Завханы Тосонцэнгэл сумаас Улаанбаатар чиглэлд явж байсан хот хоорондын том оврын автобус өнөөдөр өглөө 07:00 цагийн орчимд Төв аймгийн Аргалант сумын нутагт замын хажуу руу онхолдсон осол Замын цагдаагийн албанд бүртгэгджээ.
Тухайн автобусанд нийт 42 зорчигч явж байсан бөгөөд тав нь ямар нэг байдлаар гэмтэж бэртсэн байна. Ослын улмаас амиа алдсан болон хүнд гэмтсэн хүн байхгүй аж.
"Хот хооронд явах зөвшөөрөлтэй автобусаар үйлчлүүлж байгаа иргэд бүгд амь даатгалтай байдаг. Энэ даатгалын хүрээнд бүх зорчигчдыг өөрийнх нь хүсэлтийн дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж үзлэг шинжилгээг хийлгэж байна.
Ослын шалтгаан нөхцөлийг цагдаагийн байгууллага шалгаж байна" гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.