gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Олон гоё хүнсний бүтээгдэхүүний шошго нь “ална ч” гээд байгаа юм уу, “аварна” ч гээд байгаа юм уу...

О.Ариунбилэг
Нийгэм
2013-10-28
0
Twitter logo

“Манай нөхөр сая америк явж ирэхдээ элгэнд ёстой сайн эм авчирсан. Тэгээд хямдхан зарж байгаа”, “тэрний оруулсан сүлжээний эм зүрхэнд ёстой сайн гэсэн”, “герман явж ирэхдээ авчирсан D витаминуудыг хямдхан зарлаа” гээд л хаанаас, хэний зөвшөөрлөөр хэн ч оруулсан юм бүү мэд эмүүдийг дур зоргоороо зарна.

Эмийн сангуудад байгаа ихэнх эмүүдэд монгол тайлбар байхгүй учраас эмийн санчийн үгэнд орж авна.

Сүүлийн үед соёл урлаг төдийгүй хүнсний салбарт хүч түрж буй Солонгос бичигтэй хүнс хаа сайгүй. Юу ч гээд биччихсэн байдаг юм. Олон ангит киног нь үзээд байхаар солонгос хэлтэй болчихно гэж байдаггүй л байлтай. Ганц солонгосоор зогсохгүй япон, хятад, герман, франц гээд олон орноос бараа бүтээгдэхүүн нийлүүлэгдэх болж. Бүгдээрээ л эх хэлээрээ бичигдэнэ. Монголчууд Оросоос “салснаасаа” хойш орос ч хэлгүй, англи ч хэлгүй болчихоод байгаа энэ үед хэрэгтэй ч эд гээд байгаа юм уу, хэрэггүй шүү ч гээд байгаа юм уу ёстой ойлгох юмгүй баахан бүтээгдэхүүн өрөөтэй.

Урбанек гэхэд л манай зах зээлд 2002 оноос хойш л бараагаа нийлүүллээ. Тэгсэн атлаа өнөөдрийг хүртэл монгол тайлбартай шошго нэг ч удаа наагаагүй л байна. Задлаад хэд хоногт хэрэглэх ёстой, ямар нөхцөлд, хэдэн хэмд хадгалах ёстойг польш хэлээрээ бичсэн л байдаг байлгүй, харин Монголчууд мэдэхгүй.

Мөн хүүхдийн сүү сүүн бүтээгдэхүүн энд тэндээс ихээр нийлүүлэгдэх болж. Америк, япон, солонгос барааны дэлгүүрүүд болон зарим нэг лангуунууд тухайн бараа бүтээгдэхүүнийг дагнан импортлоно. Нялх хүүхдийн хэрэглэх хүнс бол хамгийн ихээр анхаарууштай зүйл байлтай. Гэвч бас л монгол заавар байхгүй. “Социализмын” гэгдэх үед хүүхдийн эрүүл мэндэд ихээр анхаардагийн тод жишээ “Хүүхдийн сүүний газар” гэж байлаа. Энд бүх бүтээгдэхүүн нь өндөр шаардлагыг хангасан, эхчүүд ч очоод л авчихдаг санаа амар байж. Гэтэл одоо бол гадаадаас хэн нь бүү мэд оруулж ирсэн бүтээгдэхүүнийг “тэр сайн гэнэ” гэх аман мэдээллээр дамжин худалдаж авна. Хүүхэддээ генийн өөрчлөлттэй хүнс ч хэрэглэж байгаа юм уу мэдэхгүй шүү дээ.

Энэ мэт хүнс болоод эмийн бүтээгдэхүүнд хяналт тавьж байгаа байгууллага нь ч юу хийдэг юм. Хэлж ярихаар “боловсон хүчин дутагдалтай, тэр бүхэнд хүрч ажиллаж чадахгүй байна” л гэнэ. Тэгээд бас болоогүй энэ мэт асуудлууд нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ч хамаатай юм шиг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ч хамаатай юм шиг, хил гаалийн байгууллагад ч хамаатай юм шиг, Хүнс хөдөө аж ахуйн яамд ч, Эрүүл мэндийн яамд ч хамаатай юм шиг атлаа хэнд нь ч хамаагүй юм шиг эзэнгүйднэ.

Жишээ болгон ярих дуртай Америк улс гэхэд Food and Drug Administration буюу Хүнс эмийн албатай. Энэхүү байгууллага болон түүний салбарууд нь хүний идэж ууж, хэрэглэх бүхий л зүйл буюу эм, хүнс, ундны усны эрүүл ахуй, чанарын аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээн ажилладаг. Манайд ийм л байгууллага дутагдаад байх шиг.

Гадаах хаягуудаа Монгол болгоё л гээд байна. Үнэндээ гадаах хаяг нь гадаадаараа байвал гаднынхан үйлчлүүлэх нь эдийн засагт ашигтай. Харин одоохондоо тусгайлан байгууллага бий болгож чаддаггүй юмаа гэхэд хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 хувийг импортоор хангадаг орны хувьд бүтээгдэхүүнийх нь шошго л Монгол хэлээр байж гэмээ нь бидэнд болон бидний үр хүүхдийн эрүүл мэндэд ашиг тустай.

М.Жаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан