'Тэмээний ноос-шийдэл хайх нь’ сэдэвт олон талт хэлэлцүүлэг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд өнгөрсөн баасан гаригт болов.

‘Оюу толгой’ компани уг хэлэлцүүлгийг анхлан санаачилж санхүүжүүлсэн юм. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, 'Гэрэгэ партнерс' компанийн хамтран зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Оюуны өмчийн газар, Монголын ноос, ноолуурын холбоо, Нэхмэлийн хүрээлэн, 'Сор', 'Говь', 'Гоёо', 'Ээрмэл' зэрэг үндэсний үйлдвэрлэгчид, Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Манлай сумын удирдлага, малчдын төлөөлөгчид оролцов. Тэмээний ноос бэлтгэх, боловсруулах, түүгээр хийх бүтээгдэхүүний нэр төрөл, нэр хүндийг өргөж хэрэглэгчдэд таниулах, өрсөлдөх давуу талыг сайжруулж зах зээлийг тэлэх, эрэлт, борлуулалтыг нь нэмэгдүүлэх арга замыг хамтран эрэлхийлж, нэгдмэл шийдэлд хүрэх нь хэлэлцүүлгийн гол зорилго байлаа.
МҮХАҮТ-ын орлогч дарга Ц.Янсанжав хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ Оюу Толгой компани уул уурхайн том бүтээн байгуулалтыг өрнүүлэхийн зэрэгцээ компанийн сайн засаглалыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлж, бусад аж ахуйн нэгжүүдэд үлгэр дууриал болж байдаг билээ. Тус компанийнхан манай танхимын гишүүн 30 гаруй аж ахуйн нэгжийн төлөөллийг өмнийн говь дахь Оюу Толгойн уурхайтай саяхан танилцуулсан юм. Өнөөдөр тэмээний ноосны тухай өргөн хүрээг хамарсан энэхүү хэлэлцүүлгийг санаачлан санхүүжүүлж байгаад талархлаа илэрхийлье” гэв.
Энэ үеэр Оюу Толгой компанийн Бүсийн хөгжил, нийгмийн хэлтсийн захирал Ш.Байгалмаа, 'Гэрэгэ партнерс' компанийн зөвлөх В.Шинэнэмэх, ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, Монголын ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу, 'Сор кашмер' компанийн захирал М.Эрдэнэтуяа, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Ганбат нарын зэрэг хүмүүс 'Оюу Толгой' компанийн үйл ажиллагаа явуулдаг сумдад хийсэн тэмээний ноосны нэмүү өртгийн сүлжээг шинжилсэн судалгаа, ҮХААЯ-наас тэмээний ноосны талаар баримталж буй бодлого, хэтийн төлөв, говийн тэмээний ноосны газар зүйн заалтын нөхцөл байдал, ашиглахад тулгамдаж буй бэрхшээл, тэмээний ноосны боловсруулалт, түүний онцлог, хүндрэл, боломж, ноосны урамшуулал, ирээдүйн чиг хандлага, баримтлах стратеги зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. 'Оюу Толгой' компанийн Бүсийн хөгжил, нийгмийн хэлтсийн захирал Ш.Байгалмаа “торомны ноосоор хийсэн бүтээгдэхүүн ноолуурынхаас дутахгүй тансаг зэрэглэлд багтаж, дэлхий дахинаа Монгол улсын нэрийн хуудас болохуйц шилдэг брэнд болох эхлэл тавигдаж байна” гэв.
Оюу Толгой компани уурхайтайгаа зэргэлдээ орших Ханбогд, Манлай, Баян-Овоо болон Даланзадгад сумын тэмээний ашиг шимийг эцсийн бүтээгдэхүүн болгох, нэмүү өртөг шингээх үе шатыг тодорхойлж, өртгийн сүлжээний зураглал бий болгох, өртгийн сүлжээнд оролцогчдын харилцан хамаарлыг илрүүлэх зорилгоор өргөн хүрээтэй судалгааны ажлыг 'Гэрэгэ партнерс', 'Нутаг түншлэл' компанид захиалан хийлгэсэн юм. Судалгааны ажлын үндсэн зорилго нь Оюу Толгойн уурхайтай ойролцоо нутагладаг малчдад тэмээ, ямааны гаралтай түүхий эдийн ашиг шимийг бүрэн гүйцэд бэлтгэн борлуулахад туслах, тэднийг зах зээлийн үндсэн тоглогчидтой холбож, бизнесийн харилцаанд оруулах замаар Өмнөговь аймгийн мал аж ахуйн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах явдал юм. Энэ хоёр компани дээрх судалгааг энэ оны эхний хоёр сард багтаан гүйцэтгэжээ.
Өмнөговь аймаг бол хоёр бөхт тэмээний өлгий нутаг билээ. Ялангуяа Ханбогд, Баян-Овоо сум 'Галбын говийн улаан' омгийн тэмээний нутаг. Өнгөрсөн оны эцсийн байдлаар Монгол улс 305,800 тэмээтэй байв. Үүний 32 хувь буюу 97.3 мянга нь Өмнөговь аймагт бий. Дээрх судалгаанд хамрагдсан дөрвөн суманд 35.8 мянган тэмээ байгаа нь Монголын тэмээн сүргийн 12 хувийг эзэлж байгаа аж. 20,389 тэмээтэй Ханбогд сум тэмээнийхээ тоогоор улсад нэг, 8,816 тэмээтэй Манлай сум гурав, 5,049 тэмээтэй Баян-Овоо сум найм, 1,559 тэмээтэй Даланзадгад 15 дугаар байрт ордог юм байна. Дээрх дөрвөн сумын тэмээний тоо тэмээн сүргийнхээ тоогоор улсад аман хүзүүддэг Баянхонгор аймгийнхаас ч илүү гэсэн үг. Нэг тэмээнээс дунджаар дөрвөн кило ноос авна гэж тооцвол Ханбогд, Баян-Овоо, Манлай сумынхан 130 гаруй тонн тэмээний ноос бэлтгэх боломжтой юм.

Өөрөөр хэлбэл, тэмээний ноосны ихээхэн нөөц байгаа хэрэг. 537 тэмээтэй Ж.Тогтохсүрэн Ханбогд сумын хамгийн олон тэмээтэй малчин юм. Тэдний торомны ноос 14.53 микронтой байгаа нь ноолуурынхтай бараг адилхан гэсэн үг. Эдгээр суманд тэмээний ноосыг чухалчлан үзсэний учир чухам энэ юм.
Баян-Овоо сумын Засаг дарга Х.Батболд хэлэлцүүлгийн үеэр чихэнд чимэгтэй нэг мэдээ дуулгав. Тус сумынхан ирэх оны эцсээр 1,000 тэмээний уралдаан зохион байгуулж, Гиннесийн номд бүртгүүлэхээр зориг шулууджээ. Өмнө нь Өвөрмонголд 300-гаад тэмээ уралдуулж дээд амжилт тогтоосон үзүүлэлт байдаг аж. Хэлэлцүүлгийн үеэр тэмээний ноос, ямааны ноолуур зэрэг газар зүйн заалттай бүтээгдэхүүний мини үзэсгэлэнг олны хүртээл болголоо.