Сэргээгдэх эрчим хүчний есдүгээр форум пүрэв гарагт бүтэн өдрийн турш боллоо. Форумыг Эрчим хүчний яам, Монголын сэргээгдэх эрчим хүчний холбоо, Монголын салхин эрчим хүчний ассоциац хамтран зохион байгуулав.
Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв зэрэг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчидтэй хамтран ажилладаг төрийн байгууллагын мэргэжилтнүүд форумд оролцон, энэ салбарт тулгамдаж буй асуудлуудыг илэн далангүй ярилцсан юм.
Энэ жилийн форумд нийт 600 орчим төлөөлөгч оролцов. Одоогоор манай улсад нар, салхинаас сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэдэг дөрвөн төсөл хэрэгжиж байна. Ирэх онд Дархан-Уул аймагт Сайншандын салхин парк ашиглалтад орно. Японы Шарп корпорацийн хөрөнгө оруулалтаар барих энэ станцын монголын талын хамтрагчаар Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК ажиллаж байна.
Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэл өссөнөөр усаа хэмнэх, нүүрсхүчлийн хий ялгаралтыг бууруулах гэх мэт давуу талуудтай. Гэвч Диспетчерийн үндэсний төвийн сүлжээ, тоног төхөөрөмжийг олон жилийн өмнө ашиглалтад оруулахдаа зөвхөн томоохон ДЦС-уудаас эрчим хүч авахаар тооцоолж барьжээ. Иймд энэ сүлжээг сэргээгдэх эрчим хүчинд тохируулан өргөтгөх, хөрөнгө оруулах шаардлага бий. Энэ нь хувийн хэвшлийнхэнд санхүүгийн дарамт болдог бол төр шугам сүлжээний өргөтгөл, засварыг үйлдвэрлэгч хариуцах ёстой гэж үзэж байна. Энэ асуудлыг шийдчихвэл сэргээгдэх эрчим хүчнийхэн үйлдвэрлэсэн бүх эрчим хүчээ худалдах боломжтой.
Хувийн хэвшил, төрийн ойлголцох ёстой дараагийн асуудал нь Сэргээгдэх эрчим хүчний хуульд оруулах өөрчлөлт юм. Одоо мөрдөж буй загвараар ААН-үүд хаана, ямар эх үүсвэрээр парк барихыг өөрсдөө шийдэн, өөрсдийн хөрөнгө оруулалтаар судалгаа хийдэг. Үүн дээр нь үндэслэн Эрчим хүчний яам тусгай зөвшөөрөл олгодог юм.
Мексикт нэг кВтц сэргээгдэх эрчим хүчний үнэ 2 цент, Энэтхэгт 4 цент бол манай улсад салхиных 9.5 цент, нарных 18 цент буюу харьцангуй өндөр үнэтэй.
Харин шинэ хуулиар төрөөс чухам аль байршлуудад, сэргээгдэх эрчим хүчний ямар төслүүд хэрэгжүүлэхээ шийдвэрлэж, тэр дагуу тендер зарлан, тухайн төсөлд саналаа ирүүлэх ААН-үүдийн дунд өрсөлдөөн үүсгэн, хамгийн тохиромжтой санал ирүүлсэн компанийг сонгон хамтран ажиллах аж. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний үнэ буурах юм байна. Мексикт нэг кВтц сэргээгдэх эрчим хүчний үнэ 2 цент, Энэтхэгт 4 цент бол манай улсад салхиных 9.5 цент, нарных 18 цент буюу харьцангуй өндөр үнэтэй.
Гэвч төрөөс дэмжих тариф гэж нэрлэдэг энэ төлбөрийг бууруулах нь хөрөнгө оруулалтыг бууруулах эрсдэлтэй. Учир нь 2015 онд дэмжих тарифыг мөрдөж эхэлснээр сэргээгдэх эрчим хүчинд оруулах хөрөнгө оруулалт эрс өсжээ.
Сэргээгдэх эрчим хүчний хуульд өөрчлөлт оруулснаар улс ямар хэмжээтэй сэргээгдэх эрчим хүч худалдан авахаа урьдчилж захиалдаг болно. Харин одоо мөрдөж буй хуульд сэргээгдэх эрчим хүчний үнийг өндөр тогтоосон нь иргэдэд дарамт болно гэж үзэж байна.
Манай улсад эрчим хүчний таван бүс бий. Эдгээрийн дөрөвт нь дэмжих тариф тогтоосноор 2017 онд нийт 29 тэрбум төгрөгийг хуримтлуулжээ. Энэ мөнгийг Эрчим хүчний зохицуулах хороо сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдэд хуваарилдаг бөгөөд айл бүрийн сард төлдөг 2000 төгрөгийг хуримтлуулснаар дээрх эх үүсвэрийг бүрдүүлдэг. Харин үйлдвэрлэгчид сонгон шалгаруулалт сэргээгдэх эрчим хүчний томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлдэг Саудын Араб, БНХАУ-д илүү тохирно гэж үзэн, шинэ хуулиас болгоомжилж байна.
Сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан үйлдвэрлэхэд төрөөс татаас өгдөг атлаа дулаан үйлдвэрлэхэд татаас өгдөггүй. Хуульд оруулах нэмэлт өөрчлөлтдөө энэ заалтыг нэмэх хэрэгтэй гэсэн саналыг ч хэлж байв. Бусад улсуудад халуун рашаантай газруудадаа газрын гүнээс дулаан гаргах төслүүдийг дэмжиж, эхнээсээ ашиглалтад оржээ. Харин манай улсад газрын гүний дулааны хэрэглээ бага хэвээр байна.
АЗИЙН СУПЕР СҮЛЖЭЭГ БОДИТ АЖИЛ БОЛГОХ АЛХМУУД ҮРГЭЛЖИЛСЭЭР
Манай улсад сэргээгдэх эрчим хүчний салбарыг дэмжсэнээр алс хэтдээ Азийн супер сүлжээнд нэгдэх томоохон боломж бий. Энэ төсөл бидэнд эрчим хүчээ экспортлох боломжийг нээх учиртай.
Монголын говиос Хятад, БНСУ-ын сүлжээгээр дамжуулан, далай доогуур шугам татан, Японд сэргээгдэх эрчим хүч экспортолно.
Эрчим хүчний зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Жамбаа Азийн супер сүлжээнд нэгдсэн улсууд ямар алхам хийгээд байгааг танилцуулсан юм.
БНСУ-ын эрчим хүчний томоохон компаниудын нэг болох КЭПКО Азийн супер сүлжээнд ОХУ-ыг нэгтгэх асуудлаар тус улстай санал солилцжээ. Мөн БНСу-ын Эрчим хүчний сайд Японы Софтбанктай гүйцэтгэх захиралтай хамтран ажиллах чиглэлээр ярилцсан байна. Тус банк Цогтцэций төслийн 49 хувийг (Ньюком групп 51 хувь) санхүүжүүлсэн.
Хятад улс Азийн супер сүлжээ төсөлд ямар байр суурьтай оролцох төрийн бодлогоо боловсруулжээ. Азийн хөгжлийн банк энэ төсөлд оролцогч таван улсыг хамруулсан судалгааг Францын компаниар гүйцэтгүүлж эхэлжээ. Удахгүй судалгааны тайлан бэлэн болно. Солонгосын шинэ ерөнхийлөгч Мүн Жэ Ин Азийн супер сүлжээг дэмжинэ гэдгээ Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тодоос тод тусгажээ. Тэрээр БНАСАУ-ын удирдагчтай хоёр ч удаа уулзсан нь төслийн явцад ахиц авчирна гэсэн хүлээлт үүсгэжээ. Учир нь Хойд Солонгос Азийн супер сүлжээний яг голд байрладаг. Эрчим хүчний хомстолтой Япон, БНСУ-д Монгол, Хятадаас нийлүүлэх эрчим хүчийг саадгүй, аюулгүй дамжуулах баталгааг Пхеньян өгөх учиртай. Хоёр Солонгосын хэлэлцээ дээд түвшинд үргэлжилж байгаа нь энэ төслийг хэрэгжүүлэгчдэд сайн мэдээ юм. Мөн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Зүүн Хойд Азийн орнууд чөлөөт худалдааны гэрээ үзэглэхийг уриалав.
Азийн супер сүлжээ төсөл эдийн засгийн хувьд ашигтайг оролцогч бүх улс хүлээн зөвшөөрчээ. Гагцхүү улс төрийн зоримог шийдэл дутуу байгааг Л.Жамбаа дарга онцолсон юм.
Тэгвэл Монгол Улс энэ төсөлд ямар үүрэг байр суурьтай оролцох вэ?
“Фукушимагийн ослын улмаас Япончууд атомын станцуудаа хаалаа. Газар нутаг жижиг тул салхины болон нүүрсэн ЦС барих боломж хомс. Иймд эрчим хүч импортлох гарц хайж байна. “Азийн супер сүлжээ” төсөл хэрэгжсэнээр Монголын говиос Хятад, БНСУ-ын сүлжээгээр дамжуулан, далай доогуур шугам татан, Японд сэргээгдэх эрчим хүч экспортолно. Бидэнд их нүсэр сонсогддог ч өөр улсад ийм төсөл хэрэгжсэн бодит түүх бий.
Европын орнууд эрчим хүчний сүлжээгээр хоорондоо тэр чигтээ холбогдсон. Жишээ нь Франц Германаас цахилгаанаа авч байна. Монгол шавхагдашгүй нөөцтэй тул дэлхийн эрчим хүчний хүлээн зөвшөөрөгдсөн тоглогч болох бүрэн боломжтой. Цэций салхин парк энэ төслийн эхлэл” гэж “Клийн Энержи Ази” компанийн Гүйцэтгэх захирал Э.Орчлон тайлбарласан юм.
Гэвч олон улсад эрчим хүч нийлүүлэхээс өмнө эхлээд Сэргээгдэх эрчим хүчний хуулиа хэл амгүй батлах шаардлагатай байна.