүй байх, олон нийтийн газар биеэ зөв авч явах, тааралдсан газартаа морь харахгүй байх гэх зэрэг энгийн бөгөөд хотын соёлд суралцах хэрэгтэй байна. Улсын нийслэлээ өнгө үзэмжтэй басхүү цэвэр цэмцгэр байлгахад иргэн бүрийн оролцоо хэрэгтэй. Гэхдээ энэ нь та бидний биеэ авч явах соёлоос эхэлнэ. Яаж ч тэвдсэн гудамжинд морь харахгүй, хог хаяхгүй байх нь хотын соёлын эх үндэс юм.
Б.Үүлэн

/Зураг №3/