Тэгэхдээ бүх юм сайн сайхан болчихсон гэсэн үг бишээ. Монгол Улсын шинэ Үндсэн хуульд “иргэд эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлэгийн тусламж авах эрхтэй” гээд заачихсан байгаа. Ийм эрхтэй ард иргэдийн маань эрүүл мэнд ямар байгааг цөөн хэдэн тоогоор илэрхийлж, их хурлын төлөөлөгчдийн анхааралд хүргэх нь зүйтэй гэж үзэж байна.
Сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл, эндэгдлийн шалтгааны бүтцэд өөрчлөлт орж, эхний гурван байранд 38.4 хувиар зүрх судасны өвчин, 18.5 хувиар хавдар, 18.4 хувиар осол гэмтэл, хордлого орж байна. Үүнд бид сэтгэл түгшихгүй байхын аргагүй.
Хорт хавдар, хордлогоос болж хүн амын нас баралт нэмэгдэж байгааг бидний
хүрээлэн байгаа орчин их бохирдож, хүнс тэжээлийн аюулгүй байдал алдагдаж
байгаатай холбож үзэхээс өөр аргагүй.
Эх орон, газар шорооныхоо ариун дагшин байдлын төлөө санаа сэтгэл зовинох нь
нам, хүчин, иргэн бүрийн журамт үүрэг. Харамсалтай нь бид “Ниргэсэн хойно нь хашгирав”
гээч л болох юм. Хонгор сумын асуудал бол үүний нэг жишээ юм. Хонгор сумд хүн
ам хордох хүртэл химийн хорт бодисоор алт угаасан, угаалгасан химийн хорт
бодисыг импортолсон, импортлуулсан, энд хариуцлага алдсан тухайд хэвлэлүүд,
намууд онцгой дуугарах байтал чимээгүйхэн, харин ч өвчин эмгэгтэй ард иргэдэд
нь мэргэжлийн тусламж үзүүлснийх нь төлөө эрүүл мэндийнхнийг элдэв янзаар
гоочилсон нь нэн харамсалтай. Цианит натри, мөнгөн уснаас гадна нийслэлд
бөөгнөрсөн 1300 гаруй үйлдвэр аж ахуйн газарт жил бүр 3800 тн химийн хорт бодис
хэрэглээд, 700 тонныг нь хөрсөнд хаядаг гэсэн мэдээ байна.
Одоогоор Монголд гар аргаар алт угааж ялгадаг тээрмийн тоо 100 хол давж, мөнгөн
ус ашиглан алт ялгадаг эдгээр тээрмийн үйл ажиллагаанаас найман аймгийн нутагт
200 мянган тонн орчим мөнгөн усаар бохирдсон шлам үүсч, мөнгөн ус цианитаар
хордсон талбай бараг 50 га-д хүрчээ. Цөөхөн монголчууд бидний хувьд химийн хорт
бодисын хэрэглээ үнэхээр хирээс хэтэрлээ.
Нөгөө талаар манай улсын хүн амын тэн хагас нь нийслэл хотын нүүрстөрөгчийн
дутуу исэл, хар тугалаганы болон тоосны агууламж нь хэрээс хэд дахин хэтэрсэн
хорт утаагаар байнга утуулж, зуун мянга хол давсан машин тэрэгний дуу шуугианд
дөжирч чих дүлийрэх, утаанд нь амьсгаа бөглөрч хахаж цацах, энэ бүгд хорт
хавдрын өвчлөлийн шалтаг шалтгаан болсоор байна.
Үндэстний маань тал шахам хувь нь улсынхаа нийслэлд ийм халгаат хүчин
зүйлийн дунд амьдарч амьсгалж байгаа болохоор ядуу буурай хэсгийн эрүүл мэнд
эрс доройтож хүүхэд хөгшид амьсгалын замын архаг өвчинд нэрвэгдэж энэ байдал
удаан үргэлжилбэл 15-20 жилийн дараа нийслэлийн хүн амын дунд амьсгалын замын
хорт хавдар тэргүүлэх болно гэдгийг манай эрдэмтэд зарлаж байна.
Хавдар хордлогын бас нэг ноцтой шалтаг шалтгаан нь хүнсний аюулгүй байдал юм.
Шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн хүн амын эрүүл мэндийг сүйтгэж,
дотроос нь хөнөөж эхэллээ. Гадаадын будагтай, будаггүй элдэв ус, бялуу, чихэр
боовыг хүүхдүүд нь нүд анин залгицгааж, наймаачид нь гурилын хэрэгцээнийхээ 70
хувь, төмс хүнсний ногооны 50 хувь, сүү цагаан идээнийхээ 30 хувь, ундаа хэмээн
авгайлсан усны 80 хүртлэх хувийг улс орноо бусдаас хараат болтол нь гаднаас
зөөсөөр, сүүгээр угжуулж, сүүл хөхдөг монгол хүүхдүүдээ яс сийрэгжүүлдэг
хийжүүлсэн түлэнхий ус кола, пепсигээр угжихдаа хүрсэн нь айл гэр байтугай улс
орны аюулгүй байдалд муугаар нөлөөлөх хэмжээнд хэдийнэ хүрчээ.
МАХН ардчилсан социалист
үзэл баримтлалтай, нийгмийн бодлогод илүү анхаарал тавьдаг болохоор эрүүл
мэндийн салбарын олонх нь манай намын бодлого шийдвэрийг талархан дэмжиж байдаг
ч сүүлийн үед тэдний дунд сэтгэл дундуур зүйл байсаар байна.
Төр засгийн мэдэлд байтугай ивээлд нь байх ёстой эрүүл мэндийн салбарт дотоодын
нийт бүтээгдэхүүний хоёроос хэтрэхгүй хувийн төсөв олгож ирсэнд тэд сэтгэл
дундуур явна.
Төлбөрт үйлчилгээ хязгаартай, эрүүл мэндийн даатгал жинхэнэ утгаараа хөгжихгүй байгаагаас
эрүүл мэндийн салбар зах зээлд шилжиж чадахгүй удааширч байна гэж тэд
бухимдацгааж байна.
Гадаадад оношлогоо эмчилгээ хийлгэхээр явагсад жил бүр 50-60 тэрбум төгрөг
гадагш урсгадаг гэж сонин хэвлэлд их бичих юм. Ортой л байх.
Энэ асуудлыг бид нухацтай авч үзээд 2007 оны төсвийн тодотголоор 40 тэрбум төгрөг нэмж Хавдар судлал, Гэмтэл согог, Эх нялхсын төвд зарим тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, Клиникийн III эмнэлгийг түшиглэн Оношилогооны төв нээж ажиллуулах бэлтгэл ажил хийгдэж байна. Удахгүй манай нийслэлд Солонгосын, Германы оношлогооны төвүүд ар араасаа сүндэрлэн босохоор түрүүч нь бэлэн болоод байна.
Эмчийн хөдөлмөрийг
үнэлдэггүй, ажиллах нөхцөл туйлын хүнд, эмч нарын цалин хангамж муу байгаа нь
олон эмч нар сонгож эзэмшсэн мэргэжлээ орхиход хүрч, төв суурин бараадсанаар
хөдөөд эмч ховордож, жил бүр 20-40 сум их эмчгүй бас 100 гаруй суманд эмч нар
орон тоогоороо ажиллаж чадахгүйгээс зарим орон нутагт ард иргэд эмнэлгийн
тусламжаар гачигдахад хүрч байна.
Эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмжийн хоцрогдлыг арилгаж, шинэ техник
технологи нэвтрүүлэх, эмч эмнэлгийн ажилтнуудыг хоёргүй сэтгэлээр улсдаа
зүтгүүлэхийн тулд ирэх 2008 оны эрүүл мэндийн салбарын төсвийг урьд оныхоос 50
хувиас доошгүй хувиар нэмэгдүүлж, 200-аас дээш тэрбум төгрөг төсөвлөх
шаардлагатай байна.
Энэ мэт төрийн бодлогын цөм болсон хүн төвтэй нийгмийн асуудал нь манай намын
анхаарлын төвд байж, чухам үүнд л намын шинэчлэлийн бодлого чиглэгдэнэ гэж
найдаж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.