Нар шарсан намрын нэгэн өдөр. Өглөө оройдоо сэрүүхэн хэрнээ үдийн нар хэн бүхнийг халууцуулна. Навчис шаргалтаад хөл дор хөлбөрхөд хүүхэд багачууд хөөцөлдөн тоглож өвгөд хөгшид нарлан сууна. 9-р сар хэдийн дундаа орсон ийм л цаг үед нодлин жилийн өдийд миний бие Бидний цөөхөн монголчууд төслийн багт сэтгүүлчээр ажиллах гээд дэндэгнэж явлаа.
Сайхан монгол орноороо тойрон аялаж Монгол хүн, Монгол ахуй, Монголын байгалийг энэ цагийн төрхөөр нь авч үлдэх эрхэм том зорилготой төслийнхөн тухайн үед Монгол орныхоо баруун хязгаар Баян-Өлгий, Увс, Ховд аймагт ажиллах гээд бэлтгэл базааж байлаа. Төслийг санаачлагч Мөнхчулууны Зоригт: Үүх түүхийг бичилцэхээр үндсэн багт минь орж ирсэн эрхэм дүү хувийн бэлтгэлээ базаанаа. Их аялалд гарахын тулд дулаан, биед эвтэйхэн хувцастай байх хэрэгтэй. Манай төслийн бүхий л хувцасыг уралдаг Т. Хонгороо гээд бүсгүй бий. Очоод хэмжээгээ өгөөд хадлан дээл, хувцас, мешокоо аваарай гээд хаяг зааж өгснөөр би энэ нийтлэлийнхээ гол дүр ЭРХ ТАНХИЛ ТӨРХТЭЙ Ч ЭРШҮҮД ХОНГОРОО-тойгоо анх танилцсан билээ.
Хөдөө явах гээд хөөрсөн хүн 10-р хорооллын дэнж дээр байрлах “Flames” гэсэн хаягтай дэлгүүрт очтол хаалттай байх юм. Хажуудаа харин хонхтой. Цонхоор нь харахад хүмүүс байна. Хаагаагүй л байлтай гээд гайхаад хонхыг нь дартал том алаг нүдтэй, инээхээрээ нүд нь жижигхэн болчихдог, яралзсан цагаан шүдтэй, ялдамхан дуутай нэгэн бүсгүй хаалга тайлсаар бид уулзсан юм. Захиалгатай байсан учир түр хүлээх зуураа дэлгүүрийг ажиглатал цаанаа үйлдвэр нь байх юм. Оёдлын машин тачигнаж олон хүмүүс үйл урлаж байв. Наад талдаа дэлгүүр нь байх бөгөөд өнгөлөг эрээн спорт хувцаснууд, өлгөөтэй хадлан дээл, өргөнөөр нь байрлуулсан зузаан мешок нүдний өмнө үзэгдэнэ. Нэг л өвөрмөц нилээд тохилог орчин. Төд удалгүй Хонгороо жоохон хүлээлгэчихлээ уучлаарай гэсээр бид ярилцаж эхэллээ. Энэ уулзалт анхынх боловч “Хадлан дээл” хийдэг гэдгээр нь ичнээ таньдаг байлаа.
Хонгороо: Энэхүү төсөлтэй хамтран ажиллаж байгаадаа би их баяртай байдаг. Энэ цагийн түүхийг бүтээж яваа баг хамт олны хувцасыг урлана гэдэг би ч нэг талаараа түүхийг бүтээлцэж байгаа юм. Гоё төсөлд орж ирсэнд баяр хүргэе. Ажиглах нь ээ энэ удаагийн аялал чинь их урт замыг туулах шинжтэй. Хоол цайгаа сайн идэж яваарай. Олон хүмүүстэй уулзах учир гоё сайхан байгаарай. Хөдөө хүйтэн байна. Гэсэн ч хөнгөн биед нь эвтэйхэн хувцасыг бид чамд хийж өгөх болноо гээд л биеийн хэмжээг минь нэг бүрчлэн нарийн авч нээлттэй бас дотно яриа өрнүүлж билээ.
Цаг шахуу ярилцахдаа бид хэдийн эртний танилууд болсон мэт. Түүний өгсөн аминчхан зөвлөгөө, ажилдаа хэрхэн ханддаг хандлагаас нь харахад нэр шигээ хонгорхон, төрх нь эрх ялдам боловч ажил хэрэгээ явуулахдаа илэн далангүй эршүүд зан чанар нь ихэд таалагдсан юм. Ингээд би гэдэг хүн хар өнгийн хадлан дээл, хослол, мешок, хувцасаа хийх цүнх сав гээд л бүрэн тоноглогдсон хүн хөдөөгөө зорьсон. Энэ цагаас хойш яг нэг жил өнгөрсөн байна. Төсөл амжилттай хэрэгжээд 2 жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд хоймор нутаг Хөвсгөл, Баян-Өлгий, Увс, Ховд , Өмнөговь аймаг, Арлын Япон орон, одоо ч ажиллаад явж буй Сэлэнгэ аймагт бид ажиллахдаа түүний урласан бүхнийг өмсөөд хүйтэнд хөрсөнгүй. Халуунд халсангүй.
Хонгороо гэж хэн бэ?
Үргэлж инээж явдаг үзэсгэлэн гоо
Үеийн бүсгүйчүүдийнхээ үлгэр жишээ
Үндэсний брэндээ үүсгэж яваа залуу үеийн төлөөлөл
Үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг алдаагүй үйлчин бүсгүй.
Хонгороо уул нь гадаад харилцааны мэргэжилтэй хэдий ч хувцас үйлдвэрлэлийн салбарт хүч үзээд 13 жил болж байна. Эмэгтэй бэлэн хувцасны загвар гаргаад 10–аад жил, сүүлийн 3 жил эрэгтэй хувцасны “Flames” гээд ангийн аялалын хувцас үйлдвэрлэж байна. Түүний ханийг Д.Мөнхнасан гэнэ. Хөдөө гадаа их явна. Аялаж, анд явах дуртай нэгэн. Хайртай ханийх нь хобби бүтээлч санааг нь өдөөж ангийн аялалын хувцас үйлдвэрлэх бодол төрүүлжээ. Аливаа зүйл эхлэхдээ дардан байдаггүй шүү дээ. Тухайн үед гуравхан оёдлын машинтай 2006 оны хямралаар загварын салбар уналтанд орсон цаг үед тэрээр зориглоод үйлдвэрлэлээ эхэлсэн.
Гэр бүлийнхээ хүнтэйгээ хоёулхнаа, төрөөд удаагүй хоёрхон сартай хүүхэдтэй байхдаа бүтэн жил нойр хоол багатай, олигтойхон ч дуг хийлгүй оёдол хийсэн гэдэг. Ганцхан хар даавуутай. Захиалгаас гарч буй бүх хувцас л хар өнгөтэй. Өөр өнгийн даавуу авах мөнгө ч байхгүй цаг үе түүнд байжээ. Мэдээж анх мөнгө олохын тулд хувцас оёж эхэлсэн. Гэтэл өдөр шөнөгүй зүтгээд байсан өөрөө энэ салбартаа нэг мэдсэн дурлаад улам сонирхолтой санагдсан гэдэг. Сүүлдээ мөнгө олох биш өөрийгөө хөгжүүлэх, хүнд туслах салбар юм байна гэж бодон ирсэн захиалга бүрдээ сэтгэлээ шингээгээд оёод л байж. Гэхдээ цаашдаа үйлдвэрийг арай өөр түвшинд хөгжүүлэх юмсан гэсэн хүсэл мөрөөдлөө биелүүлэх талаас нь харж ажилласан учраас өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болж өдөр өдрөөр захиалга нэмэгдээд л түүндээ урамшиж өнөөдрийг хүрчээ.
Хонгороогийн хүүхэд нас:
Дуу хуурын өлгий Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт нэгэн охин мэндэлжээ. Түүний аав тухайн үед Германд суралцаж байсан учраас алс хол Герман орноос охиндоо хайрын билэгдэл Хонгорзул гэж нэр хайрлажээ. Тэрээр эцэг эхээс өгсөн нэрийг ихэд хайрлан хүндэлдэг учир утга учиртай амьдарч, дуудах нэр, дуурсах алдараа зөв сайхнаар авч явахыг ихэд эрхэмлэдэг нэгэн.
Хүүхэд байхын л өмссөн хувцасаа өөрчлөөд л загварлаг болгохдоо гаргуун байж. Энэ чанар нь өвөөгөөс нь уламжлагдан иржээ. Учир нь түүний өвөө Сүхийн Дашням гэж ШБОС, мах хэрчдэг, аяга угаадаг машин зохион бүтээж явсан техник сэтгэлгээтэй хүн байжээ. Багадаа их бүрэг ичимхий, гэрээсээ гардаггүй хүүхэд байж. Оюутан болоод бусадтай их нээлттэй харилцдаг сэргэлэн адтай нэгэн болсон гэдэг. Хонгороо айлын том охин. Хөдөө эмээ, өвөө дээрээ очиж зуны амралтаа өнгөрөөнө. Доороо хоёр дүүтэй учраас дүү нартаа үлгэр дуурайлал болсон эгч хүн байхыг өөрийн үйлдэлээрээ харуулахыг зорьдог нэгэн бөгөөд дүү нараа бүгдийг нь ажил хөдөлмөртэй, сургууль соёлтой болгож дүү нар нь ч эгчийнхээ бизнест хоёргүй сэтгэлээр зүтгэдэг эвсэг гэр бүл билээ.
Хонгороогийн байгуулсан “Flames” брэнд
Аливаа бизнесийг 00-ээс нь эхлэнэ гэдэг амаргүй. Гэхдээ санаанд нь багтаад хийх зориг байсан учраас л Хонгороо эхлүүлсэн. Тэр шантраагүй өдий болтол зүтгэсний эцэст өнөөдөр 30-аад ажилтантай, “Байгальд ойрхон зүй зохистой амьдаръя” уриатай “Flames” брэндээ 2015 онд үүсгэн байгуулаад одоог хүртэл хичээн зүтгэсээр амжилттай явна. Боломжгүй зүйл гэж нэгээхэн ч байхгүй. Бүхнийг болгохын төлөө харж л чадахын бол аяндаа хөдөлмөрлөөд ирдэг гэж тэрээр хэлэх дуртай. Урд нь Хонгороо “ Nex Collection” гээд эмэгтэй бэлэн хувцас үйлдвэрлэдэг байсан бол сүүлийн гурван жил эрэгтэй бэлэн хувцас захиалгаар хийдэг болжээ. Тухайн хүнд зориулж байгаа болохоор маш их цаг, ур ухаан , сэтгэлгээ шаардагддаг учраас эмэгтэй хувцасны үйлдвэрлэлээ зогсоосон гэдэг. Яагаад гэхээр эмэгтэй хувцасанд бүсгүйчүүд таарсан болоод таалагадсаныг өмсчихдөг бол эрэгтэй хүмүүсийн биеийн онцлог, сэтгэл ханамж гээд их өөр гэнэ.
Ингээд “Flames” брэнд аялал, ангийн хувцас, цүнх, аяны хөнжил гээд олон бүтээгдэхүүн гаргадаг. Энэхүү брэнд бусдаас ялгагдах онцлог нь аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ маш сайн судалгаа хийдэг. Монгол орны цаг уур, хүмүүсийн байнгын хэрэглээ ямар бүтээгдэхүүнийг сонирхож байна вэ? гэдгийг олж хараад хийж эхэлдэг. Биеийн дулаан барьдаг, нано дотор, ус, салхины хамгаалалтай хамгийн сүүлийн үеийн дулаалгын материалыг сонгон бүтээгдэхүүндээ ашиглагдаг бөгөөд маериалаа сонгохдоо аль болох гэрийн нөхцөлд цэвэрлэх боломжтой материалаар хийдэг. Хэдийгээр эрчүүдэд зориулсан боловч цаад утгаараа эзэгтэй нарын ажлыг хөнгөвчлөх зорилготой хувцас урладаг.
Хонгороогийн санаачилсан аяны хөнжил их онцлог. Гурав салдаг. Угааж цэвэрлэж болдог. Өвөлдөө нэг хүн хэрэглэх зузаан, зундаа харин дэлгэгдээд том болдог гээд санаачилсан бүхнийг нь энд дурдвал тоймгүй олон. Энэ их бүтээлч санаа хаанаас нь ундардаг юм гэмээр. Үргэлж шинийг эрэлхийлж өөрөө ч зав гарвал уншиж мэдэж суралцахдаа байнга анхаардаг тэрээр өөрийн хоббигоо бизнес болгож чадсан чадварлаг эмэгтэй билээ.
Хонгороогийн урласан “Хадлан дээл”- ний түүх
Олны таашаалд нийцсэн олон хувцас үйлдвэрлэж байгаа ч
Онцгой нэг түүхтэй дээлийг тэр урласан юм.
Олон түмэн түүнийг “Хадлан дээл”-ний Хонгороо гэдэг.
Одоо цагийн гангараа “Хадлан дээл”-ний түүх ингэж эхэлжээ:
Эхлүүлсэн бизнес нь хэдий удаагүй байгаа ч гэлээ тэрээр чанарыг эрхэмлэж хийж буй хувцас бүрдээ чин сэтгэлээсээ ханддаг түүний зан чанар эерэг бүхэнтэй учруулдаг ажээ. Нэгэн өдөр байнгын үйлчлүүлдэг эрхэм түүнийг зорин иржээ. Зам тээврийн яамны сайд асан М.Зоригт түүнтэй уулзаж угийн л аялаж хөдөө гадаа зураг аваад явах дуртай нэгэн учраас ахдаа нэг дээл оёод өгөөч Хонгороо. Гэхдээ өмсөхөд хөнгөн хэрнээ дулаан нэг тийм дээл гэж хэлжээ. Тухайн үед Хонгороо эрт дээр үеэс өмсөж ирсэн үндэсний дээлээр оролдох бодол байсангүй. Гэсэн ч багад аавыгаа дээлээ өмсөөд уртаас урт бүсийг нь ороогоод, тойрон эргэлддэг байсан гэгээн дурсамж нь бодогдож Зоригт ахын санаа ч бодлоос нь гардаггүй. Тэгээд л Монгол дээлийг өнөөгийн хэв загварт оруулж болох уу, үгүй юу гээд уншиж судлаад үйлчлүүлэгчдийнхээ дунд судалгаа явуулсан гэдэг.
Тэрээр материалын хувьд шинэчлэл хийж гэрийн нөхцөлд цэвэрлэх боломжтой, хөөрөг түрийвч, эд зүйлсээ аваад явчихаж болохоор дотор талд нь халааснууд хийж бүтээгдэхүүнээ үнэ цэнэтэй болгох үүднээс үйлчлүүлэгчийнхээ нэрийг өлгүүр хэсэгт бичиж өгөөд ямарч үед аваад явчихдаг авсаархан болгох үүднээс дээлээ хийх ууттай болгожээ. Ингээд л анхны үйлчлүүлэгч М.Зоригт ахад өөрийн бодсон бүхнээ шингээсэн дээлээ хийгээд өгтөл Баян-Өлгий рүү өмсөж яваад ирээд сэтгэгдэлээ хэлсэн гэдэг. Гэрт халууцахгүй, гадаа явахад даарахгүй юм байна. Ахад нь их таалагдлаа гэхэд нь ихэд урамшаад улам баяжуулъя. Дээлээ малгайтай болгоод ханцуй хэсэгт нь манжет хийж өнгөний сонголттой болгоё гэж шийджээ. Тэгээд энэхүү дээлэнд маань анхны үйлчлүүлэгч М.Зоригт ах “ Хадлан ” гэж нэр өгсөн гэдэг. Энэ нэр түүнд өвөрмөц бөгөөд басхүү сонсголонтой санагдсан учир зөвшөөрч “Хадлан дээл” бүтжээ.
Хонгороогийн үйлчлүүлэгчид хэн бэ?
Тэр ашигаас илүүтэй тухайн үйлчлүүлэгчийнхээ сэтгэл ханамж, итгэлийг илүүд үздэг зан чанар нь өдгөө 2 сартай бяцхан үйлчлүүлэгчээс аваад улс төр, урлаг соёлынхон, спортынхон, уул хаданд аялаж зугаалдаг хэн бүхэн “Flames”-ээр үйлчлүүлэхийн зэрэгцээ Тува, Улаан-Үдэ, Өвөр монголоос хүртэл хувь захиалгууд дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг нь бахархалтай. Хамгийн гол нь экспортонд гаргах бүтээгдэхүүн Монгол хэв шинжээ агуулбал өрсөлдөх талбар ихтэй гэдгийг тэр хувцас захиалга бүрдээ анхааран ажилладаг.
Хүүхэд хөгшидгүй өмсөх дуртай Хадлан дээлний онцлог нь дээлний гадар материал ус чийг нэвтэрүүлдэггүй, дотор талдаа биеийн дулаан барьдаг, нано дотортой. Гэрийн нөхцөлд угааж цэвэрлэх боломтжтой. Хэрэглээний хувьд бидний орчин цагийн нөхцөлд тааруулж хийсэн тусгай халааснуудтай ба өөрийн гэсэн ууттай. Аялал зугаалганд авч явахад бүрэн тохирсон. Ханцуй нь гэхэд тусгай сүлжмэл ханцуйвчтай бөгөөд биеийн дулааныг барьдаг мөн үрэлтийн явцадаа 30% -ийн дулаан ялгаруулдаг. Мөн “хадлан дээл” өөрийн гэсэн дэс дугаартай бөгөөд таны нэрийг дотор шошгон дээр байрлуулж өгснөөр онцлог. Өвөлдөө -30 хэмд дааруулахгүй, хүндийн жин нь ердөө 1,5 кг. Зундаа хөлрүүлж халууцуулдаггүй. Өнгөний сонголттой. 7- 14 хоногийн хугацаанд бэлэн болдог дээлийг тэрээр ихэд бодож олон удаа хийж оролдсоны үр дүнд энэ л мөн юм байна гэдгийг санаачилж хийсээр байна.
Хонгороогийн гэр бүл:
Хорьхон настай Хонгороо анх амьдрал зохиож айлын гэргий болж бусдын л адил амьдарч явахдаа тэрээр өөрийн амьдралаас үүдэж энэхүү бизнесийг эхлүүлэх санаа төрсөн гэдэг. Тэр хүн бол түүний хань Д.Мөнхнасан. Нийтлэийн эхэнд дурдсандаа. Аялал, анд явах дуртай нэгэн. Гэрийн эзэгтэй Хонгороо хувцасыг нь угаах бүрдээ л ангийн хувцас ийм загвартай бол, материал нь ийм байвал, угаахад амар болговол гэж олон талаас нь бодоод л байж. Тэгээд нөхөртөө хэлэхэд түүний хань санааг нь дэмжсэн гэдэг. Тэд хамтдаа эхлүүлж чадсан учраас Хонгороо ханиараа их бахархдаг. Миний хамгийн том зөвлөгч, бас хамгийн хайртай түшиг тулгуур минь гэж тэрээр нөхрөө хүндэлдэг. Мөнхнасан, Хонгороо хоёр ханилаад 13 жил болж байгаа. Дөрвөн сайхан хүүхдийг төрүүлж өсгөсөн үлгэр жишээ гэр бүл. Дөрөвүүлээ хүү. Хонгороо саяхан амаржаад 2 сар гаран болж байгаа ч ажлаа хийсээр гялалзаж явна. Завгүй амьдралын дунд жаргалтайгаар ажлаа хийж өрх гэрдээ, үе тэнгийнхэдээ өөрийнх нь урласан хувцасыг нь өмсдөг үйлчлүүлэгчиддээ үргэлж эерэг энергийг өгөхийг хичээдэг гэрийн эзэгтэй билээ.
Хонгороогийн мөрөөдөл:
Томоос том хар шилэн барилгын оройд “Flames” гэсэн хаягтай цогц үйлдвэртэй болохыг хүсдэг. Хадлан дээлээ дэлхийд улам таниулахыг хүсэж байгаа. Эрс тэс уур амьсгалтай Монголд үндэсний хэв шинжээ хадгалсан, дулаахан Three flames ХХК-ийн “Хадлан дээл”-ийг өмсдөг юм байна. Сибирийн хүйтэн нөхцөлд хүмүүс юу өмсөж байна гэдгийг тэнд очсон хүн л харна шүү дээ. Үүний адил гадаадын зах зээлд үндэсний хэв шинжийг хадгалсан бүтээгдэхүүнээрээ танигдах брэнд бүтээгдэхүүн болгохыг зорьж байгаа нэгэн.
Хүний гараар бүтсэн бүхэн үнэ цэнэтэй
Өмсөж буй хувцас тань өөрийн биенд эвтэйхэн, өнгө загвар нь таарсан чанартай бол элэгдэх хүртэлээ өмсөгддөг гэдэгтэй та санал нийлэх үү. Тэр дундаа манайх шиг эрс тэс уур амьсгалтай жилийн дөрвөн улиралтай улс оронд байгаль цаг ууртаа таарсан дээл хувцасыг өнөөгийн цаг үед донжийг нь гаргаж урлана гэдэг ёстой л ур, ухаан хоёр нийлж байж бүтдэг гэлтэй. Хонгороо өдөр бүр хүнтэй харилцдаг учраас бидний амьдарч буй нийгэм амгалан тайван байгаасай. Аз жаргалтай гэр бүлүүд олон болоосой. Охид бүсгүйчүүд, залуу үе минь оюунлаг, өнгөлөг байгаасай гэж ихэд хүсдэг гэгээн бодолтой түүний ертөнцөөр аялсан эрхэм уншигч та ч гэсэн үргэлж өөртөө итгэлтэй байж Хонгороо шиг хоббигоо хөгжүүлээрэй. Өөрийн тань дотор нуугдаж яваа бүхнээ олоод амжилт өөд тэмүүлээрэй гэж хүсье.
Сэтгүүлч: Э.Ичинхорлоо