gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.20
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дуусашгүй, дундрашгүй, мятрашгүй, шавхагдашгүй Ц.Балхжав

У.Бадамцэцэг
Соёл урлаг
2013-10-31
0
Twitter logo

Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар хамтран зүтгэгчээ таван үгээр товчхон тодорхойлсон нь энэ.

Нэг нь яруу найргаар нөгөөх нь хөгжмөөрөө холбогдож өнөөдрийг хүртэл урлагийн ертөнцөд он цагийг элээж буй болохоор хэн бүхнээс илүү нэг, нэгнийгээ мэдэх нь дамжиггүй.

Ү.Хүрэлбаатар яруу найрагч “Миний дуунууд-2013 тоглолт 15 дахь намартайгаа золгож байна. 15 жил тасралтгүй тоглолт хийнэ гэдэг бол дахин давтагдашгүй түүх болон үлдэх зүйл юм шүү. Жил бүр энэхүү тоглолт цоо шинэ сэтгэгдэл надад төрүүлж чаддаг. Дууны шүлэг бичээд Ц.Балхжавын гараар оруулсан байхад даль жигүүр нь ургаад л явчихна. Хөгжмийн урлагт Балхааг алдаагүй байсан бол тэр томоохон яруу найргийн төлөөлөгч болох байлаа” гэсэн урмын үгийг нэмж хэллээ.

“Миний дуунууд” тоглолтын ар талыг 15 жил тасралтгүй хариуцаж байгаа хүн бол “UBS” телевизийн уран бүтээл эрхэлсэн дэд захирал Ж.Баяр.

15 жилийн өмнө Соёлын тэргүүний ажилтан байсан уран бүтээлчид өдгөө гавъяатууд болж. Залуухан уран бүтээлчид маань өнөөдөр СТА болж аль хэдийнэ туршлагатай болжээ. Бид нар хийсэн 15 жилийн хөдөлмөр талаар болоогүйн том баталгаа энэ.

15 жилийн өмнө СТӨ-нд ганцхан өдөр тоглоход үзэгчид сэтгэл дундуур байсан. Дараа жил томсгоод Бөхийн өргөөнд тоглосон. Өдгөө “УБ палас”-ын концертын их танхимд гурван өдрийн турш тоглодог боллоо. Палас ч багадаад байгаа учраас Төв цэнгэлдэх л тоглох ч юм билүү гэж хэлсэн нь аргагүй л арын албаны хүний үг гэлтэй.

Хөгжмийн зохиолч Б.Чинбат “Миний дуунууд-2013 бол яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучдын чансааг шалгах уран бүтээлийн хүчирхэг том тайз. Тийм ч учраас би зүрх сэтгэлээрээ өөрийн чадах хэмжээнд төгөлдөр хуур, бөмбөр тоглох болно” хэмээн амаллаа.

Урлагийн гавъяат зүтгэлтэн, Пентатоник наадмын таван удаагийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Балхжавын “Миний дуунууд-2013” энэ жил 15 нас хүрч байгааг уншигч та бүхнээс эхлэлээс ойлгосон биз ээ.

Хөгжмийн зохиолч гэсэн тодотголтойгоор 1999 онд “Сэтгэлийн хөг” анхны уран бүтээлийн тоглолтоо хийж байсан уран бүтээлчийн содон шинэ дуунууд өнөөдрийг хүртэл танхим дүүрэн үзэгчдийн алга ташилтаар үнэлгээ авч тасралтгүй эгшиглэж. Цаашдаа ч хөг аялгуу тасралтгүй үргэлжилсээр....

“Миний дуунууд-2013” тоглолтод Төрийн соёрхолт дуучин Д.Болд, “Чингис хаан” хамтлагийн Д.Жаргалсайхан, зууны манлай поп дуучин Б.Сарантуяа, гавъяат жүжигчин Т.Ариунаа, Б.Дашдондог, Г.Ариунбаатар, Ө.Уянга, У.Уранчимэг, ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин Б.Амархүү, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Камертон”, “Номинталст” зэрэг рок, попын үе үеийн шилдгүүд ирэх сарын 7, 8, 9-нд “УБ Палас”-ын концертын их танхимд чуулах нь ээ.

У.Бадам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан