Судалгаагаар манай улсын насанд хүрсэн нийт иргэдийн 7,4 хувь нь архинд донтох эмгэгтэй гэж гарчээ. Үүнээс үзэхэд архидан согтуурах явдал өдрөөс өдөрт залуужиж байна.
Согтууруулах ундаа Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц түвшинд байгаа нь хүн бүрийн сэтгэл зовинох ёстой асуудал болоод байгаа юм.
Хууль зүйн яам “Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих, тэмцэх” ажлын хүрээнд “Сэтгэлийн анир” төрийн бус байгууллагатай хамтран “Эрүүл сонголт-Тайван амьдрал” төслийг хэрэгжүүлж хамтран ажиллахаар болжээ.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн архи хэтрүүлэн хэрэглэдэг, архины хамааралтай 600 иргэнийг сайн дурын үндсэн дээр сэтгэл заслын хөтөлбөрт хамруулах бөгөөд уг хөтөлбөр нь долоо хоногт гурван удаа болох аж.
Түүнчлэн төслийг хэрэгжүүлэгчдийн мэдээлж буйгаар тус хөтөлбөрийн зорилго нь архины хэрэглээний түвшинг тодорхойлсны үндсэн дээр архинаас гарах хүсэл эрмэлзэллийг дэмжих, архины хэрэглээгээ багасгах, донтохоос урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийн талаар мэдлэг олгоход орших юм.
Мөн хөтөлбөрийн шугамаар нь эрүүл амьдралын хэв маягийн талаар мэдлэг олгох сургалт явуулаад зогсохгүй тэдний гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх аж.
Бүтэн нэг жилийн хугацаанд хэрэгжих уг төсөлд архинаас хамааралтай хүн бүр хамрагдах боломжтой.
Х.Шинээ