Зэвсэгт хүчинд ашигладаг байлдааны гар бөмбөг жирийн иргэдийн гарт орж, улмаар Төрийн ордны гадна түүнийг нь тэслэхээс наагуур үйл явдал өнгөрсөн даваа гаригт болж олныг цочирдууллаа. Монгол Улсад галт зэвсэг, сум, гар бөмбөг зэрэг байлдааны зориулалттай хэрэгсэл импортлох эрх зөвхөн Батлан хамгаалах яам, түүний харьяа байгууллагад бий. Харин байлдааны зориулалттай галт хэрэгслийг хүчний байгууллага болох Зэвсэгт хүчин, Хил хамгаалах алба, цагдаагийнхан л үйл ажиллагаа, сургалтдаа ашигладаг.
Гэвч сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчний анги байгууллагын зарим алба хаагчид, тэр дундаа зэвсгийн нярав ажилтай хүмүүс иргэдэд сум олноор худалдаж, түүгээр зогсохгүй олсон орлогоороо автомашин худалдаж авсныг хууль хяналтын ажилтнууд илрүүлж байсан билээ. Төрийн ордны орчимд авч явсан есөн ширхэг гар бөмбөг ч ялгаагүй Зэвсэгт хүчний анги байгууллагаас гарсан зүйл байх гэсэн таамаглал хэргийг шалгаж буй тагнуулын ажилтнуудын дунд байгаа. Чухам аль ангийн хэн гэгч хүн үүнийг жирийн иргэдэд худалдсан бэ гэдгийг тогтоох ажиллагаа өдгөө хийгдэж байна. Хэргийн сэжигтнүүдийн нэг нь цэргийн ангид ажиллаж байсан учраас танил талаасаа есөн гар бөмбөг авсан байх магадлалтай гэдгийг мөрдөн байцаагчид хэлж буй.
Үүнтэй холбоотойгоор ЗХЖШ-аас Ажлын хэсэг гарч, анги салбарууддаа байгаа сум, галт хэрэгслийг үзэж тоолох ажиллагаа хийхээр болжээ. Энэ шалгалт харин үр дүнд хүрч, галт хэрэгсэл худалддаг алба хаагчаа илрүүлж чадах болов уу. Зэвсэгт хүчний анги салбарын зэвсгийн нярав төдийгүй ангийн захирагч нар нь хүртэл сум галт хэрэгслийг хамаа замбараагүй ашиглаж, ашиглаагүй хэрнээ ашигласан мэтээр акт үйлдэн түүнийгээ борлуулдаг гэх мэдээлэл байдаг. Тухайлбал, БХИС-ийн нэгэн багш нь хээрийн сургуульд гарч, сонсогчдоо цөөн сумаар буудлага хийлгэчихээд үлдсэн сумыг нь “Нарантуул”-ын сумны ченжүүдэд худалдаг гэх яриа тус сургуулийн сонсогчдын дунд удаан хугацааны турш яригдаж байгаа. Энэ мэт мэдээлэл байдаг учраас ЗХЖШ-ынхан өөрсдөөсөө гэмтнийг хайгаад олох болов уу гэх эргэлзээг төрүүлж буй юм. Тиймээс тагнуул, цагдаагийн байгууллага зэрэг хөндлөнгийн байгууллагынхан шалгавал илүү үр дүнд хүрч, “Нарантуул”-ын сумны наймаачдыг “СКС”-ийн сумаар хангадаг зэвсгийн нярвуудыг илрүүлэх боломжтой гэж ЗХЖШ-ын ажилтнууд шивэр авир гэлцэж байна.
Н.Мөрөн