gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

GoGo.mn шинэчлэгдсэн альфа хувилбараа танилцуулж байна

Нийгэм
2018-12-04
0
Twitter logo

GoGo.mn сайт 2007 оноос хойш уншигчдадаа үйл явдлын мэдээг шуурхай дамжуулж, асуудал хөндсөн нийтлэл, сонирхолтой ярилцлагуудыг бэлтгэн хүргэсээр байна. Монголын хамгийн олон уншигчтай, хамгийн их хандалттай сайт болох GoGo.mn сайтынхаа загварыг дахин шинэчилж, уншигчдадаа мэдээг илүү хялбар аргаар хүргэхээр ажиллаж байна.  

Шинэ хувилбартай ЭНД ДАРЖ танилцана уу.

АЛЬФА ХУВИЛБАР ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ хувилбар нь програм хөгжүүлэлт бүрэн дуусаагүй, хэсэгчилсэн байдлаар хэрэглэгчдэд хүргэсний дараа илэрч буй алдааг засах, уншигчдын хэрэглээнд нийцүүлэх зорилготой хувилбар юм. Төлөвлөсөн хөгжүүлэлтээс бэлэн болсон хэсгүүдийг өөрсдийн нөхцөлд тохируулан ашиглаж буй хэрэглэгчдээр тест хийлгэж, тэдний хэрэгцээг хангаж чадаж буй эсэх болон алдааг илрүүлэх нь альфа хувилбарын гол зорилго юм.

Туршилтын шатан дахь бүтээлд та ч хувь нэмрээ оруулах боломжтой. Учир нь хэрэглэгчийн санал хөгжүүлэлтийн ажилд томоохон ахиц авчирдаг юм.

ТЕХНОЛОГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭГЧДЭД ХЭРХЭН ХҮРДЭГ ВЭ?

Бидний ашиглах дуртай бүтээл, бүтээгдэхүүн маш олон шатыг дамжин бидний гар дээр ирдэг. Дамжлага бүр хэрэглээнд нийцсэн, чанартай бүтээгдэхүүн хөгжүүлэх зорилготой.

Жишээ нь, Google компанийн Gmail үйлчилгээг 2004 оноос хөгжүүлж эхэлжээ. Таван жилийн турш БЕТА хувилбарыг туршсаны эцэст 2009 онд Бүтэн хувилбарыг нэвтрүүлсэн юм. 

Дэлгэцийн уран бүтээл, хүүхдийн тоглоом, бидний эдэлж хэрэглэдэг өдөр  тутмын бүтээгдэхүүнүүд, гар урлал, гар утасны апп, програм хангамж өөр өөрсдийн онцлог бүхий дамжлагыг туулсаар хэрэглэгчдэд хүрдэг. Гэвч тэдний зарим нь нүдэнд ил биш. Машин эсвэл хувцас үйлдвэрлэлийн автомат дамжлагыг бид мэддэг. Харин програм хангамж ямар шат дамждаг вэ?

1. ШИНЭ САНАА ГАРГАХ

Ерөнхий судалгаа хийж, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлон, загварчлан төлөвлөнө. Олон төрлийн судалгаа хийснээр юуг сайжруулах ёстойг мэдэж авна.

2. ХӨГЖҮҮЛЭЛТ ХИЙХ

Мэргэжлийн програм хөгжүүлэгчдээс бүрдсэн баг төлөвлөгөөний дагуу хөгжүүлэлт хийнэ. Код бичнэ. Энэ шат нь мэдээж хугацаа, зардал, чадвар шаардсан хэсэг юм.

3. ТЕСТ ХИЙХ

Энэ хэсэгт хөгжүүлэлт хийсэн бүтээлийн алхам бүрт тест хийж, алдааг тодорхойлдог. Эндээс илэрсэн алдаа бүрийг хөгжүүлэгч баг өөрчлөх, сайжруулах байдлаар асуудлыг шийдэхэд чиглэдэг. Тестийн хэсэгт програмын дараах хувилбаруудыг гаргадаг. Эдгээр нь дээр дурдсан альфа,бета болон бүтэн хувилбарууд юм.

Альфа хувилбарыг мэдээний эхэнд танилцуулсан тул бета болон бүтэн хувилбарын талаарх тайлбарыг хүргэе. 

Бета хувилбар – Энэ хувилбарт төслийн төлөвлөсөн хөгжүүлэлтийн ажил бүтэн дууссан байдаг. Гэвч хэрэглээнд бүрэн нийцэж байгаа эсэхийг шалгах зорилгоор бета хувилбарыг гаргадаг. Ингэснээр зарим жижиг алдаа, тооцоолоогүй хэсгүүдийг илрүүлэн засварладаг. Эдгээр дамжлага системийн жижиг томоос хамааран, нэг сараас хэдэн жил ч үргэлжилдэг. Жишээ нь, Google компанийн Gmail үйлчилгээг 2004 оноос хөгжүүлж эхэлжээ. Таван жилийн турш БЕТА хувилбарыг туршсаны эцэст 2009 онд Бүтэн хувилбарыг нэвтрүүлсэн юм.

Бүтэн хувилбар – Хэрэглээнд нэвтрэхэд бүрэн болсон хувилбар. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн гарт хүрсэн, хөгжүүлэгч багийн хүрэхийг тэмүүлсэн цэг юм. Бүтэн хувилбар гарснаас хойш хэвийн үйл ажиллагааг хангах ажил эхэлнэ. Хэрэглээг байнга хянах баг хичээн ажилладаг юм.

Төгсгөлд нь та бүхэн Gogo.mn сайтын шинэчилсэн хувилбарын талаарх санал бодлоо http://alpha.gogo.mn хаягаар ороод САНАЛ ӨГӨХ хэсэгт бичиж бидэнд илгээгээрэй.
Бид таны саналыг сайжруулалт, хөгжүүлэлтдээ тусган ажиллах болно.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан