gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Их хурлаас хийсэн тэмдэглэл

О.Ариунбилэг
Нийгэм
2018-02-09
0
Twitter logo

“Хэнийг дэмжих вэ” гэж шуудхан асууж чадахгүй ч харц нь “хэнийг” хэмээн хариулт эрсэн сэтгүүлчид гэж нийгэмд хэлэгдэх ч үнэндээ хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд голдуу цугласан МСНЭ-ийн Их хурал хоёрдугаар сарын 8-ны өдөр боллоо. Энд цуглах  байсан 305 хүнээс цугласан 200 гаруй хүн монголын 3000 гаруй сэтгүүлчдийг төлөөлж буй.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл нь гишүүдийнхээ мэргэжлийн эрх ашгийг хамгаалах төдийгүй тэдгээрийн мэргэжил, мэдлэгийг чадавхижуулан хөгжүүлэх үндсэн зорилготой, төрийн бус үндэсний хэмжээний мэргэжлийн төв байгууллага.

Хурлыг тэргүүлэгчид болон тооллогын комисст тус тус таван хүн сонгосноор МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Б.Галааридын илтгэлээр эхлүүлсэн юм.

Түүний илтгэл өнөөдрийг хүртэлх найман жилийн хугацаанд хийсэн ажил, тулгамдсан асуудлуудынхаа талаар байсан бөгөөд сэтгүүлчдийн ур чадвар сулрах болсон, хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарвал зохих зарим зүйлийг шүүмжлэн хэлж байлаа. Тэрээр "Бүх эрх чөлөөний эх үүсвэр болсон санхүүгийн эрх чөлөөг нь олгохын тулд зарим хуульд өөрчлөлт оруулах ёстой" гэсэн юм.

Хурал МСНЭ-ийн ЕНБД С.Алтанцэцэгийн илтгэлээр үргэлжиллээ. Тэрээр гадаад харилцаагаа хэрхэн хөгжүүлсэн талаараа ярьсан юм.

Харин хурлын эхлэл илтгэлүүд залуу сэтгүүлчдэд таалагдсангүй. “Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлье. Яагаад энэ илтгэлүүд чинь ядахдаа нэг ч үзүүлж харуулах зүйлгүй, дэлгэцэн дээр вордын файл нээчихээд сууж байгаа юм бэ” гэсэн шүүмжлэлд өртлөө.

Илтгэлүүдийн дараа Б.Галаарид шинэ дүрмийн төслийг танилцууллаа. Гэвч ийнхүү танилцуулахдаа гишүүдийн хамгийн их анхаарал татсан 1,6-д орсон өөрчлөлт буюу нэг өгүүлбэрийг яагаад хасч орхисон талаараа дурьдсангүй. Тэр бол “МСНЭ-ийн ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нар нам бус байна” гэсэн өгүүлбэр байлаа.

“Яагаад энэ өгүүлбэрийг хасчихсан юм бэ” гэж заалнаас Үндэсний шуудан сонины сэтгүүлч Г.Отгонжаргалыг асуухад Б.Галаарид “хойно хэсэгт нь оруулчихсан, та нар эхлээд дүрмээ унш” гэв. Гэтэл хойд хэсгээс хайгаад хайгаад олж уншсангүй. Харин Б.Галаарид үргэлжлүүлэн “Ер нь би МСНЭ-ийн Удирдах зөвлөлийнхөн бүгдээрээ нэг нэг намын төлөөлөгч байгаасай гэж хүсч байна. Өнөөдрийг хүртэл аль нэг намд харьяалагдалгүй явсан нь миний хамгийн том алдаа болсон. Тиймээс одооноос эхлээд энэ байгууллага улстөрийн намын нөмөр нөөлөгт орох шаардлагатай. Улстөр сэтгүүл зүйг хангалттай ашиглаж байгаа юм чинь, сэтгүүл зүй яагаад улстөрчдийг ашиглаж болохгүй гэж” гэсэн нь Их хурлын гишүүдийн дургүйцлийг төрүүлж орхив.

Б.Галаарид үргэлжлүүлэн “Ер нь би МСНЭ-ийн Удирдах зөвлөлийнхөн бүгдээрээ нэг нэг намын төлөөлөгч байгаасай гэж хүсч байна. Өнөөдрийг хүртэл аль нэг намд харьяалагдалгүй явсан нь миний хамгийн том алдаа болсон. 

МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн албыг найман жил хашсан Б.Галааридын үзэж туулсан хамгийн хэцүү асуудал нь санхүү байжээ. Аль ч байгууллагат тулгардаг энэ асуудлыг шийдэх нэг гарц нь гишүүдийн татвар байж болох ч татвараа бүрэн төлдөг байгууллага, сэтгүүлч ховор аж. Татварын хэмжээ нь гишүүн байгууллага анх элсэхдээ 1 сая төгрөг, харин гишүүн сэтгүүлч жилд 24 мянган төгрөг буюу сард 2000 төгрөг төлнө. Нэгдсэн эвлэл гэсэн байгууллагаа хараат бус байхыг шаардаж, намуудаас хол баймаар байна гэж шүүмжлэх сэтгүүлчид татвараа төлдөггүй нь нэг төрлийн зөрчил ажээ.

Сэтгүүлч Х.Мөнхбаясгалан “энэ Их хуралд гишүүнээр суухын тулд өчигдөр нэг сая төгрөгийн татварыг манай С1 телевизийнхэн төллөө. Бидний сонгох, сонгогдох эрхэд халдаж байна бус уу” хэмээн хэлсэн нь баахан шүүмжиллийг араасаа дагуулав. Гэвч татвартай холбоотой энэ мэт асуудал өнөөх 1.6 хэсгээс хассан нэг өгүүлбэрээс давсан анхаарал татаж чадсангүй.

Үг хэлсэн хүн бүхэн "МСНЭ намын харьяалалд орох гэж үү" хэмээн  дургүйцлээ илэрхийлсний дараа нэр дэвшигч Х.Мандахбаяр:

  • Энэ танхимд болж байгаа уур амьсгал, намын харьяаллын талаар ярьж буй бүхэн над руу чиглэж байгааг би мэдэрч байна. Би өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 25-нд намын харьяаллаасаа татгалзсан. Нэр дэвшигчид дунд надаас өөр намын харьяалалтай хүн байгаа бол бас энэ харьяаллаасаа түдгэлз. Миний хувьд 1.6 дахь заалтаас хассан өгүүлбэрийг буцаан оруулах хүсэлтэй байна хэмээсэн юм.

Ингээд 1.6 хэсгээс хассан өгүүлбэрийг хуучнаар нь үлдээх эсэх дээр санал хураахад 100 хувийн саналаар “МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нар нам бус байна” гэсэн өгүүлбэрийг хэвээр үлдээлээ.

Гэтэл энэ үйл явдалтай зэрэгцэн зарим гишүүдээс “дүрмийн төслийг өнөө өглөө л тарааж өгсөн. Хэн ч энэ төслийг бүрэн уншаагүй. Анхаармаар олон заалт байхад ингээд л мандат өргөөд шийдчихмээргүй байна. Жишээ нь, бизнес ашиг орлого нь МСНЭ-ийн үнэт зүйл байж болохгүй. Энэ дүрмийн төслийг хэлэлцэхээ хойшлуулъя” гэсэн санал гарч эхлэв. Дүрмийн төслийг хэлэлцэнэ, хэлэлцэхгүй гэсэн маргаан эцэстээ хэсэг нөхөд хурлыг хаяж гарахад хүргэсэн юм. Тэдний дунд нэр дэвшиж байсан Б.Түвшинтөгс, М.Наранбаатар нар байлаа.

Өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгч Э.Долгион “Өдөр тутмын сонинуудын холбоо өнөөдрийн Их хурлын үйл ажиллагааг шударга бус хэмээн үзэж байна. Тиймээс хурал хаяж гарлаа” гэсэн юм. Түүнтэй хамт зарим телевизийн залуус, орон нутгийн сэтгүүлчдийн зарим төлөөлөл мөн хурлыг орхин гарлаа.

Гэвч зааланд 185 гишүүн үлдсэнийг тооллогын комисс мэдээлэв.

Нэгэнт ирц боломжийн тул хурал цааш үргэлжилж, дүрмийн төслийг хэлэлцэн баталлаа. Өнөөх “МСНЭ нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын бизнесийн эрх ашгийг хамгаална, хууль ёсны бизнесийн ашиг орлогыг хамгаална” зэрэг заалтуудыг хасч баталсан юм. Харин бусад өөрчлөлт болох Их хурлын зарим чиг үүргийг Бага хуралд шилжүүлэх, мэргэжлийн найман төвтэй байх, тухайн мэргэжлийн төвүүд нь тус бүр дэд ерөнхийлөгчтэй байх зэрэг заалтыг хэвээр үлдээлээ.

МСНЭ нь дараах найман дэд ерөнхийлөгчтэй байна.

  1. Телевиз
  2. Радио
  3. Сонин
  4. Цахим бодлого
  5. Сургалт судалгаа
  6. Орон нутаг
  7. Мэргэжлийн ёс зүй
  8. Төсөл хөтөлбөр

Ийнхүү МСНЭ-ийн ээлжит ерөнхийлөгчид нэр дэвших ажиллагаа эхэллээ. Заалнаас 2-р суваг телевизийн захирал Д.Энхтуяа, МҮОНТВ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Оюун-Эрдэнэ, Эрхэт Монгол групп Зиндаа сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр, МҮОНТВ-ийн захирал Л.Нинжжамц, зохиолч Ү.Хүрэлбаатар нарыг нэр дэвшүүлсэн юм. Гэвч МҮОНТВ-ийн захирал Л.Нинжжамц, зохиолч Ү.Хүрэлбаатар нар нэрээ татлаа. Үлдсэн гурван нэр дэвшигч тайзан дээрээс өөрсдийгөө танилцуулж, юу хийж болох вэ гэдэг саналаа дэвшүүлэхэд, Д.Энхтуяа “гадаад харилцааг дээшлүүлж, сэтгүүлчдийн боловсролын асуудалд анхаарал хандуулна, санхүүгийн чадавхитай болгоно” гэсэн бол Д.Оюун-Эрдэнэ “сайн менежер биш ч чадлынхаа хэрээр ажиллана” гэлээ.

Харин Х.Мандахбаяр өөрийн мөрийн хөтөлбөрийг бичсэн сонинг зааланд тарааж, дараах амлалтыг өглөө. Үүнд:

  • Мэргэжлийн хараат бус сэтгүүлзүйг төлөвшүүлэх, 
  • Cэтгүүлчдийн мэргэжлийн боловсролыг дээшлүүлэх, 
  • Сэтгүүлчийн ёсзүй хариуцлагыг дээшлүүлэх,
  • Сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч 1000 сэтгүүлчийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • Эрсдлийн даатгал зэрэгт сэтгүүлчдийг хамруулах
  • Cэтгүүлзүйн салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулах * МСНЭ Ажлын албыг 20 хүний бүтэцтэй байгуулж, Төсөл хөтөлбөр, Гадаад харилцааны хэлтэс, Хамтын оффисыг дэргэдээ байгуулах
  • МСНЭ-ийн Гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх

Санал хураалт болоход гишүүдийн 181 нь буюу 78,1 хувийн ирцтэйгээр оролцсоноос 87,5 хувийн саналаар Х.Мандахбаяр МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Мөн найман мэргэжлийн төвүүдийн дэд ерөнхийлөгчдөөр дараах хүмүүсийг сонголоо. Үүнд:

  • Телевиз: А.Энхзул /25-р суваг телевизийн захирал/
  • Радио: Р.Нямбаяр /Миний монгол продакшн захирал/
  • Сонин: Б.Нямдорж /Өдрийн сонин/
  • Цахим бодлого: Д.Оюун-Эрдэнэ /МҮОНТВ-ийн зөвлөлийн гишүүн/ 
  • Сургалт судалгаа: Ж.Батбаатар /МУБИС доктор, профессор/
  • Орон нутаг: А.Батбаяр
  • Төсөл хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч: Д.Энхтуяа /ТВ2 телевизийн захирал/
  • Мэргэжлийн ёс зүй: Х.Батхишиг /МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч асан/

Ийнхүү хэл ам дагуулсан Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хурал өндөрлөлөө.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан