МАН-ын Удирдах зөвлөл өнгөрөгч баасан гаригт хуралдаж, бүтэц, зохион байгуулалтын асуудал хэлэлцсэн байна.
Намын дарга, Бага хурал, ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөл гэхчилэн дээд бүтцээ шинэчлээд буй Ардын нам Удирдах зөвлөлийн дэргэдэх Ажлын алба буюу Хэрэг эрхлэх газраа шинэчлэн зохион байгуулжээ.
Хэрэг эрхлэх газрын харьяа зургаан хэлтсийг газар болгон өөрчилж, зарим удирдлагыг шинээр томилсон байна. Тухайлбал, Эдийн засгийн бодлогын газрын даргаар н.Даваасүрэн, Эрх зүй, аюулгүй байдлын газрын даргаар Ш.Раднаасэд, Сан хөрөнгийн газрын даргаар Ж.Тамир, Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын даргаар Ж.Ариунзаяа, Хэвлэл мэдээлэл, технологийн газрын даргаар Н.Дэмбэрэл, Нийгмийн боддогын газрын даргаар С.Чинзориг нарыг тус тус томилжээ.
Нэрнээсээ эхлээд эрхлэх асуудлын хүрээ нь нэлээд өөрчлөгдсөн энэхүү шинэ бүтцэд удирдлагаар томилогдсон хүмүүсийн гурав нь өмнө нь хэлтсийн даргаар ажиллаж байсан Ш.Раднаасэд, Ж.Тамир, Н.Дэмбэрэл нар юм. Харин шинээр томилогдсон Ж.Ариунзаяа нь Ерөнхий сайд агсан П.Жасрайн зээ бол Даваасүрэн нь нийслэлийн ЗДТГ-т ажиллаж байжээ. Харин С.Чинзориг нь УИХ-ын 2012 сонгуулиар Өвөрхангай аймагт өрсөлдөөд “унасан” билээ.
Өмнө нь Намын байгууллагын хэлтсийн дарга нь Хэрэг эрхлэх газрыг давхар удирддаг байсан бол энэ удаа намын ерөнхий нарийн бичгийн дарга шууд удирдах гэнэ.
Түүнчлэн газар нь дотроо хэд хэдэн хэлтэстэй байхаар яригдаж байгаа ч Хэрэг эрхлэх газрын ажилтан, ажиллагсдын тоог нэлээд цөөлөхөөр байгаа аж.
Шинэ бүрэлдэхүүнээр гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан газар, хэлтэс төлөвлөөгүй нь гадаад харилцаа хариуцсан орон тооны нарийн бичигтэй болсонтой нь холбоотой бололтой.
Б.Уран