gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Д.Энхжаргал томилогдлоо

Улс төр
2007-12-13
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2007-12-13

Монголбанкны дэд ерөнхийлөгчид Д.Энхжаргалыг  томилох асуудлыг  УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, санал хураалаа. УИХ-ын 44 гишүүн санал хураалтад орсноос 4 гишүүн татгалзаж /З.Энхболд, А.Мурат, С.Баярцогт, Д.Дондог / 90,9 хувийн саналаар Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Д.Энхжаргал томилогдлоо. 

Д.Энхжаргал нь Монголбанкны Лондон хотноо суух төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд банкинд 22 жил ажилласан туршлагатай нэгэн гэнэ.

Чуулганы хэлэлцүүлгийн үеэр дараах асуулт хариулт болсон юм.

УИХ-ын гишүүн З.Энхболд:- Монголбанк цус ойртсон байгууллага болжээ. Юмаа нууж хаадаг. Дандаа дотроосоо албан тушаалд хүн дэвшүүлдэг. Олон арван сая долларын алдагдал гаргачихсаныхаа дараа сая хэлдэг. Хяналт шалгалтаа дандаа дотроосоо хийдэг. УИХ-ын хяналт гэж байдаггүй. Гэтэл одоо дэд ерөнхийлөгчөө дахиад дотроосоо аваад байдаг. Төмөр замын вант улс шиг болчихоод байна танай тэр хоёр байшин чинь. Олон сайн залуус байна шдээ. Юмыг өөрөөр хардаг. Саяхан УИХ-аас шалгалт явуулж та нарт муу дүн тавьсан биз дээ. Та нар тэр дүнг буруу гэж үзээд байна уу? Өөр хүн ав л даа.

Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүх: -УИХ-ын ажлын хэсгээс шалгасан шалгалтын дүнг буруу гэж үзэхгүй байгаа. Дэд ерөнхийлөгчийн асуудлыг би багагүй хугацаанд бодсон. Танилцуулгаас анзаарсан бол сурсан сургууль, мэргэжил, гол шалгууруудыг бүрэн хангаж байгаа гэж үзэж байгаа.

З.Энхболд:-Яагаад наад хүнээ Лондон руу явсныг мэдэж байна уу?

А.Батсүх:-Гадаад зах зээлд боловсон хүчний хэрэгцээ гарсан учраас.

З.Энхболд:-2001 оны 5 дугаар сард Энхжаргалтай холбоотой бүх банкны захирлууд өргөн барьсан бичгийг мэдэх үү?

А.Батсүх:- Мэднэ.

З.Энхболд:-Наад хүн чинь тухайн үед Монголбанкинд багтаж шингэхээ байгаад Лондонд албан тушаал гаргаж явуулсан шүү дээ, та нар. Хувийнхаа Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагааны төлөө бусад банкнуудыг хяхаж хавчаад, нөгөөдүүл нь тэсэхээ болиод бүх банкны захирлууд гарын үсэг зурж тийм гомдол гаргаж байсан юм.  Одоо тэр банк нь Трансбанк болчихсон. Банкны үүсгэн байгуулагч нь аав нь, дараа нь ээжид нь шилжсэн. Гэр бүлийн банк. Ашиг сонирхлын зөрчилгүй, хувьдаа банкгүй хүн зөндөө байна шдээ, уг нь.

А.Батсүх:-Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхгүй байна. Таны хэлсэн банкинд ажиллаж байгаагүй.

Ийм яриа болсон юм. Харин Эдийн засгийн байнгын хорооны дарга Ганхуягийг яагаад ийм хүнийг дэмжиж оруулж ирснийг нь асуухад тэрээр “А.Батсүх албан бусаар надтай уулзаж, энэ хүнийг дэмжих нь зүйтэй юм гэж хэлсэн. Би ийм ашиг сонирхлын зөрчилтэй гэж мэдээгүй юм байна. А.Батсүх та илүү хянамгай ажиллах ёстой байж” гэж хэлсэн юм.

Харин нэр дэвшигч Д.Энхжаргал “Тэр банкийг Швейцари дахь хүн эзэмшиж байгаа. Тиймээс зөрчилгүй гэж бодож байна. Би мэргэжлийнхээ дагуу шудрага ажиллана” гэж хэллээ.

 Харин С.Баярцогт гишүүн арав гаруй жил дэд ерөнхийлөгчгүй байсан тус банкинд дэд ерөнхийлөгчийн хэрэг байсан эсэхэд эргэлзэж байлаа. Ашиг сонирхлын зөрчилтэй, Монголбанк цус ойртсон зэрэг олон олон шүүмжлэл хүртсэн ч Д.Энхжаргал гэх бүсгүй Монголбанкны дэд ерөнхийлөгч боллоо.

О.Ариунбилэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан