Одоогоос хоёр жилийн өмнө Монголын шоу нэвтрүүлгийн ертөнцөд хамгийн их шагналын сантай гэсэн тодотголтой нэвтрүүлэг мэндэлсэн нь “50 саяын уналт” шоу нэвтрүүлэгт билээ. Аав хүү, ах дүү, амраг хос, анд найзууд гэх мэт 2 хүнээс бүрдсэн баг нэвтрүүлгийн зүгээс тавих 8 асуултанд хариулснаар 50 хүртэлх сая төгрөг хожих боломжтой.
“50 саяын уналт” нэвтрүүлгийн түүхээс сөхөн үзвэл, анх 2010 онд Их Британий “Channel 4“ сувгаар “The Мillion Pound Drop” нэртэйгээр гарсан бөгөөд жил хүрэхгүй хугацаанд 14 орны сувгууд тус нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн байна. Манай улсын хувьд “Боловсрол суваг” телевиз “50 саяын уналт” шоу нэвтрүүлгийн эрхийг авч Монголын телевизүүд дотроос анх удаа албан ёсны эрхтэйгээр бэлтгэн хүргэж байгаа билээ. 2011 оны 9 сард гарсан даруйдаа телевиз үзэгчдийн дуртай нэвтрүүлэг болсон энэхүү шоу нэвтрүүлгийн шинэ улирлын нээлт эхлэх гэж байгаатай холбогдуулан тус нэвтрүүлгийн уран бүтээлчидтэй уулзаж ярилцлаа.
“Боловсрол суваг” телевизийн уран бүтээл хариуцсан захирал, "50 саяын уналт" нэвтрүүлгийн ерөнхий продюсер Н.Отгонбат: “Дахин хоёр жил үзэгчдийг уйдаахгүй”
Сурвалжлагч: “50 саяын уналт” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын дугаарууд ямар онцлогтой болох вэ?
Продюсер: Мэдээж Их Британийн “Endemol” компаниас худалдан авсан, албан ёсны эрхтэй нэвтрүүлэг учраас олон улсын стандартаа барьж хийнэ. Тоглоомын дүрмэнд бол ямар нэгэн өөрлөлт байхгүй. Манай телевизийн уран бүтээлчид, инженер техникийн албаныхан гурав дахь жилдээ хийж байгаа учраас илүү туршлагажсан байгаа. Тиймээс тайз засал, гэрэлтүүлгийн хувьд өмнөх жилийн нэвтрүүлгээс илүү өөр харагдах байх. Мөн энэ жилийн нэгэн том онцлог бол “50 саяын уналт” апликейшн гарах явдал юм. Энэ апликейшнийг iPhone, Android үйлдлийн системтэй төхөөрөмжөөр болон Facebook-ээр тоглох боломжтой болно. Тэгэхээр үзэгчид маань “50 саяын уналт” нэвтрүүлэгт орж чадахгүй ч гэсэн өөрийн мэдлэгээ сорих боломжийг бүрдүүлж өгнө. Мөн апликейшнээр сайн тоглосон тоглогчдыг үндсэн нэвтрүүлэгт урьж оролцуулах төлөвлөгөөтэй байгаа.
Сурвалжлагч: “Боловсрол суваг” телевиз энэ нэвтрүүлгийн албан ёсны эрхийг авахад “Endemol” компаниас ямар шалгуур тавьсан бэ?
Продюсер: Дэлхийд рейтинг өндөртэй ийм төрлийн нэвтрүүлгийг албан ёсны эрхтэй бүтээнэ гэдэг энэ төсөл дээр ажиллаж байгаа хүмүүсээс маш их мэдлэг, хүч хөдөлмөрөөс гадна өндөр зохион байгуулалт шаарддаг. “50 саяын уналт” нэвтрүүлэг техник, автоматжуулалт, програм хангамжийн янз бүрийн шийдлүүдийг шаарддаг. Студи дотор байгаа бүх техник хоорондоо холбоотой ажиллах шаардлагатай. Тухайлбал, мөнгө унадаг автомат тавцан, дууны болон гэрлийн эффектүүд нь нэгэн зэрэг нэг удирдлагаар ажиллах шаардлагатай байдаг. Монголд өмнө нь, мөн одоо ч ийм шийдэлтэй нэвтрүүлэг хийгдээгүй байна. Их Британийн “Endemol” компанийн зүгээс өөрийн продюсерийг манай улсад илгээн, эхний нэвтрүүлгийн бичлэгийг хамт хийсний үр дүнд цаашид үргэлжлүүлэн хийх зөвшөөрлийг олгодог. Өнгөрсөн жил энэхүү шоу нэвтрүүлгийг санаачлагч, продюсер хатагтай Мариэк Фрэнк манай улсад ирж бидэнтэй хамт ажилласан юм. Энэ жил бидний хүсэлтийн дагуу эрх олгогч компанийн зүгээс илүү техник ажиллагаан дээр зөвлөн ажиллах продюсерийг илгээхээр ярилцаж байгаа.
Сурвалжлагч: Энэхүү албан ёсны эрх хэдэн жилийн хугацаатай вэ?
Продюсер: Албан ёсны эрхийн хугацааны хувьд "Боловсрол суваг" телевиз "Endemol" компанитай жил бүр гэрээгээ шинэчлэн хийдэг. Яг одоо 2014 оны гэрээгээ үзэглэж байна. Цаашид энэ нэвтрүүлэг Монголын үзэгчдэд хэр их таалагдаж байгаагаас хамааран бид гэрээгээ сунгах эсэхээ шийднэ. Дахиад 2 жилийн хугацаанд үзэгчийг уйдаахгүй шоу нэвтрүүлэг байх болно гэж итгэж байгаа.
Нэвтрүүлэг гарч эхэлсэн хугацаанд нийт 104 дугаар үзэгчдэд хүрч, ойролцоогоор 200 гаруй хүн оролцсон байна. Тэднээс 50 сая төгрөг хожсон тохиолдол хараахан гараагүй ч 1, 2, 3, 5, 6 саятнууд хэд хэд тодорч нийт 30 гаруй сая төгрөгийг оролцогчид хожжээ. Харин 20 гаруй оролцогчид 1-р асуулт буюу хамгийн энгийн асуултад мөнгөө буруу байршуулснаар 50 сая төгрөгөө унагаасан байна. Иймээс оролцогчид хэрхэн бэлдэх хэрэгтэй болон нэвтрүүлгийн багийнхан оролцогчдоо хэрхэн сонгон шалгаруулдаг талаар “50 саяын уналт” шоу нэвтрүүлгийн ерөнхий найруулагч Б.Дамдинсүрэнтэй ярилцлаа.
“50 саяын уналт” шоу нэвтрүүлгийн ерөнхий найруулагч Б.Дамдинсүрэн: “Мэдлэг, логик сэтгэлгээ, аз гурав чухал”
Сурвалжлагч: “50 саяын уналт” шоу нэвтрүүлэгт бүтэн жилийн хугацаанд нийт хэдэн оролцогч оролцох боломжтой вэ?
Найруулагч: “50 саяын уналт” шоу нэвтрүүлэг долоо хоногт нэг буюу жилд 52 дугаар гардаг. Ойролцоогоор 100 гаруй оролцогчид орох боломжтой. Гэтэл нэвтрүүлгийн бүртгэл эхэлснээс ердөө нэг сарын дараа гэхэд 700 гаруй хүмүүс бүртгүүлсэн байдаг. Тиймээс сонгон шалгаруулалт хийхээс өөр аргагүй болдог.
Сурвалжлагч: Тэгэхээр сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулдаг юм бол?
Найруулагч: Бид манай телевизэд албан ёсны эрхийг өгсөн Их Британийн “Endemol” компаниас оролцогч шалгаруулах тодорхой чиг үүргийн дагуу эхлээд дэлгэрэнгүй асуулга бөглүүлж шалгаруулдаг. Асуулгад тэнцсэн оролцогчидтой камертай ярилцлага хийснээр нэвтрүүлэгт оролцох эрхийг олгодог. Мэдээж олон камерын өмнө 50 саяын төлөө өрсөлдөх учраас энэ шалгаруулалт их чухал юм.
Хүмүүс надаас зөвлөгөө авалтгүйгээр өөрсдөө мундаг төлөвлөгөө боловсруулж орж ирдэг шүү дээ. “50 саяын уналт” нэвтрүүлгээс мөнгө хожихын тулд гурван нөхцлийг бүрдүүлсэн байх хэрэгтэй. Нэгдүгээрт мэдээж мэдлэг, хоёрдугаарт логик сэтгэлгээ, гуравдугаарт аз юм. Энэ гурван хүчин зүйлийн аль нэг нь дутахад мөнгө хожиход хэцүү дээ.
Нэвтрүүлэгт оролцох хүсэлтэй ч хараахан бүртгүүлж амжаагүй хүмүүст мэдээлэхэд бүртгэл 11-р сарыг дуустал “Боловсрол суваг” телевизийн байранд үргэлжлэх бөгөөд бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, 1 хувь цээж зургаа авч очих шаардлагатай юм байна. Ийнхүү “50 саяын уналт” шоу нэвтрүүлгийн 2014 оны шинэ улирлын нээлт эхэлж байна. Нэвтрүүлгийн уран бүтээлчид болон оролцогчдод амжилт хүсье.