gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     8.19
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 25
Зурхай
 8.19
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 8.19
Валютын ханш
$ | 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Галзуугийн өвчлөл өнгөрсөн оныхоос 2.2 дахин өсчээ

Р.Адъяасүрэн
Эрүүл мэнд
2013-09-28
0
Twitter logo

Өнөөдөр дэлхий нийтээр "Галзуу өвчинтэй тэмцэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдрийг 2007 оноос эхлэн 135 орон тэмдэглэж ирсэн бөгөөд галзуу өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг дэлхийн өнцөг булан бүрд түгээдэгээрээ энэхүү арга хэмжээ нь онцлогтой юм.

Манай улсын хувьд гурав дахь жилдээ Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс хүн амд чиглэсэн өвчний тухай мэдээлэл, урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Бид АУ-ны доктор, зөвлөх эмч З.Адъяасүрэнтэй тус өвчний талаар ярилцлаа.

-Юуны өмнө галзуу өвчний талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Галзуу өвчин бол вирүсээр үүсдэг халдварт өвчин. Энэ өвчнөөр зэрлэг махчин болон тэжээвэр амьтад халдварын эх уурхай болдог ба бог, бод мал, нохой, муур, гахай, үнэг, чоно, хярс, цөөвөр чоно, сарьсан багваахай, сармагчин зэрэг амьтан өвчилдөг. Халдвар тээгч болон өвчилсөн амьтдад хазуулахад вирүс нь гэмтсэн арьс салстаар дамжин хүний биед нэвтрэн орж, мэдрэлийн тогтолцоог гэмтээж, тархи нугас, шүлсний булчирхайд хуримтлагдаж, улмаар өвчлөл үүсгэдэг байна. Вирүсээр халддаг өвчний хувьд вакцинаас өөр эмчлэх арга байхгүй.

-Хэрэв сэжигтэй мал, амьтанд хазуулсан тохиолдолд ямар арга хэмжээ  яаралтайгаар авах хэрэгтэй вэ?

-Иргэдэд анхааруулж хэлэхэд галзуу өвчин хүнд туссан тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж авч, вакцин хийлгэхгүй бол нас барах өндөр эрсдэлтэй юм.  Тиймээс галзуугийн сэжиг бүхий амьтанд хазуулсан тохиолдолд маш яаралтай харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандаж вакцинаа бүрэн хийлгэх шаардлагатай. Учир нь олон давталттай вакциныг хийлгэлгүй, эмчилгээгээ дутуу хагас орхидогоос болж иргэд нас барах нь түгээмэл болоод байна.

-Өвчний нууц үе хэдий хугацаанд үргэлжилдэг бол?
-Янз бүр. 7-8 хоног цаашлаад 1 жил мэдэгдэхгүй байх ч тохиолдол байдаг учир хазуулсан, уруулсан бол яаралтай шинжилгээ өгч, вакцинаа хийлгээрэй гэж хэлэх байна.

-Манай улсын хувьд энэ жил хичнээн тохиолдол бүртгэгдээд байгаа вэ?

-2013 оны байдлаар галзуу өвчний байгалийн голомт идэвхтэй байна. Өөрөөр хэлбэл 13 аймгийн 58 суманд галзуугийн сэжигтэй мал амьтанд хүн уруулж, хазуулсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.2 дахин өссөн байна. Энэ бол яахын аргагүй анхаарал татсан асуудал юм.

-Эдгээр тохиолдлоос ямар төрлийн амьтанд хазуулах нь элбэг байна?

-Эрсдэлд өртсөн мал, амьтдын 50 орчим хувь нь нохойд уруулсан байгаа бөгөөд 72,8 хувь нь 20 хүртэлх насны хүүхдүүд байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарал хандуулах шаардлагатай байна. Нэмж хэлэхэд иргэдийн хувьд гэрийн тэжээмэл нохойндоо хазуулсан тохиолдол нэлээд байгаа. Гэвч тэжээвэр гэдгээс үүдэн эмнэлэгт хандахгүй байна. Хазуулж, уруулсан л бол эмнэлэгт хандахыг зөвлөж байна.   

Манай орны хувьд сүүлийн таван жилд галзуу өвчний сэжиг бүхий амьтанд хазуулсан, болон галзуугаар өвчлөх тохиолдол тасралтгүй өсөж буйг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дүн мэдээнд дурдсан байна.

Тиймээс "Галзуу өвчинтэй тэмцэх өдөр”-тэй холбогдуулан тус төвөөс 2011 оноос хойш иргэдэд таниулах, сурталчилах ажлыг зохион байгуулж байгаа аж.

ДЭМБ-ын мэдээгээр галзуу өвчин нь дэлхийн 150 гаруй оронд тархсан бөгөөд уг өвчний улмаас жилд 55 мянган хүн эндэж, 10 минут тутамд нэг хүн нас бардаг байна.
Харин эдийн засагт үзүүлж буй хор хохирлоороо дэлхийд тавдугаарт жагсдаг бол нийт 327 мянган хүн сэргийлэх дархлаажуулалтад хамрагддаг ажээ.

А.Сүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан