Залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медалийг хийж бүтээснээрээ тэргүүлсэн мундагчууд хүртдэг гэсэн ойлголт ард хоцров бололтой.
Энэ шагнал хамт олон дундаасаа шалгарсан залуусыг цаашид илүү амжилт гаргахад ташуур өгч шагнадаг үнэ хүндтэй шагнал байв. Гэтэл залуу хүнд үнэ хүндтэй байсан өнөөх медаль чинь захын лангуун дээр өрөөтэй бараа шиг л үнэгүйджээ. Хэн сайн ажилласанд нь биш, хэн мөнгөтэйд нь өгдөг өнгө төдий төмөр болжээ. Энэ бол залуу хүнд урам өгч, илүү амжилт өөд дууддаг хүсэл тэмүүллийн медаль байв.
Тэгвэл өнөөдөр нэг бүрийг нь 292 мянган төгрөгөөр үнэлэн, эрээ цээргүй худалдаж байна. Ийм үнээр ганц медаль бус залуучуудын харш модны наадамд оролцох эрхийн бичиг, “Тэргүүний залуу 2013” номд нэрээ мөнхлөх боломж зэрэг шинэ жилийн баярын давхар давхар бонус дагалдуулна хэмээн сурталчилж байхыг олж мэдлээ.
“Нэхэмжлэх” гэсэн хуудсан дээр “Тусгаар тогтнол” тэргүүний залуучууд, залуу оддын нэгдсэн ёслолын оролцооны хөтөлбөр” гээд хаалтанд Харшийн наадмын хөтөлбөр, “Тэргүүний залуу 2013”, номын хураамж, “Тэргүүний залуу” алтан медалийн хураамжийн нийт төлбөр 292 мянган төгрөг гэж бичсэнийг харахаас нааш чихэндээ итгээгүй юм. Яг л пицца захиалахад дагалдаж ирдэг урамшууллын ундаа, сэтгүүл сэлт шиг л албан байгууллагын ширээн дээр хөглөрч байна.
Нэгэн танилын маань компанид Залуучуудын холбоо гэж хаягласан, үнэтэй хэр нь үнэгүй дугтуйтай илгээмж ирсэн нь энэ байв.
Ийм үнээр шагнуулснаа мэдсэн хүний царай улайж, медалиа энгэрээсээ авч шидмээр санагдах болов уу. Манай өнөөгийн нийгэмд үнэ цэнэ гэх ойлголт уланд гишгэгдэн, уусан алга боллоо. Шилдгүүд л энгэртээ медаль гялалзуулж, үүнийгээ дагаад нийгэмд эзлэх байр суурь бэхждэг гэх ойлголт ч улам бүр бүдгэрсээр.
Г.Ялгуун