gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Уул уурхайн яам ирэх онд геологи хайгуулын салбарт 10 тэрбум төгрөг төсөвлөжээ

2013-10-21
0
Twitter logo
0
Twitter logo
2013-10-21
Төсвийн шинэтгэлийн бодлогын хүрээнд төсвийн мэдээлэл нь олон нийтэд ил тод байх ёстой. Үүний дагуу салбар яамдын төсвийн тухай мэдээллийг цуврадаар хүргэж байгаа билээ.

Энэ удаа Уул уурхайн яамны энэ оны төсвийн тодотгол болоод УИХ-д өргөн барьсан 2014 оны төсвийн төслийг нь танилцуулж байна.

Уул уурхайн яам нь манай улсын төсвийн орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг гэхэд болно. Энэ утгаараа салбарынхаа хүрээнд Засгийн газраас гаргасан бодлогын зорилтын дагуу “Хэмнэлттэй, үр ашигтай байх” бодлогыг баримтлан ажиллаж байгаа аж.

Тус яамнаас гаргасан энэ оны төсвийн тодотгол нь улсын хэмжээнд анх төлөвлөж байсан төсвийн мэдээлэлтэй харьцуулахад зөрүү гарсантай холбогдуулж төсвийн тодорхой зардлуудад хасалт хийж байгаа аж.  Үүний дагуу Уул уурхайн яам бараа үйлчилгээний бусад /гадаад, дотоод томилолт, бичиг хэрэг, шуудан холбоо гэх мэт/ зардлуудад гол тодотгол хасалтуудыг хийгээд байгаа гэнэ. Харин бараа үйчилгээний /цалин хөлс, тэтгэмж, даатгал гэх мэт/ зардлуудыг хэвээр үлдээсэн байна. Урсгал зардалд бараа үйлчилгээний болон бараа үйлчилгээний бусад зардал ордог байна.

Түүнчлэн 2013 онд тус яамны урсгал зардал нь жилийн байдлаар  11 тэрбум төгрөг байсан. Уг дүн нь Уул уурхайн яамны харьяа агентлаг болох Ашигт малтмалын газар, Газрын тосны газрын нийлбэр аж. Харин энэ оны төсөвт хийх тодотголоор 809 сая төгрөгийг хасах саналыг тус яамнаас оруулжээ.

 УИХ-д өргөн барьсан 2014 оны төсвийн төслөөр тус яамнаас улсын нэгдсэн төсөвт нийт 243 тэрбум төгрөгийн орлого оруулна гэсэн төлөвлөгөөг өгсөн. Үүний 214 тэрбум төгрөгийг Газрын тосны газар, 28 тэрбум төгрөгийг Ашигт малтмалын газраас оруулах гэнэ.

2013 онд тус яамны нийт орлого 192 тэрбум төгрөг байсан бол ирэх жил орлогын төлөвлөгөөг  243 тэрбум төгрөг буюу 51 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаа аж. Мөн Монгол Улс газрын тос экспортлогч орон болсон. Үүнтэй холбогдуулан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газарт орох ашиг нь 148 тэрбум төгрөг байсныг ирэх онд  66 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэжээ. Харин Ашигт малтмал нь тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хураамжаас бүрддэг. Засгийн газраас замбараагүй лиценз олголтыг зогсоох үүднээс үүнийг түр зогсоогоод байгаа. Ингээд лиценз олголтын  тоо буурсантай холбоотойгоор улсын төсөвт оруулах орлого ч буурч байгаа аж. Тухайлбал энэ онд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хураамжаас 43 тэрбум төгрөгийн орлого оруулсан байна. Тэгвэл  2014 онд улсын төсөвт оруулах орлогын төлөвлөгөө нь 28 тэрбум төгрөг болж буурчээ.  Мөн тус яамнаас Засгийн газраас барьж буй бодлогын хүрээнд ирэх оны урсгал зардлын хэмжээг энэ оны зардлын түвшинд барихаар төлөвлөж байгаа гэнэ.

Уул уурхайн яамнаас хөрөнгө оруулалтаа энэ жил зургаан тэрбум байсныг ирэх онд  дөрвөн тэрбум болгожээ. Хөрөнгө оруулалтын мөнгөн дүн багассан шалтгаан нь ирэх оны УИХ-д өргөн барьсан төсөлд барилга байгууламж барих төслөөс гадна түүнд хийх судалгаа, зураг төсөл гэх мэт зардлууд ороогүй байгаа аж. Энэ нь нийт хийх хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөг Эдийн засгийн яам хийхээр болсонтой холбоотой байна. Тухайлбал гурван зэргэлдээ суманд дунд сургууль барилаа гэхэд эдгээрийн зураг төсөл нь хэдий адилхан боловч  мөнгөн дүн нь хоорондоо хоёр тэрбум төгрөгийн зөрүүтэй байх жишээтэй. Тиймээс дээрх зөрүүтэй зардлыг багасгах үүднээс Эдийн засгийн яам бусад яамны зураг төслийн төлөвлөгөөг стандартын дагуу нэгдсэн байдлаар гаргахаар болж байгаа аж.

Ирэх оны төсвийн төслөөр нэмэгдэж буй зардал нь геологи хайгуулын зардал юм. Геологи хайгуулын зардал сүүлийн жилүүдэд огцом нэмэгдээгүй байна. Харин энэ оны тухайд геологи хайгуулын салбарт 7.3 тэрбум төгрөг төсөвлөсөн бол ирэх оны УИХ-д өргөн барьсан төсөлд 10 тэрбум төгрөг болгон нэмэлт өөрчлөлт  оруулжээ.

Т.Болорцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан