Ногоочид эх орныхоо хөрсөнд тарьсан шинэ ургацаа хүнсний зах, төв цэгүүдээр нийлүүлж эхэлжээ. Жил бүр шинэ ургац гарахын өмнө хүнсний ногооны үнэ нь өсөж, 2-3 долоо хоног болоод буурч эхэлдэг. Хүнсний ногооны үнэ сүүлийн 4-5 хоногт огцом өссөн гэж худалдаачид хэлж байна.
“Бөмбөгөр” худалдааны төвд зургаадугаар сарын 27-ны байдлаар хүнсний ногоо ямар үнэтэй байгааг хүргэе.
Хүнсний ногооны үнэ /төгрөгөөр/
Төмс/монгол, хятад/- 1500-2300
Лууван- 3000-3500
-Сонгино /хятад/1500
-Манжин 5000-7000
-Байцай -2000-4000
-Чинжүү 5000
-Өргөст хэмх 5000-7000
-Улаан лооль 9000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Үнэ нэмэгдэхэд олон хүчин зүйл нөлөөлж байна. Ялангуяа, энэ жил тариалангийн бүс нутгаар гандуу хуурай байгаатай холбоотой ургац тааруу байгаа юм. Хүнсний ногоо худалдаачид “Үнэ өссөн гол шалтгаан нь ногоочид, худалдаачдыг холбодог ченжүүд үнэ нэмсэн. Лангууны ард суудаг бид ченжүүдээс авсан үнэ дээр 500-1000 төгрөг нэмж зардаг. Үнэ нэмэгдсэн учир хүнсний ногооны борлуулалт эрс багассан” гэж ярьж байв.
Түүнчлэн хаана зарагдаж байгаагаас хамааран хүнсний ногооны үнэ 200-500 төгрөгийн ялгаатай байна. Томоохон дэлгүүр, супермаркетууд бараагаа харьцангуй өндөр үнэтэй худалддаг бол зах, бөөний худалдааны төвүүдэд доогуур үнээр борлуулдаг.
Амт, чанар яг адил өргөст хэмх зах доторх лангуунд 7000 төгрөгөөр худалдаж байхад захын үүдэнд 5000 гэх жишээний. Өөр өөр үнээр өөрсдөө дур мэдэн үнэ тогтоон худалдаалдгийг зах зээлийн өрсөлдөөн гэж хүлээж авна. Эрэлтийн хуулийн дагуу үнэ нэмэгдэхэд худалдан авалт буурч, буурахад худалдан авалт нэмэгдэнэ.
Б.Мөнхбайгаль